<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Агаарын бохирдолтой үед биеэс хорт бодис хөөх хүнсний бүтээгдэхүүн  хэрэглээрэй

Posted by Н. Мөнхтуяа on Dec 19, 2018 5:40:23 PM

          Монгол улсын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, олон улсын анхааралд хүрээд байна. Сар хүрэхгүй нь өмнө иргэн Б.Бат-Энх НҮБ-ын сайтад утааны эсрэг арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт илгээсэн байна. Энэхүү захидалд Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал нь амьдардаг, гэвч цэвэр агаараар амьсгалах эрхгүй нөхцөлд амьдарч байгааг дурьдаад энэ асуудлыг шийдэхгүй байгаа нь Засгийн газар болон парламентын гишүүдийн хийж байгаа хүний эрхийн эсрэг хүчирхийлэл юм гээд тусламж хүсч байгаа талаараа бичжээ. Одоогоор түүний санал асуулгад 11,524 хүн нэгдээд байна. Жилийн жилд нэмэгдсээр байгаа утааны талаар урин цагт мартаж, шинэ оны баяртай зэрэгцээд топ сэдвүүдийн нэг болсоор. Ярьж эхэлсэн үеэс өнөөдрийг хүртэл нүдэнд үзэгдэхээр бодит дэвшил гарсан удаагүй. Харин ч эсрэгээрээ утаа нэмэгдэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдсөөр байна.  Сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өсч уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болоод байгаа төдийгүй Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг судалгаагаар тогтоожээ. Хүүхэд халуурч, ханиалган, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио, харин томчууд Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины цус харвалтын аль нэгээр өвдөх болсныг уг судалгаа харуулсан байна. Цаашид Улаанбаатарын утаа багасахгүй, агаарын бохирдол одоогийн байгаа хэмжээнд үргэлжилбэл өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээний зардал 20 гаруй хувиар өснө гэдгийг судлаачид онцолсон байна. Утаа гамшгийн хэмжээнд хүрч, та бидний эрүүл мэндийг ноцтойгоор хохироож байгаа энэ үед хүн бүр дор бүрнээ гэр бүлийнхээ гишүүн бүрийг хорт утаанаас хамгаалж доорх зүйлсийг амьдралдаа хэвшүүлээрэй. 

Цааш унших

Сэдэв: Зөв аарцны ундаа

Намрын улирал нь биднээс эрүүл мэндээ анхааран эрүүл зөв хооллохыг шаарддаг

Posted by Н. Мөнхтуяа on Sep 25, 2018 9:05:15 PM

      Улирлаас улиралд шилжихэд хүмүүс гам алдсантай холбоотойгоор өвчлөл их гардаг. Учир нь дулаанаас хүйтэн, хүйтнээс дулааны улиралд шилжих явцад хувцаслах, хооллох зэрэг  өдөр тутмын хэв маяг өөрчлөгддөгөөс шалтгаалж, хүний биеийн дархлаа буурдаг байна. Тиймээс хүмүүс улирал солигдоход эрүүл мэнддээ маш сайн анхаарах ёстой. Ингэхийн тулд идэж байгаа хоол хүнс их нөлөөлнө. Мөн нар орой мандаж, эрт жаргадаг улирлын онцлог нь хүмүүсийг өвдөхөд нөлөөлдөг аж. Тиймээс архаг хууч өвчин намрын улиралд сэдрэх нь элбэг. Жишээ нь бөөр юм. Намар бороо хур ихтэй байдаг учраас доороосоо даарснаас архаг бөөрний үрэвсэл сэдэрнэ. Тиймээс шар буурцаг, ногоон вандуй, ногоон шош гэсэн ургамлын гаралтай уургийн бүтээгдэхүүн, байцаа, лууван, тарвас, өргөст хэмхийг түлхүү хэрэглэж байгаарай.

Цааш унших

Сэдэв: Зөв аарцны ундаа

ХҮҮХЭДДЭЭ "ЧИ ДААЛГАВРАА ХИЙХГҮЙ Л БОЛ МУУ АВНА” ГЭСЭН ҮГИЙГ  ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ

Posted by Н. Мөнхтуяа on Sep 10, 2018 6:36:40 PM

Дөнгөж сургуульд орж байгаа зургаан настангуудтай эцэг эхчүүдээ хүүхдээ гэрийн даалгар хийлгэх гэж багагүй сандарч, яах учраа олохгүй тэвдэж байна уу? Тэгвэл танд хэрэгтэй мэдээллийг бэлтэглээ. Хүүхдээ багаас нь хичээлдээ дур сонирхолтой болгохыг хүсвэл доорх зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Цааш унших

Сэдэв: Зөв аарцны ундаа

Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхийн тулд Д витамин агуулагдах хүнсийг хэрэглэж байгаарай

Posted by Н. Мөнхтуяа on Sep 7, 2018 6:34:44 PM

  Ясны эдийн сийрэгжин хэврэгшихийг анагаах ухаанд остеопороз гэдэг. ДЭМБ-с гаргасан мэдээнээс авч үзвэл ясны сийрэгжилт буюу остеопороз нь халдварт бус өвчний дотор зүрх судасны өвчин, чихрийн шижний дараа ордог байна. Иймд энэ өвчнийг үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх аргын талаар мэдлэгтэй байх шаардлагатай гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар аж. Ясны сийрэгжилт гэх өвчин зөвхөн нас ахиж яваа хүнд тохилддог өвчин гэж иргэд буруу ойлголтттой явдаг. Одоогоос 10-аад жилийн өмнө 50-с дээш насны хүмүүс ясны сийрэгжилтээр өвчилдөг байсан бол одоо улам залуужиж, бага насны хүүхэд өвчлөх эрсдэлтэй болоод байгаа юм. Энэ нь та бидний өдөр тутмын буруу хэв маяг, хөдөлгөөн, хоололт зэрэг хүний өөрийн буруутай үйлдлээс шалтгаалж байна. Үүнийг эрүүл маэндийн салбар нийгэм цаг үе өөрчлөгдөж, техник технологи хөгжиж байгаатай холбон тайлбарлаж байна. Хийжүүлсэн ундаа бэлэн бүтээгдэхүүн, урвалд орсон хүнсний ногоо жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг дурьдаж болно. Мөн хөдөлгөөний дутагдал, автомашин, цахилгаан шат гэх мэт зүйлээс шалтгаалж болно. Хамгийн эрсдэлтэйн ясны сийрэгжилт нь бүх өвчний суурь гэж хэлж болно. Иймд дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг заавал дагаж мөрдөөрэй.

Цааш унших

Сэдэв: Зөв аарцны ундаа

Аарцтай амтад жорууд

Posted by Н. Мөнхтуяа on Aug 29, 2018 10:27:30 AM

 Айл бүрийн хөргөгчинд байж л байдаг орц материалуудыг ашиглаж, аарцтай амттангуудыг хийх жоруудыг танд зориулан бэлтэглээ. Аарц нь хүний биед ашиг тус ихтэй амтад идээ билээ. Бид өдөр тутмынхаа хүнсэнд аарцыг хэрэглэснээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Эрт үеэс бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг хэмээн хэрэглэж ирсэн нь орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар ясны сийрэгжилт болон хавдрын эсрэг үйлчилгээтэй нь тогтоогдсон. Мөн дархлааны системийг идэвхжүүлэх, хордлогоос сэргийлэх, гэдэсний элдэв өвчнийг дарах, судасны ханын  хатуурал болон элэг цөс, арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай. Аарц нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулашгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан байдаг.  Иймээс та аарцыг хүнсэндээ хэрэглэж байгаарай. Ингээд амттангаа хийж сурцгаая.

Цааш унших

Сэдэв: Зөв аарцны ундаа

2-3 насны хүүхэдтэйгээ  харилцахдаа  “Би үзэл”ийг нь хүндэтгэх хэрэгтэй

Posted by Н. Мөнхтуяа on Aug 27, 2018 4:58:56 PM

Та зөвхөн насанд хүрсэн хүн л стрессдэг гэж бодож байна уу? Тэгвэл том хүнээс бага насны хүүхэд илүү их  стрессдэг. Тэр дундаа 3 насны хямрал буюу 2-3 насны хооронд хүүхэд хамгийн их стрессдэж, хямардаг байна. Үүнийг 3 насны синдром ч гэж хэлдэг. Энэ үед хүүхэд эцэг эх, дэргэдэх том хүнээсээ анхаарал, хайр халамжийг маш их хүсч байдаг.

Цааш унших

Сэдэв: Зөв аарцны ундаа

Сурагчийн цүнхний жин хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байх ёстой

Posted by Н. Мөнхтуяа on Aug 22, 2018 11:03:19 AM

   Хичээлийн шинэ жил эхлэх гээд хүүхэд багачууд хөөр баяр болж, эцэг эхчүүд багагүй сандарч байгаа байх.  Тэр дундаа дөнгөж сургуульд орох гэж байгаа зургаан настангуудтай аав ээжүүд. Сурагч форм, цүнх, хичээлийн хэрэгсэл зэрэг бүгд л шинэхэн байгаа байх. Таны хүүхдийн хичээлийн хэрэгслийн хамгийн чухал зүйл бол сурагчийн цүнх.  Өөрт томдсон, хүнд, стандарт хангаагүй сурагч цүнх хүүхдийг буруу өсөлттэй болгодог. Нуруу бөгтгөр, мөр унжсан, өсөлт зогсоох зэрэг сөрөг талтай. Тиймээс эцэг эхчүүд бага ангийн хүүхдүүдтэй өөрт тохирсон стандартын дагуу цүнхийг нь бэлтгээрэй. Сурагчийн цүнхний жин хүүхдий биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байх ёстой гэж мэргэжлийн хүмүүс тогтоосон байна.

Цааш унших

Сэдэв: Зөв аарцны ундаа

Яс сийрэгжих үед ясны эд үхжих нь шинээр нөхөн төлжихөөс хурдан явагддаг

Posted by Н. Мөнхтуяа on Aug 20, 2018 10:58:36 AM

     Сүүлийн жилүүдэд ясны сийрэгжилт хэт залуужиж, байгааг эмч нар анхааруулж байгаа. Учир нь та бидний өдөр тутмын хоол хүнс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг аж. Ясны сийрэгжилт үүсэх шалтгаан нь бие махбодийн ямар нэгэн үйл ажиллагаа хямарсанаас болж үүсдэг. Ихэвчлэн бодисын солилцооны өөрчлөлтөөс ясны эдийн хэмжээ багасдаг байна. Энэ өвчний үед сийрэгжэснээс болж яс багахан ачааллын үед ч гэмтэж мэдэхүйц хэврэг болдог. Хүн санамсаргүй бүдрэх, хүндэвтэр юм өргөх зэрэг нь байдаг л зүйл. Гэтэл ясны сийрэгжилттэй хүний хувьд дээрх ачаалал нь яс хугарах шалтгаан аж. Статистик мэдээгээр ясны сийрэгжилт өвчнөөр эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их өвчилдөг байна. Эрсдэл бий болгох хүчин зүйлд гэмтэл, хугарал, удамшлын гаралтай кальцийн солилцооны алдагдал, нас, тамхи, архи, хоол боловсруулахтай холбоотой өвчин, дааврын өөрчлөлт зэрэг нөлөөлнө. Эмэгтэйчүүдэд яс сийрэгжих өвчин ихэвчлэн цэвэршилтийн үед илэрдэг. Энэ нь бэлгийн дааврын ялгаралт нь буурсантай холбоотой байдаг. Бэлгийн даавар нь ясны бодисын солилцоонд шууд нөлөөлдөг болохоор дутагдахад кальци алдагдаж ясны эдийн сийрэгжилт явагддаг. Мөн зарим эмийн бодис удаан хугацаагаар хэрэглэх нь яс сийрэгжилт үүсэхэд нөлөөлдөг байна.  

Цааш унших

Сэдэв: Зөв аарцны ундаа

Харшил юунаас үүсдэг вэ?

Posted by Н. Мөнхтуяа on Jul 26, 2018 6:42:32 PM

Харшлыг дөрвөөс таван сард урьдчилан эмчилдэг

Цааш унших

Сэдэв: Зөв аарцны ундаа

ХҮНД АСУУДЛУУДЫГ СЭТГЭЛ ХОЁРДОЛГҮЙГЭЭР ХЯЛБАР ШИЙДЭХ АРГА

Posted by Н. Мөнхтуяа on Jul 18, 2018 11:36:00 AM

Бид амьдралынхаа турш өдөр бүр шийдвэр гаргаж байдаг. Гэвч ихэнхдээ бид эргэлзэж тээнэглэзэж энэ нь зөв үү? Буруу юу? Алдаа гарчих болов уу? Яах бол? Яаж шийдэх үү? гэх мэт түм буман асуултанд өөрийгөө дарсаар байдаг. Хэрэв танд ямарваа нэгэн шийдвэрийг гаргахад хэцүү санагдаж, сэтгэл тань хоёрдоод эргэлзэж тээнэглэзээд байгаа бол та яг одоо анхаарлаа нааш нь хандуулаарай!

Цааш унших

Сэдэв: Зөв аарцны ундаа

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан