<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өндөгтэй шарсан гурвалжин будааны жор /ОУХМ бодибилдингийн тамирчин Г.Гансаруул зөвлөж байна/

Нийтэлсэн Байгалмаа Мөнхбаяр on Jul 31, 2018 4:03:37 PM

Бодибилдинг, фитнесийн тамирчин ОУХМ Г.Гансаруул гэх бүсгүйг харахад л нэг тийм хүчирхэг, сүрдмээр сэтгэгдэл төрдөг. Олон ч эмэгтэйчүүдэд өөрийгөө болон амьдралаа өөрчлөх урам зориг, эрч хүч хайрлаж байгаа түүний түүх эрүүл аргаар жингээ хаях хүслээс эхтэй. Нялх биетэй ч маш шаргуу хөдөлмөр, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын үр дүнд 100 даваад байсан жингээсээ 50кг руу орж ирсэн түүний амжилт өөрийнх нь үндсэн мэргэжилтэй ч холбоотой. Европ хоолны тогооч мэргэжилтэй тэрээр хоол хийх чадвар, мэдлэгээ ашиглан эрүүл, зохицуулах, уураглаг, тэжээллэг хоолнуудын жорыг гаргаж бусдад зөвлөгөө өгдөг гэнэ.

ГансаруулБодибилдинг, фитнесийн тамирчин ОУХМ Г.Гансаруул гэх бүсгүйг харахад л нэг тийм хүчирхэг, сүрдмээр сэтгэгдэл төрдөг. Олон ч эмэгтэйчүүдэд өөрийгөө болон амьдралаа өөрчлөх урам зориг, эрч хүч хайрлаж байгаа түүний түүх эрүүл аргаар жингээ хаях хүслээс эхтэй. Нялх биетэй ч маш шаргуу хөдөлмөр, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын үр дүнд 100 даваад байсан жингээсээ 50кг руу орж ирсэн түүний амжилт өөрийнх нь үндсэн мэргэжилтэй ч холбоотой. Европ хоолны тогооч мэргэжилтэй тэрээр хоол хийх чадвар, мэдлэгээ ашиглан эрүүл, зохицуулах, уураглаг, тэжээллэг хоолнуудын жорыг гаргаж бусдад зөвлөгөө өгдөг гэнэ.  Гансаруул

Түүний эрүүл хоолны жоруудын нэг хөц будаагаар котлет хийх аргыг та бүхэндээ өмнөх дугаараар хүргэсэн бол энэ дугаарт амласан ёсоороо тамирчин Г.Гансаруулын өндөгтэй шарсан гурвалжин будааны жорыг хүргэж байна. Энэ хоолонд ширхэг ч мах, давс, амтлагч орохгүй мөртлөө таньд махтай, амтлагчтай хоолноос дутахгүй амт, мэдрэмжийн таашаалыг өгч чадна. Гол нь ямар ч хориглогдсон биед хортой хүнс орохгүй, зуун хувь эрүүл хүнсээр хийгдсэн эрүүл хоол гэдгээрээ онцлогтой.

Capture-2

Гурвалжин будааг агшаах шаардлагагүй зөвхөн буцалсан халуун усанд хийгээд л болчихдог давуу талтай. Болсон гурвалжин будаан дээрээ шарсан өндөг, хүрэн шошоо нэмээд оливын тосонд хуураад сармис, сонгиноор амтлаад л бэлэн боллоо. Оройтож харьсан үедээ, өглөө гэрээс гарахдаа эсвэл эрүүл зөв хооллолтыг эрхэмлэж байгаа бол энэ хоол танд тохиромжтой. Энэхүү хоол нь богино хугацаанд болдогоос гадна гурвалжин будаа нь  гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, зохицуулах үйлчилгээ үзүүлдэг давуу талтай.

Topics: Будаа

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан