<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ямар ордны эмэгтэй гэдгээс нь ямар эзэгтэй болох нь шалтгаалдаг.

Нийтэлсэн Одсүрэн on May 11, 2017 3:12:10 PM

ямар ордны эмэгтэй гэдгээс нь ямар эзэгтэй болох нь шалтгаалдаг

Хүний зан төрхийг хүмүүжил, гадаад байдал, сонирхдог ном сэтгүүл, сонсдог хамтлаг, аливаад хандах хандлагаар тодорхойлж болдог бөгөөд мөн ямар жилтэй, хэдэн сард төрсөн тэр бүү хэл ямар ордонд төрснөөр нь зан чанарыг нь тодорхойлж болдог байна. Энэхүү нийтлэлээр аль ордонд төрснөөр нь ямар эзэгтэй болох талаар бэлтгэн хүргэж байна. 

Хонь

хоньХонины ордны эхнэрvvд vнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгvй. Тэд нөхрөөрөө бахархдагаа хэнээс ч нуудаггvй, хvмvvс нөхрийг нь “хvрч, халдаж” болдоггvй хvн гэж vнэлэхэд дуртай. Нөхрөө шинэ ажил эрхлэхийг ямагт сайшаах болно. Ялагдал гэдэг vгийг мэддэггvй өөдрөг сэтгэлтнvvд юм.
Тэд байж болмооргvй мэт санагдах ажлыг ч хийхэд бэлэн, аливаа зvйл, хvндрэлтэй асуудлын бvх нарийн ширийнийг төдийлөн сайн мэдэхгvй, ойлгохгvй байсан ч ашигтай зөвлөгөө өгч чаддаг хvмvvс. Нэг дутагдал нь тэд дэндvv тэвчээргvй. Тэд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хоромхон зуурын хэрэг биш, тэгээд ч эр хvний хувьд гэр орон гэдэг тохилог, тайван уур амьсгалтай нуувч, цайз байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хонины үзэл бодол өөдрөг сэтгэлийг, амьдралын нугачаа нухчин дарах хүнд үед түүнийг хайрлан хамгаалаарай. Таныг ийм байдалд орвол хонь алдар нэрээ гавъяа зүтгэлээ орхиод хайртынхаа төлөө явах болно.

Хонь эмэгтэй түр зуурын санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай. Өөрөөсөө бага мөнгө олдог эр хүнийг хаяж явахгүй ч хэзээч хүндэтгэхгүй. Тэрээр нилээд өөнтөгч, нас сүүдрийг нь асуухад дургүй. Сайн эх бөгөөд хүүхдүүддээ хэрэгтэй бүх зүйлийг өгч чадна.

Хонь эмэгтэй ухаалаг бөгөөд царайлаг, тэднийг Рубенсийн Тицианы алдарт уран зургаас харж болно. Тэд нар сүүлийн үеийн загвараар хувцасладаг.
Түүний байнга инээмсэглэж байдаг царай нь баг бөгөөд бамбай нь юм.

Yхэр

үхэрYхрийн ордны эхнэрvvд мөнгө болон сайхан эд зvйлсэд дуртай. Тэд нөхрөө амжилт гаргаасай гэхээс байж яддаг, ялагдал хvлээх дургvй, нөхрөө зөв арга барилаар ажиллаж хvссэндээ заавал хvрэх ёстой гэж vздэг. Ер нь vхрийн орд бол банкны эзний орд гэж тооцогддог. Тиймээс vхрийн ордны эхнэртэй эрчvvд мөнгө санхvvг нь ухаалаг, ажил хэрэгч байдлаар хөтлөн явуулдагт нь эхнэрээ vнэлдэг. Тэгээд ч vхрийн ордны эхнэрvvд таашаал сайтай, нөхөртөө гоёмсог хувцас авч өгдөг. Баян, ухаантай найз нөхдийг сонгон олдог, тансаг чамин байдал, амжилтанд тун дуртай хvмvvс. Yхрийн эхнэрvvд ихээхэн зөрvvд хvмvvс тул дэвшилтэт vзэлтэй эрчvvдтэй амьдарна гэдэг нэн бэрх. Тvvнээс гадна тэдний эдийн сонирхол vргэлж давамгайлах гээд байдаг тул энэ хэрэгцээг хангах нь амьдралд нь тохиолдох нэгэн том бэрхшээл болж болзошгvй.

Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг. Гэвч ихээхэн халамжтай. Хэзээ ч үглэдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг болж чаддаг. Залхуурч суудаггүй, өвчин эмгэг тусвал гайхмаар тэвчээртэй, сэтгэл санааны стрессийг даван туулах чадвартай. Үхэр эмэгтэй маш зочиломтгой зантай.

 

Ихэр

ихэрИхрийн ордны эхнэрvvд өөрийг нь өөр хэн ч орлож чадахгvй, цорын ганц байх хvсэлтэй, тийм байхыг хичээдэг хvмvvс. Тэд олон талтай, амьдралыг өдөн дуудах дуртай. Цэргийнхэн, дипломатууд, гадаад оронд ажилладаг сэтгvvлчид, шуурхай сурвалжлагчид гээд ер нь байнга аялж, явж байдаг ажилтай эрчvvлд илvv тохирно. Бvх ордуудаас хамтатгах, нумын эхнэрvvд хөгжилтэй, зочломтгой, нөхөрсөг, сайн эзэгтэй байдаг. Ямар ч хvнийг найрсгаар угтаж, зочилж чаддаг. Хэрвээ нөхөр нь эхнэртэйгээ зөвлөж, эхнэрийнхээ vгэнд ач холбогдол өгдөг бол тэд нөхөртөө сайн туслагч болно. Байнга vглэж, урьдын нь алдааг сөхөн хэрvvл хийнэ гэж vгvй. Амьдралын бодит бэрхшээл, vнэ цэнийг ойлгож чаддаг. Харин тэд тэвчээргvйчvvдийн тоонд орох бөгөөд амжилт тэр дороо ирдэггvй, амьдралд ялахын тулд олон зvйлийг даван туулах хэрэгтэй болно гэдгийг ойлгодоггvй.

Тэр гэр бүл бүх талаараа үлгэр жишээ гэр бүл мөн. Эр нөхөртөө зөвхөн эхнэр байгаад зогсохгүй үнэнч найдвартай найз нь байх болно. Нөгөө талаас Ихэр ёжтой эмэгтэй болон хувирч чадна гэдгийг мартаж болохгүй. Тэр таныг өдөөн хатгаж тантай соёлтойгоор хэрэлдэх болно. Та түүнийг давахыг чармайх ёстой бөгөөд цаад сэтгэлдээ Ихэр үүнийг хүсч байдаг.

Ихэр сэтгэл зөөлөнтэй, баяр баясгалантай, байнга инээмсэглэж явдаг ээж. Гэвч хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаарлахад дургүй бөгөөд тэдэнтэй үргэлж хамт байхыг хичээдэггүй. Ихэр өөрөө ямар нэгэн хэмжээгээр хүүхдэрхүү зантай учир тэдэнтэй найзалж санаа бодлыг нь сонсож, итгэлийг нь олж чадна.

Тэрээр гайхалтай найзархаг, хөгжөөн наргиантай эзэгтэй учир та ямарч зочинг гэртээ урихдаа санаа зовохгүй байж болно. Ихэр Эмэгтэй үзэсгэлэн яармаг, театрт очихдоо хурц өнгө эрээн хээтэй хувцасанд дуртай. Хувцас хунар, гэрийн тавилга сонгохдоо маруухан.

Мэлхий


мэлхийМэлхийн ордны эхнэрvvд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж нөхрөө хvлээдэг. Ийм эхнэртэй нөхөр жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн эхнэрvvд гэр орныхоо дотоод уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд ус махбодтой бусад ордын адил нарийн мэдрэмжтэй сайн ээж байдаг тул нөхрөө эхийн хайраар хайрладаг. Олны өмнө тэр бvр ил гардаггvй, гарвал нөхөртөө сайн “чимэглэл” болох төдий байдаг. Тэд vнэхээр гайхалтай гэрийн эзэгтэй нар. Нөхөр нь өөрийгөө гэр бvлийн тэргvvн гэдгээ ямагт мэдэрнэ. Мэлхийн ордны эхнэрvvдийн муу тал нь хэт хуучигсаг болоход хvрдэг зөрvvд зан, мөн бусдад итгэдэггvй явдал байдаг. Тиймээс нөхрийнхөө найз нөхөд, хамт ажиллагсдыг шинжиж, нөхрөө уурлуулах нь бий. Тэр байтугай хамаатан садандаа ч болгоомжтой хандах хэрэгтэй гэж дотроо боддог эмэгтэйчvvд юм.

Мэлхий-эмэгтэйн нөхрийг аз жаргалтайд тооцож болно учир нь энэ эмэгтэйчүүд гэртээ ая тух дулаан уур амьсгалтай орчинг бий болгож чаддаг. Эр нөхөр болох хүнээ ээж нь мэт хайрлаж халамжилдаг ба их үнэнч эхнэр.
Тэд гайхамшигтай гэрийн эзэгтэй. Ийм эмэгтэйн хажууд ямар ч эрэгтэй гэртээ хаан болохдоо амархан. Мэлхий сайн эзэгтэй амттай, сайхан хоол хийдэг. Консерв болон хиамаар хооллохгүй.

Арслан

арсланАрслангийн ордны эхнэрvvд туслах дvрд тоглохыг хэзээ ч зөвшөөрөхгvй. Тэд нэр алдар, тансаг хангалуун байдалд дуртай. Тэд өндөр албан тушаалтай юм уу алдар нэртэй нөхөртэй байвал л аз жаргалтай байна. Маш хөдөлмөрч бөгөөд нөхрөөсөө өөртөө байнга анхаарал тавихыг шаардана, нөхрийн анхаарал өчvvхэн сулрахад хагартлаа уурладаг. Эрчvvдийн ажил төрөлдөө амжилт гаргах гэж хичээдэг занд дуртай, vнэлж чадна. Хэдийгээр нөхөртөө хайртай боловч, ихэнх тохиолдолд нэлээн хувиа хичээмтгий зантай. Энэ нь бэлгийн амьдралд ч илэрнэ. Өөрөө секс хvсэхгvй, зөвхөн өөртөө цаг зарцуулах шаардлагатай гэж vзвэл нөхрийнхөө хvсэл таашаалыг тэр бvр анхаарч vзэхгvй. Тэд болж өгвөл өөрсдийн захиран тушаах хvсэл эрмэлзлээ дарж, эр хvний өөрийгөө vнэлэх vнэлэмж, өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх нь эмэгтэй хvнийхээс илvv байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хамгийн ядуу Арслан ч гэрээ тохилог байлгах өөртөө гоёл авах мөнгийг олж чадна. Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтанд оруулдаг. Тэр оюуны чадвартай, хурц ухаантай бөгөөд магтаалд дуртай. Түүнийг 4 хананы дунд хорьж болохгүй. Тэрээр хоригдох ч үгүй.

Арслан-эмэгтэй эр нөхрөөсөө анхаарал халамж байнга шаарддаг бөгөөд 2-р дүрд тоглохыг хүсдэггүй. Ихэнх тохиолдолд хувиа боддог. Эр нөхрөө жолоодох хүслээ хазаарлан барих хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ тэд эр нөхөртөө үнэнч.

Охин

охинОхины ордны эхнэрvvд далдхан байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд тэр бvр дуртай биш. Тийм болохоор эрдэмтэн, судлаач, өмгөөлөгч, тvvхч, багш, эмч гэх мэт шинжлэх ухаан юм уу ер нь оюуны хөдөлмөр эрхэлдэг нөхөртэй байвал аз жаргалтай амьдарна. Охины ордны эхнэрvvд өөрийн гадаад байдалдаа тэгтэл анхаарал тавьдаггvй, гэр бvл, нөхрийнхөө төлөө ажил, албан тушаалаасаа татгалзаж чадна. Нөхөртэйгөө нэг дор ажиллавал сайн нарийн бичгийн дарга, референт нь болно. Халамжтай, анхааралтай, хэл ам хурц эхнэрvvд. Тэд нөхрийнхөө өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулахгvй байхын тулд онцгой арга барилаар харьцах хэрэгтэй.

Охин - эмэгтэйчүүд өөрийнхөө эрх чөлөө болон сэтгэл татсан байдлаа их хайрлаж, үнэлдэг тул хүүхэдтэй болохыг нэг их хүсдэггүй. Жирэмслэлт түүний гоо үзэмжийг үгүй хийнэ гэж боддог. Тэр гадаад төрхөндөө үргэлж санаа тавьдаггүй, классик загвараар хувцаслахыг эрхэмлэдэг. Костюм нь ямар ч илүү зүйлгүйгээр энгийн, биед яг таарсан байх ёстой гэж үздэг

 

Жинлvvр


жинлүүрЖинлvvрийн ордны эхнэрvvд өөрийнхөө хувийн эрх чөлөөг хамгаас эрхэмлэдэг. Ганцаардлыг тэвчдэггvй, гэрлэсэн бол гэр бvлийн амьдралыг гартаа авах эрмэлзэлтэй. Тэд нөхрийнхөө сонирхол, ажлыг ойлгохын тулд алхам бvрийг нь мэдэж байхыг хvсдэг, амархан шинэ найз нөхөдтэй болдог, амьдрах газар орчноо ойр ойрхон сольж байдаг. Сайн тал нь ямар нэг байдлаар нөхөртөө саад хийхээс их айдаг, сайн задлан шинжлэгчид, ухаалаг эхнэрvvд юм. Тэр нөхрийнхөө ажил төрөлд тохиолдсон асуудлын мөн чанарыг хурдан ухаарч, ойлгож, хэрэгтэй сайн зөвлөгөө өгч чадна. Тэр байтугай зvрх сэтгэлийн асуудал байлаа ч /жишээ нь нөхөр нь нарийн бичгийн даргатайгаа амрагийн холбоотой болсон ч/ ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Учир нь тэд “өөрийн нэр хvнд хамгаас чухал” гэсэн арга барилтай хvмvvс.

Тэр хэзээ ч бусдын захиаг уншихгүй - энэ нь бүр толгойнд нь ч орохгүй, таны нууцыг задлахгүй мөн эвгүй байдалд оруулахгүй. Таны даргыг өөрийнхөө инэмсэглэлээр татна. Тэр ямагт аргатай.

Ийм эмэгтэйгийн гэр орон нь диваажингийн цэцэрлэг мэт байж болно. Энэ эмэгтэйчүүдийн ихэнх нь гэртээ үнэт эдлэлүүдтэй. Дарс, аятайхан хөгжим, зэрэг тодотголуудад их анхаардаг. Энэ ордны эмэгтэй бол тэр чигээрээ өөрөө гоёмсог, чамин. Бусдад ямагт аятайхан сэтгэгдэл төрүүлдэг.

Тэр хүүхдүүдээ хайрлана, санаа тавина гэхдээ эрэгтэй хүнийг ямагт нэгдүгээрт тавьдаг. Түүний хүүхдүүд арчаатай, анхаарал халамжаар дутдаггүй. Гэхдээ тэд таны тайван байдлыг алдагдуулбал Жинлүүр шууд хөндлөнгөөс оролцоно.

Хилэнц

хилэнцХилэнцийн ордны эхнэрvvд нэг талаас их хvчирхэг, аливаад өөрийнхөөрөө ханддаг эрх чөлөөт хувь хvмvvс. Нөгөө талаар энэ ордны эхнэрvvд их vнэнч, итгэлтэй, өөрийнхөө хайр дурлалын төлөө тэмцэж чаддаг. Ийм хvмvvст нөхрийн нь аз жаргал их чухал байдаг тул аливаа зовлон бэрхшээлийг зоригтойгоор даван туулдаг. Хvмvvсийг нэвт шувт хардаг, сайн мэддэг, хэцvv vед ч биеэ барьж чадна. Хилэнцийн эхнэрvvд мөнгөнд ухаалаг хандаж чаддаг, хэдийгээр хайр дурлалынхаа төлөө тэмцэж чаддаг ч бас өөртөө их хайртай тул өөрийгөө золиослох хvсэлгvй. Бусад бvх ордноос илvv сексийн боломж, таашаал ихтэй тул vvнийг нь хангаж чадахгvй бол өөртөө хайртай хvний хувьд ийм амьдралд удаан байхыг хvсэхгvй. Тохилог гэр орноос илvv өөрийн гадаад байдал, хувцаслалтанд анхаарал тавьж магадгvй.

Түүний гэр нь цэвэр, тохьтой байна. Амьдралд нь ямагт гоо сайхан ба замбараатай байдал байдаг. Маш амттай хоол хийдэг, хоол нь ямагт цагтаа бэлэн байдаг, бүх юм байрандаа. Гэрээ эмх замбараатай байлгах дуртай, их цэвэрлэгээ нь түүний хувьд баяр л гэсэн үг. 


Нум

нум

Нумын ордны эхнэрvvд адал явдал, санаанд оромгvй явдалд дуртай, барагдашгvй амьдралын эрч хvч, сэтгэлийн тэнхээтэй хvмvvс. Тэд хэзээ ч мөнгөний төлөө vхэн хатан зvтгэхгvй, нөхрөө мөнгө ол гэж vvрийн гэгээнээс vдшийн бvрий хvртэл зvтгvvлэхгvй. Тэд ямар ч тохиолдолд хувь хvний өөрийгөө илэрхийлэх чадварыг илvvтэй vнэлдэг. Тийм учраас нөхрөө азгvй, арчаагvй гэж зэмлэхгvй, харин өөртэйгөө адил өөдрөг байхыг шаардана. Хэдийгээр гэрийн ажил хийх дургvй боловч цэвэр цэмцгэр орчин, тохилог гэр орон, сайхан эд зvйлсэд дуртай, эелдэг, нөхөрсөг, зочломтгой гэрийн эзэгтэй нар. Тиймээс нумын ордонд төрсөн эхнэрээ гэр, ахуйгаа хөтлөн явуулах шаардлагатай зvйлээр нь хангаж, ахуйн аар саар ажлаас чөлөөлж өөрийнхөөрөө байх бололцоо өгвөл нөхрөө уйдаахгvй, ямагт сэтгэл өөдрөг, инээд хөөртэй байлгадаг сэргэлэн цовоо эхнэр, сайхан амраг юм.

Тэр муугүй гэрийн эзэгтэй ч байнга тоос арчих шаардлага, эмх замбараатай байлгах, ороо хураах зэрэг нь түүнд ядаргаатай байдаг. Энэ бүхнийг тэр үзэн ядна. Гэрийн үйлчлэгчид энэ бүхнийг дуртайяэ даатгана.
Тэр өөрийн байртай тохиолдолд, бусдын тусламжийг авах бололцоогүй байвал бүх хүч тэнхээгээ зарцуулаад гэрээ эмх замбараатай байлгахыг хичээнэ. Энэ эмэгтэйн бардам зан нь гэрт шаардлагтай юм бүхний гхийхэд хүргэнэ. Нэгдүгээрт, түүнийг гоо үзэсгэлэн ба цэвэр цэмцгэр байдал хүрээлсэн байх ёстой; хоёрдугаарт, түүний өмнөөс хэн ч хийхгүй гэдгийг тэр ойлгодог.
Хоол хийх чадварынх нь тухай тодорхой нэг юм хэлэхэд хэцүү, учир нь түүнд хоол хийх онцгой хүсэл байдаггүй.

Матар

матарМатрын ордны эхнэрvvд амжилт бол уйгагvй хөдөлмөр, бvр өөрийгөө мартан зvтгэсний vр дvнд ирдэг гэж vздэг. Тиймээс өөрсдөө ч гайхмаар махруу, зvтгэлтэй хvмvvс. Нөхрөө нэр алдар, амжилтанд хvрсэнгvй гэж vглэхгvй, харин тvvнийг хөдөлмөрлөж бий болгох хэрэгтэй гэж vздэг учраас хөдөлмөрлөхийг л шаардана. Амжилтанд яаран тэмvvлдэггvй, аливаад хямгатай ханддаг, мөнгийг гамтай зарцуулдаг бодлоготой, тэвчээртэй эхнэр юм.

Түүнтэй гэрлэсэн эрэгтэй түүний гэр бүлийнхэнтэй нь нэгэн зэрэг гэрлэсэн мэт болдог. Төрөл төрөгсөд болон ойр дотны хүмүүсдээ их санаа тавьдаг. Сайхан эзэгтэй, гоо үзэсгэлэнд болон байгальд дуртай. Гэхдээтэр "өлсгөлөн зохиолчдыг" өрөвддөггүй. Эхлээд гэр орон, хувьцас хунар, хоол тэжээл зэргээр өөрийгөө ханга дараа нь мөрөөдөж болмоор юм байвал мөрөөд гэж хэлдэг.
Хүүхдүүдээ эргэн тойрны эд зүйлсийн чанарыг таних мэдрэхүйтэй болгоно. Хүүхдүүд нь хамгийн сайн сайхан юмтай байх болно. "Хэмнэх, хямгадах" гэдэг ойлголт нь хямдхан эд зүйлс авна гэдэг утга биш. Хүүхдүүд нь өсөхөөр түүний гэр бүлд хуучинсаг үзэл ба залуу сэтгэлгээний эрх чөлөө хоёрын хооронд зөрчилдөөн үүснэ.

 

Хумх

хумхБумбын эмэгтэйн мөрөөдөл бусдаас өөр. Түүний одыг өөр хүмүүс хардаггүй. Байгаагаар нь хүлээж авдаг хүнд үнэнч.
Бумба-эмэгтэй маш ялдам бөгөөд мэдрэмтгий. Хэрэв эр хүн санасанд нь хүрэхгүй тохиолдолд түүний дүрэлзсэн сэтгэл дороо унтардаг. Гэхдээ эр хүн алдаагаа засах гэж оролдвол түүнд боломж олгоно.
Хэрэв тэр дурлавал бусдын хэл ам, шашин шүтлэг, яс угсаа болон нийгэмд эзлэх байр суурь огт хамаагүй. Өөрийн сонголтыг өөрөө л хийх болно.
Мөнгө түүний зорилго биш. Та хамгийн баян эр байсанч зөвхөн боловсон занг чинь үнэлнэ.

Тэд юуханд ч хар санаж харддаггvйгээрээ давуу талтай. Тийм болохоор нөхрөө элдвээр шалгаж, утсыг нь чагнаж, найз хvvхнээрээ утасдуулна гэж vгvй.

Түүний гадаад байдал нь гайхалтай. Ер нь бол энэ аятайхан бүр үзэсгэлэнтэй ч гэмээр. Түүний гадаад төрх их өөрчлөмтгий. Хувцаслах нь ч ер бус байдаг: хамгийн моодны хувцас ч өмсөнө хааяа ретро /өнгөрсөн/ маягийн ч хувцаслана. Үсний засалт нь ч янз янз байна, ер нь яаж ч байсан бусад эмэгтэйчүүдээс ялгарна.

Бумба эмэгтэйн зөн совин сайтар хөгжсөн байдаг. Түүний үзэл бодол бурууч юм шиг хэт өөрийнхөөрөө ч юм шиг санагдана. Яагаад гэвэл тэрээр ирээдүйд амьдарч маргаашийг харж байдаг. Дундад зууны үед иймэрхүү эмэгтэйг "увидасч эм" гэж үздэг байжээ.

Загас

загасЗагасны ордны эхнэрvvд өчvvхэн зvйл дээр ч гэсэн нөхрийнхөө тусламжийг авч, юм болгон дээр нөхрийнхөө санааг асуудаг. Ингэснээрээ тvvний хувьд хамгийн чухал хvн нь нөхөр нь, чи минь байхгvй бол би амьдарч чадахгvй гэсэн санааг байнга төрvvлж байдаг гэнэ. Тиймээс өөрийгөө vнэлдэг, гэр бvлийн хамгийн гол хvн бол нөхөр байх ёстой гэж vздэг хvнд хамгийн тохирох эхнэр болж чаддаг. Загасны ордны эхнэр хэзээ ч нөхөртөө элдвийг зааварлаж, санасан бодсонд нь хориг тавьдаггvй. Ажил нь бvтэхгvй, наймаа нь олигтой явахгvй байсан ч нөхрөө vглэж зовоохгvй, амьдралынхаа тvшиг, тулгуур гэж бодож явдаг сайн талтай. Тэдний хувьд нөхрийн нь тайван байдал, аз жаргал хамгийн чухал. Yгvйдээ л нөхөртөө ийм сэтгэгдэл төрvvлж чаддаг хvмvvс юм.

Загас эхнэр бүх юманд зөвхөн нөхөртөө найддаг бөгөөд нөхрөө захирч зандардаггүй. Эр нөхөр түүний хувьд амьдралын түшиг тулгуур мөн. Нөхрийн аз жаргал тайван байдал бүхнээс эрхэм. Загас эмэгтэйн хувьд хамгийн хэцүү нь өөрийн айдас эргэлзээг даван туулах явдал. Тэр өөрийгөө бусдад саад болно гэж айдаг гэтэл энэ тухай хэний ч санаанд ороогүй байдаг. Эмзэг халимхай зангаа эрх чөлөөт эмэгтэйн дүртэй багны дор нуухыг оролдоно. Энэ нь бүдүүлэг муухай хүмүүсээс зүрх сэтгэлээ хамгаалах гэсэн сулхан арга юм. Загас-эмэгтэйд бусад бүх ордын эмэгтэйчүүдээс илүү их найдвартай түшиг тулгуур хэрэгтэй.
Тэр зүрхээ таньд болон үр хүүхдэдээ өгөхөөс буцахгүй. Хүүхдэд бүх юмыг зөвшөөрдөг бөгөөд ийм байх нь тэдэнд муу нөлөөтэй гэдгийг ойлгодоггүй.

Та гоймонтой хоолны жор татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

гоймонтой хоолны жор татах

Topics: Будаа, лапша

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан