<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ямар зайрмаганд дуртайгаар зан чанарыг нь тодорхойлж болдог

Нийтэлсэн М.Баярмаа on Feb 20, 2017 10:20:42 PM
Цахим хаяг:

Та ямар зайрмаганд дуртай вэ ?. Таны идэх дуртай зайрмаг өөрийг тань илэрхийлж байдаг гэдгийг мэдэх үү ? Идэх дуртай зайрмагаараа өөрийгөө сонжоод нэг үзээрэй.

1.Шоколадтай зайрмаг

Шоколадтай зайрмаганд дурлагсад бол хашир хянамгай бөгөөд сэтгэлийнхээ гүнд бүрэг ичимхий хүмүүс юм. Бүтээлч, сэтгэлийн хөөрөл ихтэй, бадрангуй, зугаа цэнгэлд дуртай байх нь элбэг.
Сэрэл мэдрэхүй өндөртэй, олны анхаарлын төвд байх сонирхолтой. Тэдэнтэй тулаад харьцахад зөөлөн аядуу зантай бөгөөд бусадтай хэл амаа ололцохдоо амархан. Тэд маш сайн сонсогч учраас хэний ч хувьд сайн найз нь байж, хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгч чаддагшоколадтай зайрмаг

2.Жимстэй зайрмаганд дурлагсад

Жимстэй зайрмаганд дурлагсад ихэвчлэн бүрэг, хамтрагчдаа үнэнч, ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулж хамтран ажиллагсаддаа хүндлэгддэг хүмүүс байдаг. Мөн амбицтай, тушаал дэвших, өсөж хөгжих сонирхол ихтэй, дарга удирдлагадаа үнэ хүндтэй хүмүүс. Интернэтээр хэсч шинэ содон мэдээлүүдийг цаг алдалгүй авах, онлайн сүлжээг (Facebook, Myspace г.м) идэвхтэй ашигладаг ба R&B, хип хоп хөгжимд дуртай байх нь элбэг.

жимстэй зайрмаг

3.Пломбир /цөцгийтэй/ зайрмаг

Ямар нэгэн ажлыг маш сайн гүйцэтгэдэг, үнэнч, сүү шиг цагаан сэтгэлтэй, мөнгө хөрөнгөө хадгалах хуримтлуулах сонирхол ихтэй хүн юм. Бүх зүйлийг зөв байлгахыг эрмэлздэг ба бусрмаг явдлыг тэвчиж чаддаггүй. Гэвч ойр дотныхоо хүмүүст ч өөрийнхөө дотоод сэтгэлийг уудлах тал дээр тааруу. Ямарваа хэсэг бүлэг хүмүүст үргэлж удирдагч, зохицуулагч, багийн даргийн үүргийг гүйцэтгэдэг. Жижиг сажиг зүйлд их анхаарал хандуулдаг, ёс зүйг дээгүүр тавигч.

цөцгийтэй зайрмаг

  1. Мөсөн зайрмаг

 Хөдөлгөөнтэй, хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг, шударга үйлийг хамгаалахад хэзээд бэлэн байдаг. Гойд нөхөрсөг хүнтэй тааралдаж байсан уу? Тэгвэл тэр чинь  Мөсөн зайрмаганд дурлагсад шүү. "Мөсөн зайрмаганд дуртай хүмүүс” бүхнийг өөрийнхөө биеэр жишээлж боддог. Тэдний зоримог байдал нь зарим талаар гэнэн зантай нь холбоотой. Гэхдээ тэд нэг л шийдсэн бол та яаж ч хичээсэн танд л яг мөс шиг хүйтэн сэтгэгдэл төрүүлсээр байх болно. Иймд Мөсөн зайрмаганд дурлагсадыг бүү гомдоо.

мөсөн зайрмаг

 

5.Аарцтай зайрмаг

Аарцтай зайрмаганд дурлагсад уламлжлалт аргыг илүүд үздэг эрүүл мэнддээ маш ихээр анхаардаг хүмүүс байдаг. Тэдний хажууд байхад та хэзээ ч хайр халамж энхрийлэлээр дутахгүй. Аарцтай зайрмаг таны эрүүл мэндийг халамжилдагтай адил энэ зайрмаганд дуртай хүмүүс ч мөн адил бусдыг халамжилж хайрлахдаа үргэлж аз жаргалтай байдаг.

аарцтай зайрмаг

ХОЛБООТОЙ: Дэлхийн зайрмагуудын онцлог

Та зайрмаганд дурлагч мөн үү? Тэгвэл та үндэсний үйлдвэрлэгч "Айсмарк" болон "Айсланд" брэндийн зайрмагийн танилцуулгыг татаж аваарай. Үүнд маш олон төрлийн зайрмагны төрлүүдийн мэдээ мэдээллийг багтаасан.

Танилцуулга татах Icemark

Topics: Зайрмаг

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан