<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулав

Нийтэлсэн М.Баярмаа on Nov 27, 2018 5:59:00 PM
Цахим хаяг:

өсвөр насны хүүхэд

Өсвөр нас гэдэг бол хүүхдийн тань хувьд хамгийн чухал үе. Энэ үед таны хүүхэд маш эмзэг бөгөөд сэтгэлийн хөдлөл ихтэй болсон байдаг. Ийм үед эцэг эхчүүд та бүхэн хүүхэдтэйгээ харьцахад заавал анхаарах ёстой таван зүйлийг оруулж байна.

Өөрийн сэтгэлийн хөдлөлөө барьж сур

Энэ бол эцэг эхийн гол үүрэг. Түүний сурлагын дүн, биеэ авч яваа байдал танд таалагдахгүй байсан ч хашгирч уурлахыг урьдал бүү болго. Энэ хүүхдэд нэмэлт стресс авчрахаас өөр үр дүнгүй. Тэр өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа. Тэгэхээр учир шалтгааныг нь хүүхдийн хамт олохыг эрмэлз. Таны ийм эерүү хандлага хүүхдэд тань итгэл найдвар, урам зориг өгнө. Амжилт гаргах үндсийг нь олчихлоо гэсэн үг.

Хоёр. "Мэдэхгүй" гэж хэлэхээс бүү ич
Хүүхдийн анги дээшилж хичээл олширч, гүнзгийрэх тусам тусалъя ч гэсэн эцэг эхчүүдэд мэдэхгүй, чадахгүй зүйл цөөнгүй гарах нь бий. Эцэг эх бүгдийг мэдэж байх албагүй л дээ. Их мэдэгчийн дүр эсгэж буруу зөрүү заахаас илүү үнэнээ хэлчихвэл хүүхдэд тустай. Ямар ном ашиглах, яаж давтвал үр дүнд хүрч болохыг зөвлөөрэй. Хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэхэд анхаарах нь чухал.

Гурав. Бусад хүүхэдтэй бүү харьцуул
Эцэг эхийн хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн түгээмэл алдааны нэг. "Тэр сайн байхад чи яахаараа..."гэх мэтчилэн харьцуулах нь ямар ч үр ашиггүйгээс гадна хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сулруулж, идэвх санаачлагыг боолчилдог муу талтай. Харин хүүхдийн бага ч гэсэн ахиц, амжилтыг үнэлж, өмнөхтэй нь харьцуулж байх нь үр дүнтэй. Ер нь хүүхдэд аль болох "чи чадна", "чамд тийм чадвар байгаа гэдэгт итгэж байна" гэх мэтчилэн үгсийг илүүтэй хэрэглэж байхыг зөвлөе.

Дөрөв. Хүүхдийг магтахаа бүү март
Том бол сон хүүхдийг магтах хэрэггүй гэж эндүүрэв ээ. Тэд чинь хүүхдээрээ л байгаа шүү дээ. Элэгсэг дотно харьцаа, урам зориг хайрласан үг өсвөр насны хүүхдэд ус агаар шиг хэрэгтэй. Зөвхөн сурлагын талд дээр ч бус. Байхгүйд чинь гэр орноо цэвэрлэчихсэн байвал "Миний хүү (охин) том болжээ. Ээж (аав)-даа түшиг, нэмэр болж байна" гэх мэтчилэн магтвал эдийн засгийн хэлбэртэй хүйтэн урамшууллаас ч илүү үр өгөөжтэй тусна шүү. Хүүхдийн урам зоригийг мохоох үйлдэл бүү хийгээрэй.

Тав. Хүмүүжлийн нэгдсэн тактикийг боловсруул
Гэр бүлийн гишүүдэд хүүхдийг хүмүүжүүлэх үзэл бодол, хандлага янз бүр байх нь бий. Эцэг нь хүүхдээ зандарвал эх нь өмөөрөх жишээтэй. Байр сууриа нэгтгэж чадаагүйн хор уршиг нь хүүхдэд тусдаг. Ийм хүүхдийн хүмүүжилд нэгдсэн байр суурь, тактикийг боловсруулах нь чухал.

хоолны жорын ном

 

Topics: Зайрмаг

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан