<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өдөржин компьютер ширтдэг бол дараах дасгалыг хийж нүдээ хамгаалаарай.

Нийтэлсэн Буянхишигийн Чингис on May 18, 2018 10:20:57 AM
Цахим хаяг:

Бүгд л амьдрахын төлөө, аз жаргалтайгаар хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө цаг нартай уралдан ажиллаж байна. Гэвч бидэнд эрүүл мэнд маш чухал гэдгийг тэр болгон анзаардаггүй, өвдсөн хойноо эмчид ханддаг. Тэгвэл бидний тэр болгон анзаараад байдаггүй "нүд" гэх эрхтний өвчлөл сүүлийн жилүүдэд ихэсжээ. Өдөржин компьютерийн ард суудаг Та хэдхэн хоромыг өөртөө зарцуулан нүдний дасгал хийж хамгаалаарай. 

nud1

1. ХАРАНХУЙЛАХ

Нүдээ алгаараа дараад, сайн гэгч нь амраа. 3-5 минут үргэлжлүүлээрэй. Харин уулын оргил, жаргаж буй нар гээд ихэд сайхан зүйлсийг төсөөлөн бодох хэрэгтэй. 

nud4

 2. Хоёр тийшээ харах 

Цэх суугаад, баруун зүүн тийш тус тус 5 удаа ээлжилж хар. Үүнийгээ 3 удаа давтан хийгээрэй.Огцом хөдөлгөж болохгүй бөгөөд алгуурхан хөдөлгөөрэй. 

nud

 3. ДЭЭШ ДООШ ХАРАХ

 Яг дээрх шиг, харцаа тултал нь дээш доошоо харах хэрэгтэй. Мөн 5 удаагийн давтамжтай, 3 удаа хийгээрэй. 

4. ДИАГОНАЛЬДАЖ ХАРАХ

Урагшаа цэх харж суугаад, баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл, дараа нь зүүн дээд булангаас баруун доод булан хүртэл 5 удаагийн давтамжтай, 3 удаа хийгээрэй.

5. Нүдээ эргэлдүүлэх

 Эхлээд нар зөв 5 удаа, дараа нь нар буруу 5 удаа хийгээрэй.

6. Ойр ба холын хараа

 Нүднээсээ 20-30 см-ийн зайд харандаа юмуу хуруугаа аваачаад хэдэн секунд тогтож хар. Дараа нь шууд хол байгаа зүйлийг хараарай. Дараа нь ахиад харандаа руу, ахин холын зүйл рүү гэх мэт энэ дасгалыг 5 удаа давтаж хийнэ

7. Долир харах

 Хөмсөгнийхөө гол руу хүүхэн хараагаа төвлөрүүлж, хэдэн секунд тогт. Дараа нь урагш харж нүдээ амраагаарай. Ахин долир харж, ахин амраах маягаар 5 удаа давтана.

8. Хамрын үзүүрээ ширтэх

 Хөмсөгнийхөө гол руу хараагаа төвлөрүүлсэн шигээ хамрынхаа үзүүр рүү харж хэсэг байлгаад амарч, үүнийгээ 5 удаа давтаж хийгээрэй.

9. Нүдээ чанга аних

 Нүдээ аниад 4 секунд болсны дараа ахин 4 секунд чанга анина. Амраагаад, энэ маягаар 5 удаа хийгээрэй.

10. Массаж хийх

Нүдээ аниад, зовхио хуруугаараа тойрог хөдөлгөөн хийх маягаар массажлаж, амраагаарай.

 

 

 

 

 

 

Topics: Хоолны жор

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан