<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

М.Баярмаа

Айсмарк компанийн олон нийттэй харилцах ажилтан.
Цахим хаяг:

Шинээр нэмэгдсэн

Бүтээмжид хамгийн чухал нөлөөтэй энергийн менежментийг хэрхэн хийх вэ?

Posted by М.Баярмаа on Feb 19, 2019 11:58:35 AM

 

Цааш унших

Сэдэв: Айсмарк

Зөв дадлуудыг хэвшүүлэхэд туслах 11 чухал санаа

Posted by М.Баярмаа on Feb 15, 2019 12:27:47 PM
Та бүхэн шинэ оны зорилтуудынхаа араас эрч хүчтэй явсаар байгаа биз дээ? Гэхдээ зарим хүмүүсийн хувьд юмс санаснаар нь болж өгөхгүй, гоё сайхан зорилтуудаа мартагнасан явж байж ч магадгүй. Ер нь яг өөрийн гэсэн систем, зөв сайн дадлуудгүйгээр тавьсан зорилтдоо хүрнэ гэдэг шулуухан хэлэхэд боломжгүй л дээ. Тийм ч учраас бид уншигчдадаа бүтэн жилийн турш эрч хүчтэй, арга стратегитай байхад нь туслахаар энэ нэгдүгээр сарыг "Өөрийгөө хөглөх сар" болгон зарлаж, өөрийгөө өөрчилж сайжруулахтай холбоотой нийтлэлүүдийг хүргэсээр байгаа билээ. Энэ удаа бид хамгийн нөлөө бүхий блоггеруудын нэг, зохиогч Райан Холидэйн бичсэн, зөв сайн дадлуудыг өөриймшүүлэх зөвлөгөө нийтлэлийг орчуулан хүргэж байна. Дадал зуршил тань таныг илэрхийлнэ. Түгээмэл биш энэ зөвлөгөөнд дурдагдсан санаануудыг хэрэгжүүлж чадвал та 2019 онд гайхалтай өөрчлөлтүүдийг хийх болно.

ЖИЖИГ СЭТГЭ - ҮНЭХЭЭР ЖИЖИГ ШҮҮ

Зохиогч Жэймс Клир "бяцхан дадал" (atomic habit) гэх санааг тодорхойлон гаргасан. Энэ нь таны амьдралд томоохон эерэг нөлөөг авчрах жижиг дадал юм. Британийн дугуйн баг бүх л үзүүлэлтээ 1 л хувиар нэмэгдүүлэхэд төвлөрч, улмаар амжилтаа суга ахиулсан түүх бол түүний ярьдаг олон жишээний нэг. 1 хувь гэхээр өчүүхэн сонсогдож болох ч энэ өсөлт нь хуримтлагдсаар эцэстээ томоохон нөлөө үзүүлдэг байна. Томоор сэтгэ гэж ярьдаг шиг, хүн өөриймшүүлэхийг хүсэж буй чухал дадал хэвшлүүд дээрээ жижиг сэтгэх учиртай гэнэ. Маш их уншина гэж өөртөө бүү амла. Харин өдөр бүр нэг хуудас уншина гэж амла. Том сэтгэх нь гоё л доо. Гэвч жижиг сэтгэх нь хавьгүй хялбар. Аливаа зүйлийг эхлүүлэхдээ амар хялбарыг нь л бид сонгодог шүү дээ. Харин нэгэнт эхлүүлсэн хойно түүнийг ахиулж хуримтлуулж болдог.

БИЕТ САНУУЛГА ТАВЬ

Биет сануулга нь өөриймшүүлэхийг зорьж буй дадал, стандартыг хийсвэр зүйл биш болгож, их дэм болох болно. Зохиолч, санваартан Уилл Бовен хүмүүсийг гомдоллосоор байдаг зуршлаас нь ангижруулах энгийн аргатай. Тэрээр өөрийн цуглаанд ирэгсдэд ягаан бугуйвч өгдөг бөгөөд тэдгээр хүмүүс гомдоллох бүрдээ бугуйвчийг нэг гараасаа нөгөөд шилжүүлэх дүрэмтэй гэнэ. Энэ бол өөрийгөө хянаж цэгнэх явдлыг хялбарчилсан энгийн шулуухан арга юм. Миний ширээнд байдаг зүйл бол Оливер Саксын зураг. Тэрхүү зураг дээр, байнга хэлж байхыг өөртөө (болон надад) сануулж ирсэн "ҮГҮЙ" хэмээх хүчтэй үг бүхий самбар байдаг. Daily Stoic-д зориулан бид зооснууд бүтээсэн шалтгаан бол, хүрч болох биет зүйл хүнд илүү нөлөөлдөг. Согтууруулах ундаанаас гарахыг хүсэгчдийн Alcoholics Anonymous нийгэмлэг өөрийн гэсэн чип гаргасан нь ийм л санаа зорилготой. 10 жил эрүүл байсныг тань илтгэх үнэтэй зүйл халаасанд тань байхад та түүнийг архи, пивоноос золих нь юу л бол.

ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСИЙГ БАЗААЖ БЭЛД

Өглөө ширээндээ суух үед минь гурван тэмдэглэлийн дэвтэр намайг хүлээж байдаг. Хэрвээ би бичих дадлаа тасалдуулахаар байвал тэдгээр дэвтрүүдийг ширээнээсээ холдуулах ёстой. Энэ учраас ихэнх өглөө би дэвтрүүдээ нээн бичдэг. Хэрвээ та өглөөдөө гүйж байхыг хүсвэл энэ стратегийг хэрэгжүүлж болно. Гутал, бэлтгэлийн хувцсаа орныхоо дэргэд, эсвэл өрөөнийхөө хаалганы өмнө тавь. Хэрвээ хүсэж байгаа зүйлээ тэр дор нь хийчих боломжтой та өөрийгөө бухимдуулах нөгөө замыг сонгохгүй байх магадлалтай.

ХУУЧИН ДАДЛУУДДАА СУУРИЛСАН ШИНЭ ДАДЛУУДТАЙ БОЛ

2018 онд би өөртөө, эргэн тойрондоо илүү их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж хэлсээр байсан юм. Хэн нэгэн хүн сайн дурын ажил хийж буй тухай сонсоод "Би яг тийм зүйл хийх болно" гэж хэлдэг байлаа. Уиллиам МакАскилл орлогынхоо нэлээд хувийг хандивт өргөж байгааг уншаад бас л тэгмээр санагдсан боловч үнэндээ алийг нь ч хийхгүй яваад л байв. Харин Дэвид Седаристай хийсэн ярилцлагыг сонсож байгаад, нэлээн хол алхах дуртайг нь, алхаж явахдаа хог түүдэг дадалтай нь олж мэдсэн юм. Би өөрөө өглөө бүр алхдаг тул өөрийн болгож болох дадал байв. Ингээд би алхах үедээ хог түүдэг болов. Гол ажлыг нь угийн хийдэг байсан учраас энэ шинэ дадлыг хэвшүүлэх нь үнэндээ амархан байлаа. Энэ жижиг үйлдэл дэлхийг аврах уу? Мэдээж үгүй. Гэхдээ л бага боловч нэмэртэй шүү дээ. Энэ дадлаа би цааш нь хөгжүүлж, ахиулж чадна.

ӨӨРИЙГӨӨ САЙН ХҮМҮҮСЭЭР ХҮРЭЭЛҮҮЛ

"Хэн хэнтэй цагийг өнгөрүүлдгээ хэлбэл би хэн болохыг чинь хэлээд өгье" гэдэг бол Гётегийн үг. Жим Рон харин "Чи хамгийн их цагийг өнгөрүүлдэг таван хүнийхээ дундаж нь" хэмээн хэлж байв. Зөв сайн дадлуудтай болохыг хүсэж байвал өөрийг чинь хөгжүүлэх найзуудыг эрэлхийл. Миний ихэнх найзууд эрүүл чийрэг биетэй. Нэг нь ч тамхи татдаггүй. Ихэнх нь сайхан гэр бүлтэй, үерхдэг хүнтэй. Ихэнх нь зохион байгуулалт сайтай. Тэдэнтэй ойр байдаг учраас (санаа, үлгэр жишээ авдаг учраас) би өөрийгөө улам хөгжүүлэхийг хүсдэг. Бас ийм хүмүүсийн дэргэд тааруу муу байхаасаа ичдэг. Алдаа гаргавал амархан анзаарагдах учраас тэр шүү дээ.

СОНИРХОЛТОЙ БОЛГО

Би үргэлж, өдөр бүр суниалт хийдэг нэгэн байхыг хүсдэг байв. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш би бараг л өнжилгүйгээр өдөрт 50 (заримдаа 100) суниалт хийж чадсан юм. Яаж вэ гэж үү? Миний татаж байсан аппуудаас магадгүй хамгийн донтуулам нь болох Spar! -ийг ашиглаж эхэлснээс тэр шүү дээ. Яг одоо би 20 гаруй хүнтэй "50 суниах уриалга"-д нэгдээд байгаа. Бид өдөр бүр 50 суниагаад, түүнийгээ харуулах видеог оруулдаг юм. Хэрвээ та нэг л өдөр өнжвөл 5 доллар алдах болно. Эхлээд та өдөр бүр гүйцэтгэж, мөнгөө алдахгүйг хичээнэ. Удалгүй энэ нь нөгөөдүүлтэйгээ өрсөлдөх өрсөлдөөн болж хувирна. Хэдэн өдрийн дараа өөр нэг сэдэл бий болно: Ялагчид нь (хамгийн цөөн өнжсөн хүмүүс) бусдынхаа төлбөрүүдийг хувааж авдаг болно. Ингэснээр чи шагналыг авахыг эрмэлзэн үргэлжлүүлэн хийсээр байх болно. Ингэж л би мянга мянган суниалт, скуат, гэдэс таталт хийх болсон юм. (Бүр машинаа угаах, өдөрт 500 үг бичих сорилтуудыг ч гүйцэтгэж үзсэн). Энэ зуураа овоо хэдэн зуун доллартай олчихсон гэж байгаа.

ӨДӨР БҮР БАЙХ АЛБАГҮЙ

Би их уншдаг. Гэхдээ өдөр бүр биш. Би уншлагынхаа дийлэнхийг аялж явах үедээ хийж, номуудыг бөөнддөг юм. Өдөр бүр юм уншихыг өөрөөсөө шаардах нь 3-5 өдөр бөөндөж (энэ хугацаанд би 3-5 ном унших нь бий) уншихаас үр бүтээмж, авахын таашаалын хувьд бага гэж хэлнэ. Ингэж бөөндөж унших нь хүн бүхэнд тохиромжтой биш байж магадгүй ч сайн дадал гэдэг заавал өдөр бүр хийдэг зүйл байх албагүй юм. Аливаа зүйлсийг түргэвчилсэн байдлаар хийх (sprint), бөөндөж хийх (batching) зэрэг нь зарим зүйлсэд тохирно. Хамгийн гол нь үр дүн гаргах явдал шүү дээ.

ӨӨРТӨӨ ТӨВЛӨР

Миний мэдээ бага үздэг, өөрийн хяналтаас гадуурх зүйлсийг зөнгөөр нь орхидог нэг шалтгаан маань ердөө л нөөцийн хуваарилалт. Хэрвээ Трампын шөнийн 2 цагийн жиргээнүүдийн талаарх CNN-ий мэдээ таны өглөөг сүйтгэж орхивол зөв хооллох, хэцүү ажлыг хийхээр суух эрч хүч, урам зориг танд үлдэхгүй. Би мэдээ үздэггүй, сошиал медиаг нэг их шалгадаггүй, дэлхийд болж буй бүх л зүйлсийг анзаараад байдаггүй. Хайхрамжгүйдээ биш, надад хийх өөрчлөх зүйл маш их байгаад юм. Вашингтонд болж зүйлс, Их Британи Брекситээс гарах эсэхэд бухимдахаас илүүтэй би өөрийгөө "төвшитгөмөөр" байна. Эпиктет хэлэхдээ "Хэрвээ чи өөрийгөө өөрчилж сайжруулахыг хүсвэл, зарим зүйлсийг (буюу олон юмыг) огт мэддэггүй мэт харагдахаас санаа зовдоггүй байх хэрэгтэй" гэсэн билээ.

ӨӨРИЙН ХУВЬ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛ

Ерөнхийдөө би Пол Грамын, бид хувь шинжээ (identity) аль болох цөөн зүйлсээс бүрдүүлэх эрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. (Орчуулагч:'Keep your identity small' нийтлэлийг уншвал илүү ойлгомжтой болно.) Гэхдээ өөрийн хувь шинжийн суурь болох тодорхой дадал, чанаруудыг хөгжүүлэх нь томоохон давуу талтай. Жишээ нь өөрийгөө нямбай хүн гэж үзэх нь, бусдад тэгж ойлгуулах нь надад чухал байдаг. Мөн би аливаа ажлыг цагт нь дуусгадаг хүн байна гэж өөртөө амласан. Мөн би өөрийгөө бичээч (writer) хүн гэж үздэг нь надад сайнаар нөлөөлдөг. Яагаад гэвэл энэ тодорхойлолтод нийцэхийн тулд би байнга бичих ёстой болдог юм. Цагаан хоолтон байх нь хүмүүсийн хувь шинжийн нэг хэсэг болдог. Зүгээр л амьтны гаралтай хоол хүнс идэхгүй байх тухай ойлголт байсан бол тэрхүү хоолны дэглэмийг нарийн чанд мөрдөх нь асар хэцүү байх биз. Цагаан хоолтон байх нь үзэл санаа, амьдралын хэв маяг байдаг учраас тэдгээр хүмүүс хоолны дэглэмээ мөрдсөөр байдаг. Тэд үүнийг сонголт бус, хийх л ёстой зүйл гэж үздэг.

ХҮНДРҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ

Олон хүн бүтээмжтэй байх, оновчтой байхад хэтэрхий их анхаардаг. Зохиолч, артист, олны танил хүмүүсийн хэрэглэдэг арга техник, төхөөрөмж хэрэгслүүдийг, ерөөс тэр л зүйл нь тэднийг онцгойруулдаг мэтээр ойлгон ашиглаж эхлэх гэж оролддог. Үнэндээ цаадуул нь хийж буй зүйлд дуртай, хэлэх зүйлтэй байдаг учраас онцгойрч ялгардаг. Зарим хүмүүсийн дэглэм, хуваарь, хэрэглэж зохицуулахыг хичээж буй зүйлсийг хармагцаа би үнэндээ толгой сэгсэрдэг юм. Тэдний өөриймшүүлэхийг хүсэж буй дадал нь өөр бусад дадлуудыг шаардаж байдаг. Тэгэхээр ахиц гарахгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас би хийх ажлын жагсаалтаа аль болох богинохон гаргадаг. Би хэрэгжүүлж болохуйц зорилт тавихыг хүсдэг. Би дандаа завгүй байхыг, стресст орохыг хүсдэггүй. Тийм л учраас Жэймс Клирийн 'бяцхан дадал' хэмээх ойлголт тун чухал. Том нөлөө үзүүлдэг жижиг зүйлсийг анзаар.

АЛДСАН Ч ҮРГЭЛЖЛҮҮЛ

Өөрийгөө өөрчилж сайжруулах зам саад бартаа ихтэй. Халтирч гулгах нь зайлшгүй. Чи суниалт хийхээ мартана, хооллолт дээр өөрийгөө хуурна, сошиал медиагийн татах хүчинд сорогдоно, эсвэл ямар нэг юм гомдоллож, бугуйвчаа нэг гараасаа аван нөгөө гартаа зүүх ёстой болно. Гэхдээ энэ бүхэн зүгээр. Чи муу хүн болчихно гэсэн үг биш. Опрагийн дараах зөвлөгөөг санах хэрэгтэй:
"Хэрвээ чи өөрийнхөө Oreo пичень идэж байгааг баривал өөрийгөө бүү хараа, бүү гөвш. Зүгээр л бүгдийг нь идэж дуусахаасаа өмнө зогс."

Өөрөөр хэлбэл жижиг алдааг бүү том уналт болгон хувирга. Алдаа гаргавал, хаана зогссон байна, эргэж буцаад тэндээсээ үргэлжлүүл. Энэ бичвэрт дурдсан санаануудыг эргээд л хэрэгжүүлж эхэл. Төгс биш гэдгээсээ болоод бүрмөсөн больчихож л болохгүй.

ЭХ СУРВАЛЖ: www.unread.today

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:Ажлын эхний 1 цагийг хэрхэн ашиглавал амжилтанд хүрэх вэ ?

Зайрмаг

 

 

Цааш унших

Сэдэв: Айсмарк

Валентиний баярыг дэлхий дахинд хэрхэн тэмдэглэдэг вэ ?

Posted by М.Баярмаа on Feb 14, 2019 7:12:29 PM
 

Өнөөдөр дэлхий даяараа дурлалт хосууд Гэгээн хайрын Валентины баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл дэлхийн олон орны хүмүүс энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай товчхон хүргэе.

Цааш унших

Сэдэв: Айсмарк

Өглөө боссоны дараа гаргадаг түгээмэл алдаа

Posted by М.Баярмаа on Feb 13, 2019 10:11:35 AM

АНУ-ын “Эрүүл мэнд”сэтгүүлд бичсэнээр өглөө босоод доорх таван зүйлийг хийх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар бичжээ.

Цааш унших

Сэдэв: Айсмарк

Гарааны бизнес эрхэлж буй хүн бүрт хүргэх 7 зөвлөгөө

Posted by М.Баярмаа on Dec 25, 2018 11:58:00 AM

ХҮСЭЛ СОНИРХЛОО ХЭЗЭЭ Ч БҮҮ ОРХИГДУУЛ

Ямар ч төрлийн гарааны бизнесийг эхлүүлэхэд тухайн хүний хүсэл сонирхол ихээхэн түлхэц үзүүлдэг. Харин нэгэнт гарааны бизнес эхлүүлээд бизнесийн стратеги боловсруулаад түүний дагуу явахаар ихэнх хүний хүсэл сонирхол нь тодорхой болдог.

 БИЗНЕСИЙН МОДЕЛИЙГ САЙН СУДЛАХ НЬ ЧУХАЛ

 Бизнес эхлэнэ гэдэг нь урлаг болон шинжлэх ухаантай салшгүй холбоотой. Таны хүсэл мөрөөдөл бол урлаг, харин таны бизнесийн модель бол шинжлэх ухаан л гэсэн үг. Тиймээс өөрийн эрхэлж буй бизнесийн моделийн сайтар судлах нь чухал.

 ХҮНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЭХДЭЭ УХААЛАГ БАЙ

 Өөрийн багийг бүрдүүлэх нь сэтгэл хөдөлгөсөн зүйл хэдий ч мөн хариуцлагатай ажил юм. Чаддаг хүнээр нь чаддаг зүйлийг нь хийлгэ. Нөгөө талаар өөрийнхөө хийх дургүй зүйлийг хийх дуртай хэн нэгнийг хөлслөх нь багийн амжилтын үндэс болдог.

 ЭРСДЭЛИЙГ ҮҮРЭГЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ

 Нөхцөл байдал яаж ч эргэж болно. Муу зүйл тохиолдоход тэнцвэрээ алдахгүй байх хэрэгтэй. Эрсдлээс өөрийгөө хамгаалж эрсдэлийг үүрэгч байх нь амжилттай стартапыг бий болгоход тустай.

 ТАНЫ САНХҮҮ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ...

 Та ганцаараа биш. Маш олон бизнес эрхлэгчид мөнгөний асуудалтай тулгардаг. Тиймээс өөрийн санааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусламжийг бусдаас гуйхаасаа бүү санаа зов. Бүх хүмүүс бизнес эхлүүлэх зоригтой биш хэдий ч ихэнх бизнесийн эзэд нэгэнт эхлүүлсэн санааг дэмжээд хамтарч ажиллах дуртай байдаг.

 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ СОНГОХДОО АНХААР

 Дөнгөж эхэлж буй бизнесийг сонирхох хүн цөөн гэж та бодож магадгүй ч хамаагүй хямд үнэ санал болгож буй үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоохгүй байсан нь дээр.

 ДУУ ХООЛОЙГОО БУСДАД ХҮРГЭ

 Өөрийн ямар бизнес эхлүүлээд яаж ажиллаж буйг бусдад мэдээлэх нь нэн чухал. Олон нийтийг хамарсан хурал цуглаанд оролцож мөн боломж олдох бүрд Засгийн газарт стартап компаниудыг дэмжиж, шинэ санааг саадгүйгээр хэрэгжүүлэх боломж олгохыг санал болгоорой.

Зайрмаг

Цааш унших

Сэдэв: Айсмарк

Ажилдаа хэрхэн дурлах вэ?

Posted by М.Баярмаа on Dec 24, 2018 11:59:00 AM

Хүмүүсийг стресст оруулж буй хүчин зүйлүүдийн жагсаалтын бараг хамгийн эхэнд эрхэлж буй ажил нь ордог. Ажилдаа идэвх санаачлагатай, дур сонирхолтой болоход тань туслах дараах 10 зөвөлгөөг санал болгож байна.Ажилдаа идэвх санаачлагатай, дур сонирхолтой байх- энэ үг харамсалтай нь олон хүний үгийн сангаас нэгэн гээгдэж орхижээ. Ажлын ачаалал, дарамт шахалт, хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох гээд гомдоллох шалтаг тоймгүй олон болжээ. Энэ бүхнээс ажиглавал бидний эрхэлж буй ажил биднээс их зүйлийг шаарддаг хэрнээ, харин эргээд бидэнд өчүүхэн бага зүйлийг санал болгодог бололтой. Судалгаагаар нийт хүмүүсийн 13 хувь л жинхэнээсээ ажилдаа дур сонирхолтой байдаг бөгөөд 67 хувь нь ном журмынх нь дагуу албан үүргээ гүйцэтгэдэг бол үлдсэн 20 хувь бодол сэтгэлдээ аль хэдийн ажлаасаа гарчихсан байх төдийгүй ажил дээрээ цаг нөхцөөх төдий суудаг гэнэ. Заавал ийм идэвхгүй, дур сонирхолгүй байх ёстой гэж үү? Ажилдаа шинээр дурлаж, урам зоригтой болоход тань дараах зөвөлгөөг таньд хүргэж байна.

Зөвөлгөө 1

Та илүү их дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Дасгал хөдөлгөөн хийснээр стресстайлагдаж, биен дэхь аз жаргалын дааврууд ихээр ялгардаг. Долоо хоногт багаар бодоход гурван удаа 30 минутаас илүү хугацаанд тэсвэр тэвчээр шаардсан спортоор хичээллэхийг мэргэжилтнүүдзөвөлдөг. Эрүүл чийрэг биетэйгээр ажил дээрээ сэргэлэн цовоо, идэвхтэй байгаарай.

Зөвөлгөө 2

Уул овоо шиг их ажлын ард гарахын тулд ажлаа бага багаар нь төлөвлөн хийж гүйцэтгээрэй. Нүсэр том даалгаврыг олон жижиг болгон хувааж, ар араас нь гүйцэтгэснээр нэг л мэдэхэд та санаанд оромгүй их зүйлийг амжуулсан байх болно. Бүтээсэн бүхэн их чбай, бага ч бай амжилт шүү дээ.

Зөвөлгөө 3

Та хийж буй ажлаараа бахархаж байгаарай. Та хийж буй зүйлээ албан хүчээр хийж буй гэдэг утгаар бус өөрийн бүтээл гэдэг талаас нь хараарай. Бүтээлээ улам бүр төгс болгох арга замыг үргэлж эрэлхийлж байгаарай. Та хийж гүйцэтгэсэн ажлаа хараад сэтгэлдээ өөртөө урам өгч, өөрөө өөрийгөө сайшааж байгаарай. Ажилдаа амжилт гаргах нь аз жаргалтай байхын нэгэн үндэс юм.Товчоор хэлбэл, хийж буй зүйлдээ үнэнч байж, хамгийн сайн чадахаараа түүнийг гүйцэтгэж байгаарай.

Зөвөлгөө 4

Та шинэ зүйлийг эрэлхийлж, өргөн хүрээнд сэтгэж байгаарай. Мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт оролцох боломж бололцоо байгаа эсэхийг судлаарай. Хэрэв тийм боломж одоохондоо хомс байвал энэ талаар хамт ажиллагсадаасаа, итгэлтэй үйлчлүүлэгчдээсээ сураглаарай.Хэрвээ боломжтой бол ямар нэг шинэ хурал зөвөлгөөнд оролцоорой. Өөрийгөө үргэлж хөгжүүлж, шинэ зүйлд суралцаж байх нь дан ганц танд урам зориг, шинэ санаа өгөөд зогсох бус, ажил мэргэжилдээ ахиж дэвшихэд тань туслах тулгуур болно.

Зөвөлгөө 5

Хүн бүрт хийх дургүй ажил гэж бий. Ийм тохиолдолд та хамт ажилдаг хүнтэйгээ хийх ажлаа түр хугацаанд солилцож болох юм. Хэн нэгний хувьд уйтгартай, тэсвэрлэхийн эцэсгүй ажил нөгөө нэгний хувьд гойд сонирхолтой, шинэ сэдэл төрүүлэхүйцбайж болно шүү дээ. Та өөртөө ч, бусдад ч урамөгөх нэг боломж биш гэж үү.

Зөвөлгөө 6

Танд нууц авьяас байдаг уу? Тэгвэл та өөрийнхөө авьяас чадварыг гаргаж болох үүрэг даалгавар, төсөл хөтөлбөрийг хайж олоорой. Та хийх дургүй үүрэг даалгавраасаа хэд дахин илүү эрч хүчтэй, идэвх санаачлагатай ажиллах болно гэдэг нь маргаангүй юм. Хэрэв та нэг ажлыг төгс гүйцэтгэж чадвал дахин тэр сэдэвтэй холбоотой ажил гарах үед бүх хүмүүс таныгл зорихболно.

Зөвөлгөө 7

Цагаа зөв хуваарилж сураарай.Өөрийн ажлын цагийг оновчтой, үр дүнтэйгээр хувааж ажиллаж сурна гэдэг ажилдаа сэтгэл хангалуун байх бас нэг хүчин зүйл юм.

Зөвөлгөө 8

Хүмүүс амжилттай хийсэн ажил, гаргасан гайхамшигтай шинэ санааныхаа тухай бодохоос илүүтэйгээр, ихэнхдээ хийсэн алдаан дээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Нэгэнт өөрчлөх боломжгүй зүйлийг мартах нь аз жаргалтай байхын нэг үндэс гэдэг дүрэм энд ч бас үйлчилнэ. Тийм учраас та сайн сайхан зүйлийг олж харж, өдөр тутамдаа өөрийгөө урамшуулж байгаарай.

Зөвөлгөө 9

Та ажилруугаа хэрхэн ирдэг вэ? Ажилдаа ирэх замдаа олон хүн замын түгжрэлээс болж стресст ордог. Тэгвэл та энэ цагийг үр дүнтэй ашиглаж дуртай дуугаа аль эсвэл сүүлд гарсан ямар нэгэн сонирхолтой сонсдог номыг сонсож байгаарай.

Зөвөлгөө 10

Та хамт ажилдаг хүмүүстэйгээ илүү ойр дотно байгаарай. Тэдэнтэй нөхөрсөг харилцаж, илүү дотно танилцаарай.Ажил тарсны дараа хамт хоол идэх, үдийн цайгаа хамт уух гээд олон боломж бий. Ажлын орчин нөхөрсөг дулаан байхад ажил хийхэд сайхан шүү дээ. Бусадтай эелдэг харилцаж, сайхан уур амьсгалтай орчинд байхад сэтгэл санаа тайван амгалан байдаг бөгөөд эргээд энэ нь таныг хийж буй ажилдаа дурлах нэгэн шалтгаан болно.

Зайрмаг

Цааш унших

Сэдэв: Айсмарк

Амжилттай яваа хүмүүсийн баасан гаригт хийж дадсан зүйлс

Posted by М.Баярмаа on Dec 19, 2018 12:05:00 PM
Ажлын сүүлийн өдрийг хэрхэн төгсгөхөөс шалтгаалан, ирэх долоо хоногийн үр бүтээмж, ирж буй амралтын өдрүүдээр хэрхэн сайн амрахыг тодорхойлдог.

Ер нь бол амжилттай яваа хүмүүс хэвшсэн дэг журамтай байдаг гэнэ. Тэгвэл Biznetwork.mn нь хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгоор амжилттай яваа хүмүүсийн Баасан гарагийн үдээс хойш тусгайлан хийдэг 11 дадлыг хуваалцаж байна.

  1. Долоо хоногийн ололт амжилтаа эргэж харна.

Амжилттай дуусгаж чадаагүй ажил хоолойнд тээглэсээр байх нь бий. Иймдээ ч амжилттай яваа хүмүүс сүүлийн өдрүүдэд хэр их урагшилснаа эргэн санах дуртай байдаг. Жижиг амжилт үзүүлсэн ч бай эргэж харна гэсэн үг. Өөрийн амжилтыг хүлээн зөвшөөрч, сайшаах нь аз жаргалын түвшинг өндөрсгөөд зогсохгүй тухайн мөчид асар их эрч хүч өгдөг. Ийм шалтгаанаар зарим удирдагч нар багийн гишүүн бүрээ өнгөрсөн өдрүүдэд гаргасан гурван амжилтаа хуваалцах бяцхан уулзалтыг Баасан гарагт зохиодог байна.

  1. Ирэх долоо хоногийн нэн чухал ажлуудаа төлөвлөнө

Тэд Баасан гараг бүрт ажлын ба хувийн амьдралаа эргэцүүлж үздэг. Тэгээд тус бүрд нь хамгийн чухал гэж үзсэн гурваас таван ажил төлөвлөж, амжилттай дуусгахаар сэтгэл шулуудна.

  1. Ирэх долоо хоногийн ажлын хуваарь, хийх ажлын жагсаалт гаргана

Чухалчилаад зогсохгүй төлөвлөгөө гаргана. Ажил тус бүрийн эцсийн хугацааг зааж өгвөл амжиж дуусдаг онцлогтой. Ингээд Даваа гарагийн өглөөнөөс ямар ажил хийх хэрэгтэйгээ мэдэх тул төлөвлөгөө зохиох гэж цаг алдахгүй. Даваа гарагийн төлөвлөгөөг урьдчилж зохиосноор амралтын өдрүүдэд санаа зовох зүйлгүй тайван амарч чаддаг. Ирэх хоёр өдрүүдэд хийх ажлаа бодож суухгүй гэсэн үг.

  1. Тэд сул зогсолтоо ч гэсэн төлөвлөнө

Тэмүүлэлтэй, идэвхтэй, амжилттай яваа хүмүүс өөрийн мэдэлгүй цаг наргүй ажиллах хэмнэлд өртөх гээд байдгаас алсын зорилгоо умартах нь олон. Тиймээс сул зогсолттой өдрүүдээ ч гэсэн төлөвлөнө.  Ирэх долоо хоногт ажил амьдралын зохистой хэмнэлийг хадгалах зорилготой төлөвлөгөө зохионо. Ажлын амжилтаа хамгийн өндөр, үр бүтээмжтэй байлгаж, төлөвлөсөн бүхнээ дуусгахын тулд ирэх ажлын өдрүүдэд чөлөөт цаг заавал байх ёстойг тэд мэднэ.

  1. Тэд зохион байгуулалттай

Амжилттай яваа залуус  Баасан гарагт заавал 10-15 минутын цаг гаргаж и-мэйл, файл, ажлын өрөөгөө цэгцэлж, цэвэрлэдэг. Даваа гарагт ирэхэд цэвэрхэн, цэгцтэй ажлын орчин угтана. Нөгөө талаар энэ бол сэтгэл заслын нэг хэлбэр. Ажлын өдрийн сүүлээр толгойд олон асуудал хурсан байх бөгөөд цэвэрлэгээ нь тэр бүхнийг тараах арга болно.

  1. Ирэх долоо хоногийн хуанли харна

Даваа гарагийн өглөө ирээд 10 минутын дараа хуралтай гэдгийг санах нь ажлын өдрийн зөв эхлэл лав биш ээ. Иймд хуанлигаа харж ирэх долоо хоногийн ихээр юу төлөвлөснөө давхар шалгах хэрэгтэй.

  1. Амралтын өдрүүдэд шаардлагатай бол ямар байдлаар холбогдохыг мэдэгдэнэ

Тэд энэ тал дээр хатуу дүрэм баримтална. Ажил тарахын өмнө хамтран ажиллагч нартаа шаардлагатай бол и-мэйл эсвэл мессежний аль тохиромжтойг хэлж өгнө.

  1. Төгсгөлийг нь зангидна

Мэдээжийн хэрэг бүх төсөл, шийдвэр, уулзалтыг Баасан гарагийн орой гэхэд дуусгах боломжгүй. Зарим нь ирэх долоо хоног хүртэл сунжирна. Гэвч тэд боломжийнхоо хэрээр ажлаа гүйцээнэ. Ингэснээр амралтын өдөр дуусаагүй ажлынхаа талаар бодож, хийх зүйлээ эргэцүүлэхээс сэргийлэх юм. Иймэрхүү дуусаагүй ажил толгойд гэнэт орж ирдгээс тэр билээ.

  1. Амралтын өдрийн төлөвлөгөө гаргана

Ингэхэд Баасан гарагт төлөвлөгөө гаргахаас өөр зүйл хийх нь үү? Төлөвлөгөө гаргахад тэгж их цаг шаардахгүйг анхаарна уу. Олон хийгээд ирвэл хэдэн минутад л дуусгаж сурдаг. Мөн үүнээс олон хоногийн ажлын үр бүтээмж хамаарч байдаг. Орж үзэх гэсэн шинэ ресторан, хүүхдүүдээ дагуулаад очно гэж бодсон цэцэрлэгт хүрээлэн, хойшлуулсаар байгаа амлалт гээд бишгүй олон зүйл танд байгаа байх.

  1. Тэд бусдын амжилт хөдөлмөрийг үнэлнэ

Зарим удирдагч нар хүмүүсийг өрөөндөө дуудаж эсвэл өөрөө очоод хийсэн ажлынх нь төлөө сайшаадаг. Зөвхөн та ч биш бусад хүмүүс ч гэсэн гэртээ баяр хөөртэй, сэтгэл тэнэгэр очих боломжийг олгох хэрэгтэй.

  1. Өрөөний хүн бүрт Баяртай гэж хэлнэ

Амралтаа сайхан өнгөрөөгөөрэй гэх энгийн өгүүлбэрийг хэлэхэд л болно. Тэр тусмаа дарга нарын хувьд ажлын өдрийн хаалт болгон хэлэх хэрэгтэй. Иймд зарим нэгийг нь тараад явахаас өмнө амжиж хэлж байгаарай.Та ажлын сүүлийн өдрийг үр бүтээмжтэй өнгөрүүлж дадсанаар таны амжилт илүү ахиж байгааг анзаарах болно.

Зайрмаг

Цааш унших

Сэдэв: Айсмарк

Эмх цэгцтэй нэгэн болоход чинь туслах энгийн 8 алхам

Posted by М.Баярмаа on Dec 17, 2018 12:17:00 PM
Ээж, гэрийн эзэгтэй бүрийн нуруундаа үүрдэг хэдэн зуун ачаан дундаас  хамгийн их бухимдуулдаг нь гэр орны эмх цэгцгүй байдал, хөглөрсөн их эд хогшил. Өдрийн турш цэвэрлээд л, угаагаад л, бүх л жижиг сажиг зүйлээ эмхэлж цэгцлээд гэрийнхнээсээ хамгийн сүүлд орондоо орох хэдий ч маргааш өглөө эхлээд дөнгөж хагас цаг өнгөрөхөд л тэр их хөдөлмөрөөс минь юу ч үлдээгүйгээр үл барам буцаад л эмх цэгцгүй байдалтай болчихсон байдаг. Тэгвэл үүнээс хэрхэн салах вэ ?
Цааш унших

Сэдэв: Айсмарк

Ажлын эхний 1 цагийг хэрхэн ашиглавал амжилт үзүүлэх вэ ?

Posted by М.Баярмаа on Dec 14, 2018 12:10:00 PM

Ажлын эхний нэг цагийг илүү чухалчилдаг хүмүүсийн ажлын амжилт өндөр байдаг гэнэ. Хүн бүрийн чухал гэж үзэх ажил ондоо боловч амжилтаар бялхаж буй хүмүүсийн хувьд өглөөг эхлүүлэхдээ маш сайн төвлөрч чаддаг. Олон жилийн туршлагын дүнд тэд ихэнх ажлыг хойшлуулж болох ч зарим ажлыг хойшлуулахын аргагүй гэдгийг ухаарсан байдаг.
Цааш унших

Сэдэв: Айсмарк

Охидын ЗАЙЛШГҮЙ МЭДЭХ ёстой гоо сайхны зөвөлгөөнүүд

Posted by М.Баярмаа on Dec 12, 2018 12:22:00 PM

 

Цааш унших

Сэдэв: Айсмарк

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан