<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Баяжуулсан Лапша гоймонд агуулагдах эрдэс, витамин

Posted by З.Сайнзаяа on Sep 27, 2018 2:27:51 PM

Лапша баяжуулсан гоймон нь витамин В1, Рибофлавин В2, B3, Фолийн хүчил В9 гэсэн үндсэн 4 витамин, төмөр, цайр гэсэн 2 эрдэстэй. Эрдэс бодисоор баяжуулсан Лапша гоймонг хэрэглэснээр жирэмсэн эх, хүүхэд нялхас, өтгөс буурлууд маань өдөр тутам хүртэх ёстой витамин тэжээлийг цаг алдалгүй олж авч чадна. Сонгинотой гоймон нь  хоолны амт, чанар, шингэцийг сайжруулах, чийг бам, ханиад томуу өвчнөөс сэргийлэх, бактерийн эсрэг үйлчлэл үзүүлнэ. Мөн үнийн хувьд ч өртөг багатай тул зайлшгүй хүнсэндээ хэрэглэх бүтээгдэхүүн мөн юм. Жинхэнэ Монгол гоймон Лапша брэндийн баяжуулсан гоймонг сонгон хэрэглээрэй. 

Цааш унших

Сэдэв: лапша

Намрын улиралд хоолондоо хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнс

Posted by Байгалмаа Мөнхбаяр on Sep 21, 2018 2:13:22 PM

Улирал бүр өөр уур амьсгалтай. Өргөн хэрэглээний хүнсээ цаг улиралдаа тохируулан сонгож хэрэглэх нь эрүүл амьдрах зайлшгүй нөхцөл болно. Намрын сэрүүн орсон энэ цаг мөчид багачууд нь цэцэрлэг сургуульдаа, томчууд нь ажил албандаа шамдан завгүй өдрүүд үргэлжилдэг. Цаг үетэйгээ холбоотойгоор бидний дархлаа тодорхой хэмжээгээр сулрахаас гадна тохиромжтой хүнсээ сонгож хэрэглэхгүй бол ханиад томуунаас эхлээд өвчин тусах нь элэг. Ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнсэнд нэн анхаарах нь чухал. Тэгвэл намрын улиралд хоолондоо хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнсийг нэрлэе.Уух зүйлийн хувьд өлөн элгэн дээрээ тасалгааны температурт байгаа буцалсан ус уух бөгөөд өдөртөө хар цай хэрэглэх нь илүү тохиромжтой.Жимс гогооны төрлөөс вандуй, байцаа, өргөст хэмх, төмс, лууван, улаан лооль, тарвасыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэвэл тохиромжтой бөгөөд бүх төрлийн шинэ ургацын ногоо нь таны биеийн аминдэмийг нөхнө. Намрын улиралд хүний бие махбодид өөрийгөө цэвэрлэх процесс явагддаг. Тиймээс та бага насны хүүхэддээ шинэ ургацын ногоогоор ногооны зутан хийж өгөөрэй.Харин сүү, цагаан идээний хувьд үнээ болон ямааны сүү, шинэхэн тос, айраг, тараг хэрэглэвэл маш тохиромжтой. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хөөрүүлсэн сармистай бүлээн сүү хүүхэддээ өгвөл ханиад томуунаас сэргийлж, дархлааг нь дэмжих сайн талтайГурил будааны төрлөөс буудайн гурил, цагаан будаа, шар болон ногоон буурцаг хэрэглэвэл илүү тохиромжтой.Махны хувьд ямааны мах, гахайн мах, үхрийн мах болон гөрөөсний мах хэрэглэвэл сайн.Мөн хүйтэн өдрүүдэд дулаан хувцаслаж, даарахгүй, жиндэхгүй байх хэрэгтэйг сануулж байна. Эрүүл монгол хүн та биеэ бодоорой. 

Цааш унших

Сэдэв: лапша

Дархлаа дэмжих аарцтай шөлний жор

Posted by Байгалмаа Мөнхбаяр on Apr 12, 2018 5:41:04 PM

Хаврын хахирган цаг мал амьтны тамир тэнхээг шалгаж, амьдрах чадварыг сорьдог. Тиймээс монголчууд хаврын цагт малдаа шимт өвс тэжээл өгч тэнхэрүүлдэг шиг хүн та ч бас энэ цагт өөртөө хамгийн тэжээллэг, эрүүл хоол хүнсийг сонгон хэрэглэж байж эрч хүчээ алдалгүй, бүтээмжтэй ажиллаж амьдарна.  Ийм учраас энэ удаа та бүхэндаа Монгол хүний бие физиологи, монголын цаг уурын нөхцөлд бүрэн тохирсон ядаргаа тайлж, тамир тэнхээ нэмэгдүүлэн, дархлаа сэргээх нэгэн шидэт шөлний жорыг оруулж байна. Аарцтай шөлний талаар та бүхэн сонсож байсан, зарим нэг нь хийж идэж үзсэн бизээ. Эрт үеэс нүүдэлчин Монголчууд дөрвөн улирлын хатуу цагийг энэ хүнстэй даван туулж ирсэн. Тиймээс та ч бас энэ илч ихтэй шөлийг хийж сураад, гэр бүлийнхээ хоолны цэсэнд оруулж, хавар цагийн ядаргаа, ханиад томуунаас хайртай хүмүүсээ хамгаалаарай.

Цааш унших

Сэдэв: Хоолны жор, лапша

Хүний хөгжил дагасан хүнсний хувьсал бидний амьдралд ...

Posted by Байгалмаа Мөнхбаяр on Mar 29, 2018 6:43:31 PM

Хоол идэх хүний заяамал эрхийг хангаж чадах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн,  ундны усыг хүнс гэж нэрлэдэг. Хүн үүссэн цагаас хойш хүний хөгжилтэй хамт хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдсээр байгаа хүнсний түүхийн нэгээхэн хэсгийг энэ удаад бид зургаар харьцуулан харуулахыг хичээлээ. Хүн төрөлхтөн хөгжихийн хирээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дагасан олон төрөл, амт чанар, хэлбэр дүрс бүхий хүнс, хүний гараар биш автомат машинаар үйлдвэрлэгдэж, бүрэн боловсруулагдсан, бэлэн бүтээгдэхүүн шууд хэрэглэгчдийн гар дээр хүрэх болжээ.

Цааш унших

Сэдэв: Будаа, лапша

Фитнесс хоолны шилдэг жорууд

Posted by Байгалмаа Мөнхбаяр on Mar 13, 2018 3:26:17 PM

Фитнесс, аэробик, бүжиг, иог зэрэг идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж турж галбиржих гэж байгаа бол энэ их хүч хөдөлмөрийнхөө хажуугаар зөв хооллолт маш чухал үр дүнг авчирдаг.

Цааш унших

Сэдэв: Будаа, гоймон, лапша

10-хан минутад болох амтат хоолны жорууд 

Posted by Байгалмаа Мөнхбаяр on Mar 9, 2018 10:21:19 AM

Та орой болтол ажиллаад,  хоол хийх чадваргүй болтлоо ядарч байна уу?    Бид таныг маш сайн ойлгож байна.  Тиймээс энэ хэцүү байдлаас аврах арга замыг эрэлхийллээ. Азаар өдрөөс өдөрт эзэгтэйн ажлыг минь бэлтгэж савласан хүнсний бүтээгдэхүүнүүд хөнгөвчилсөөр байгаа нь сайн хэрэг шүү.

Цааш унших

Сэдэв: Будаа, гоймон, лапша

Гоймонгийн 5 амтат салатны жор

Posted by Байгалмаа Мөнхбаяр on Mar 8, 2018 6:58:27 PM

Хүмүүс лапша гоймонгоор зөвхөн лапша л хийж иддэг гэж ойлгодог. Гэвч лапшагаар маш олон төрлийн хоол хийж болох бөгөөд амтат зууш, салат хийх аргыг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Эзэгтэй болгон зассан ширээгээ өнгөлөг бас давтагдашгүй амттай сайхан байлгах гэж хүсдэг. Тэгвэл таны ширээнд азийн алдарт гоймонгийн салат өнгө нэмбэл тун ч догь харагдана, бас амт нь ч лавтай таны зочдоос коко авч чадна гэдгийг баталья. Би анх удаагаа паста салатыг амсаж үзээд “гоймонгоор ийм салат хийж болдог гэж үү” гэж дуу алдаж байлаа.  Дараа нь бодон бодон жорыг нь аваад лапша гоймонгоор хийж үзээд,  маш амархан бас ямар ч хоолны хажууд зохицох аятайхан салатны жортой болсондоо баярлаж байсан юм. Тэр жороо ч бас энд багтаалаа.  Ингээд энгийн орцтой, амархан хэрнээ амттай гоймонгийн салатны 5 санааг хүргэе. Өөр ч олон жор бий. Та бүхэн цахим хаягаараа илүү олон жор болон мэдээлэл хүлээн авч байхыг хүсвэл мэдээний доор хэсэгт и мэйл хаягаа үлдээгээрэй.

Цааш унших

Сэдэв: Хоолны жор, гоймон, лапша

Овьёосны тураах дэглэм

Posted by Байгалмаа Мөнхбаяр on Mar 1, 2018 8:31:54 AM

Дэлхий нийтэд эрүүл бас хамгийн богино хугацаанд өндөр үр дүнд хүргэдэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, 7 хоногт 4-7 кг өөхөндөө баяртай гэж хэлэхэд туслах овьёсоны дэглэмийг танилцуулж байна.
Өвлийн улиралд овьёосны дэглэм барих гэж байгаа бол өдөрт нэг эсвэл 2 удаа гол хоолныхоо тоонд овьёостой хоолыг оруулах хэрэгтэй.
Хоолны дэглэмийн төлөвлөгөө нь 2 үе шаттай байдаг.
1-р үе шат: эхний долоо хоногийн туршид өдөрт 3 удаа хооллох хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн овьёос л идэх бөгөөд жимс, эсвэл зуушаар амталж болно.
2-р үе шат: Дараагийн долоо хоногт өдөрт 2 удаа хооллох бөгөөд ингэхдээ эрүүл, өөх тос багатай бусад төрлийн хоолнооос сонгон идэж болно. Энэ үедээ жимс хүнсний ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. 
Овьёосны дэглэмийн үед юу иддэг вэ?
Хоолонд хэрэглэгдэх овьёосны хэмжээ ½ аяга байна. Өглөө болон өдрийн хоолны гол орц нь овьёос байна. Хамтад нь бага хэмжээтэй, тослог багатай сүү, тараг, жимс нэмж хэрэглэхийг зөвшөөрдөг. 
Өглөөний цайндаа ихэвчлэн шинэхэн жимс хольж хэрэглэхийг зөвшөөрдөг бол өдрийн хоолондоо самар болон хүнсний ногоо хэрэглэх боломжтой.
Оройн хоолондоо тахианы мах, загас, жижиг стек, эсвэл шарсан цацагт хяруул бага хэмжээгээр идэж болно. Энэ нь амттан эсвэл, махан хоол идэх хүслээ дарж, бага хэмжээний илчлэг авах боломжийг олгодог. 
Эрүүл мэндэд ямар ашигтай вэ?
Овьёос нь үр тариа бөгөөд хамгийн эрүүл хооллолт, жингээ хасах зөв арга байх болно. Усанд дэвтээсэн хагас аяга хивэг 3гр уураг агуулдаг боловч, сахаргүй тул жин нэмэхгүй.
Овъёос нь кальцийн өдөр тутмын хэрэгцээний 2 хувийг, төмрийн 6 хувийг агуулдаг. Тэд калориор бага, 1.5 грамм өөх тос агуулдаг.
Овьёос идэх нь зүрхний өвчин, арьсны хорт хавдрын эрсдлийг бууруулдаг. Овъёосын бүх тариа нь цусны даралтыг бууруулж, хоол боловсруулахад тусалдаг. 
овьёосны дэглэмийн эрсдэл :

Цааш унших

Сэдэв: Будаа, лапша

Орон орны амтат шөлнүүдийн жор

Posted by Байгалмаа Мөнхбаяр on Feb 22, 2018 4:07:18 PM
Өвөл хаврын хүйтэн өдрүүдийг халуун шөлгүйгээр давахад бэрх. Хүний биед хамгийн шингэц сайтай хоол шөл байдаг. Хэрвээ та шөлтэй хоолыг ганцхан монгол лапшагаар төсөөлж явдаг бол энэ удаагийн бидний бэлтгэсэн мэдээллээс орон орны шилдэг шөлнүүдийн жорыг сураад аваарай. Гэр бүлээрээ суух хоолны ширээнд ч , баяр найрын хүндэтгэлийн  зоогонд ч тохирох богино хугацаанд болдог, амт чанартай орон орны шөлтэй хоолнуудын 10 шилдэг жор.
Бяслагтай америк шөл – 8 порц

Цааш унших

Сэдэв: лапша

Шар будаагаар эмчилгээ хийх 4-н төрлийн жор

Posted by Н. Уянга on Dec 2, 2017 2:08:39 PM

Шар будаа нь Poaceae гэж нэрлэгддэг үр тарианы төрөл зүйлд багтдаг ургамал юм. Энэ төрөл зүйлд цагаан будаа, улаан буудай, овъёос, арвай, чихрийн нишингэ, хөц будаа, гурвалжин будаа зэрэг багтдаг. Эдгээр нь дэлхийн хүнсний хангамжийн нэг чухал эх үүсвэр юм. Хэдийгээр бидний олонхи шар будааг шувууны хоол мэтээр үздэг боловч энэ үр тариаг хүмүүс он удаан жилийн туршид идэж хэрэглэж ирсэн байдаг. МЭӨ 8300-6700 онуудад Хятадад шар будааг тариаллаж байсан тухай нотолгоо байгаа бөгөөд шар будаа нь хүн төрөлхтний мэддэг хамгийн эртний үр тарианы нэг юм. Мөн Африк, Энэтхэг, Зүүн Азийн зарим нутагт улаан буудай, цагаан будаатай эн зэрэгцхүйц өндөр хэрэгцээтэй байдаг байна. Шар, цагаан, улаан, хүрэн, саарал гэх мэт олон янзын өнгөтэй тэр бүү хэл самар шиг амттай, дугуй, үртэй гээд олон төрөл сорт байдаг боловч сувдан шар будаа (гичийн үртэй төстэй алтан шар өнгөтэй төрөл) нь Хойд Америкийн дэлгүүрүүдэд хамгийн өргөн хэрэглэгддэгээс гадна хамгийн өндөр үнээр борлуулдаг төрөл юм. Тэгвэл хүн төрөлхтөн шар будааг тариаллан, хүнсэндээ хэрэглэж эхэлсэн үеэсээ эхлэн эмчилгээний зориулалтаар мөн адил ашиглаж байсан бөгөөд эдгээр аргууд нь ч өндөр үр дүнтэй байдаг байсан ажээ. Ингээд уншигч та бүхэнд шар будааг ашиглан бөөр, шээс боловсруулах эрхтэн тогтолцооны системийн үйл ажиллагаа, тухайлбал бөөр цэвэрлэх, бөөрний чулуу гаргах, эмэгтэйчүүдийн өвчин, цистит хөдөлснийг намжаах дөрвөн төрлийн жорыг хүргэж байна

Цааш унших

Сэдэв: Сүү, Будаа, лапша, Зөв аарцны ундаа

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан