<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бидний мэддэггүй хүний биеийн 8 баримт

Posted by Б.Баяртуяа on Nov 7, 2018 12:17:19 PM

Өвдсөн үед зайрмаг идэж болох уу, зурагтыг ойроос үзвэл нүдний хараанд нөлөөлөх үү, витамин нь хүний биед шууд нөлөөтэй юу гэх зэрэг амьдралд тохиолддог өдөр тутмын асуудлыг энэхүү баримтууд танд хэлж өгөх болно.

  1. Витамины нэмэлт таны эрүүл мэндэд хор болж болно.

Витамины нэмэлт нь хэрэгцээтэй байж болох ч таны эрүүл мэндэд хортой байж болно. Жишээ нь: витамины нэмэгдэлтэй холбоотой 20 жилийн судалгааны төсөл нь витамины нэмэлтийг ихээр авдаг хүмүүс хорт хавдартай болох магадлал өндөр байгааг харуулсан. Тиймээс аньс, чацаргана, нэрс зэрэг жимс орсон бүтээгдэхүүн хэрэглэж витамины дутагдлаа нөхөж болно. Дэлгэрэнгүй судалгааг-> https://www.livescience.com/50539-supplements-increased-cancer-risk.html

  1. Хөгшрөлтийг урьдчилан сэргийлэх боломжгүй ч санах ойгоо сэргээх боломжтой.

Олон жилийн турш насанд хүрсэн хүний тархины эсийг шинээр төлжиж, сэргэх боломжгүй гэж үздэг байсан бол сүүлийн үеийн шинжлэх ухаанаар хүний суралцах, урт хугацааны ой санамж, сэтгэл хөдлөлийг хариуцах тархины хэсгийг сэргээх боломжтой гэж үзэж байна. Дэлгэрэнгүй судалгааг->https://www.livescience.com/50539-supplements-increased-cancer-risk.html

  1. Өрөөний гэрэлтүүлгээс үл хамааран ном унших нь нүдний хараанд нөлөөлөхгүй.

Бага гэрэлтүүлэгтэй өрөөнд ном унших нь нүдний хараа муудах шалтгаан болохгүй. Мэдээж хэрэг, таны нүд уншихаас залхаж байгааг мэдэрч болох ч урт хугацаанд энэ нь холын хараанд нөлөө үзүүлдэггүй.

  1. Хэрэв та маш их ус уувал таны арьсанд сөргөөр нөлөөлнө.

Та хангалттай ус уух ёстой. Гэхдээ ус арьсанд чийг өгөх нь тун бага нөлөөтэй байдаг. Чийгшилтэй арьс нь хурдан нөхөн төлжих боловч та илүү их хэмжээний ус ууж, батганы хэмжээг бууруулж чадна гэж найдаж болохгүй.

  1. Шөнө хөнгөн зууш идэхэд таны жинд нөлөөлөхгүй.

Хөргөгчинд байгаа хөнгөн бүтээгдэхүүнийг идэхэд таны жинд тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Тарагтай овьёос, сүүтэй шар будаа гэх мэт хүнсийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ мэдээж бага хэмжээгээр үнэхээр орой юм идмээр санагдсан үедээ идэхэд гэмгүй.  

  1. Хэрэв та зурагтаас ойрхон зайтай байгаа бол нүдийг гэмтээхгүй.

Зурагтыг ойроос үзэхэд таны нүдийг гэмтээхгүй харин ядрах мэдрэмж л төрнө.

  1. Та өвдсөн үед ч зайрмаг идэж болно.

Ихэнх хүмүүс өвдөхдөө зайрмаг иддэггүй. Зайрмаг нь биеийн өвдөлтөд тийм ч их сөргөөр нөлөөлдөггүй байна. Зарим тохиолдолд зайрмаг нь хоолойн өвдөлтийг намдаахад хүргэдэг. Өвдсөн үед шаардлагатай калорио зайрмагнаас нөхөж болох юм.

  1. Хэрвээ унтахдаа хөлнийхөө нэгийг ил гаргавал та илүү сайн унтах болно.

Унтаж байхад бидний температур буурч, дулаан хөнжил энэ тэнцвэрийг устгадаг.Харин нэг хөлөө ил гаргаснаар биеийн халуун дулааныг тэнцвэржүүлж илүү сайн унтаж амардаг байна. 

 

 

 

 

Цааш унших

Сэдэв: Тараг

Хуурай сүүгээр тараг яаж бүрэх вэ?

Posted by Н. Мөнхтуяа on Mar 20, 2018 4:57:00 PM

Бүтээлч бүсгүйчүүд маань гэртээ янз бүрийн зүйлс туршиж үзэх сонирхолтой байдаг шүү дээ. Энэхүү нийтлэлээрээ хуурай сүүгээр хэрхэн тараг бүрэх тухай оруулж байна. Яагаад заавал хуурай сүү гэж бодож байгаа байх! Хуурай сүү нь шингэн сүүг бодвол бага хэрэглэгддэг мөн илүү өтгөн чанартай болдог. За тараг бүрэх ажил руугаа оръё.

Цааш унших

Сэдэв: Тараг, Хуурай сүү

Хүний өдөрт авах ёстой амин дэмийн хэмжээ

Posted by Буянхишигийн Чингис on Feb 6, 2017 2:50:55 PM

Бид идэж, хэрэглэж байгаа хүнснээсээ өдөрт авах шаардлагатай амин дэмээ хангалттай нөхөж чаддаг болов уу? Маш олон төрлийн амин дэмүүд байдаг хэдий ч ямар амин дэм таны биеийн ямар эрхтэнд эерэг нөлөөтэй болох талаар мэдэж авмаар байна уу?. Та дараах инфографикаас амин дэмүүд таны биед ямар ач холбогдолтой мөн ямар хүнснээс авч болох талаарх мэдээллийг аваарай.

Цааш унших

Сэдэв: Сүү, Тараг

Тарагтай холбоотой багын дурсамж

Posted by Хулан on Jan 30, 2017 7:45:43 PM

Өглөөний нар гэрийн тооноор тусч, өчигдөрхөн бүрж тавьсан тарагны үнэр сэнгэнэн нойрноос сэрэх хэчнээн сайхан. Монголчууд бид эрт үеэс эхлэн тараг хэмээх хүндтэй цагаан идээг эрхэмлэн дээдэлж ирсэн билээ. Сүүлийн хэдэн жил хүмүүсийн аж амьдрал хотын хэв маягт хурдтай шилжсэн ч уламжлалт тарагны амт жорыг хадгалсан олон бүтээгдэхүүн дэлгүүрт өрөөстэй хэвээр байгаа нь олзуурхууштай.

Цааш унших

Сэдэв: Тараг

Кальци дутагдахад хүний биед гардаг өөрчлөлтүүд

Posted by Үнэнбат on Jan 30, 2017 6:55:29 PM

Кальци бол хүний биеийг бүрдүүлж буй үндсэн элементийн нэг. Хүн өдөр авах ёстой кальцийн хэмжээгээ нөхөж чадахгүй байснаар яс эрт сийрэгжих, үе мөч өвддөг болох, яс ургах гэх мэт маш олон сөрөг үр дагавар хожуу бий болдог. Хэрвээ танд доорх инфографикт харуулсан кальцийн дутагдалын шинж тэмдэг илэрсэн бол хүнс хоол тэжээлээрээ дамжуулан хамгийн эрүүл аргаар нөхөхийг зөвлөж байна.

Цааш унших

Сэдэв: Зайрмаг, Сүү, Тараг, Кальци

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан