<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Энэ зун заавал унших 5 ном /шинэ номууд/ (Clone)

Нийтэлсэн Буянхишигийн Чингис on May 23, 2018 8:28:50 PM
Цахим хаяг:

Энэ зун заавал унших 5-н шинэ номыг танилцуулж байна. Хувь хүний хөгжил, уран зохиол, шүлэг, яруу найраг гээд уншихгүй л бол урагшлахгүй нийгэмд бид ажиллаж, амьдарч байна. Хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг хүсч байгаа бол энэ зун эдгээр номыг уншихыг зөвлөж байна.

book 8

 


1. Харизм 

Харизм-Бусдын хүндэтгэлийг хүлээж өөртөө татах цоо шинэ шинжлэх ухаан.

Бизнес, улс төр, олон нийтийн тавцанд өндөр амжилтад хүрэхээр тэмүүлж буй хүмүүс, өсөж дэвжихээр хөдөлмөрлөж буй хэн бүхний хувьд Харизм гэдэг бол тойрч болшгүй чухал ойлголт байдаг билээ. Олон Энтрепренерууд, томоохон пүүс компанийн захирлууд өөрсдийн амжилтын нууцыг Харизмтай холбон тайлбарлаж, түүнийг хүмүүсийн харилцааны хамгийн ноёлонгуй арга хэмээн нэрлэсэн байдаг. Харамсалтай нь хэдэн зууны туршид үлгэр домог, ид шид мэтээр ам дамжигдан яригдаж ирсэн хүмүүсийн харилцааны Харизм хэмээх ойлголтыг нарийвчлан судалж, 21-р зууныхны хэрэгцээ шаардлагад нийцэхүйц сайн ном өнөөг хүртэл бүтээгдээгүй байсан юм. Тэгвэл Харизм хэмээх харилцааны зэвсгийг хэдэн зуун судалгаан дээр үндэслэн шинжлэх ухааны үүднээс тайлбарлан, амьдралд шууд хэрэгжүүлж болохуйц бэлэн жорыг агуулсан гайхамшигт ном уншигч таны гарт яг одоо хүрч байна. Харизм бол хүнд төрөлхөөс заяасан чадвар бус хүссэн хүн бүхэн хичээл зүтгэлийнхээ үр дүнд сурч, үр дүнг нь хүртэж болдог зүйл төдийгүй өөрсдийн хэрэгцээнд тохируулан харилцаж буй хүн, орчин, зорилгодоо тааруулан ашиглаж болдог харилцааны олон талт арга юм. Хувь хүн, найз нөхдөө өөртөө татах, байгууллага, хамт олноо манлайлах, удирдлага, дээд тушаалтандаа танигдах, өөрийгөө зөвөөр ойлгуулах хүсэлтэй хэн бүхэнд Зохиолч Оливия Фокс кабейн нь энэхүү Харизм хэмээх бүтээлээ зориулан бичжээ.

book 6

 

2. Шийдвэр гаргалт

Шийдвэр. Бизнес бол ээлж дараалан урсах шийдвэрүүдийн гинжин хэлхээ. Энэхүү гинжин хэлхээг хэрэгжүүлэлт болон бусад үйл ажиллагаа холбож байдаг. Байгууллага хаашаа чиглэн хэр хурдтай урагшлахыг шийдсэний дараа бусад нь үүний араас хөвөрдөг жамтай. Нэгэнт шийдвэр ийм чухал учраас аливааг тогтмол оновчтой шийдэж чаддаг байгууллаг л амжилтанд хүрдэг. Apple компани Ipod тоглуулагч гаргаж дижитал хөгжмийн бизнес рүү орсон нь ухаалаг алхам байсан. Тэд энэ шийдвэрээ сайн хэрэгжүүлсний ачаар бизнес нь цэцэглэн хөгжиж хувьцаа н ь од харвах мэт өссөн билээ.

shiidver gargalt

 

3. Д. Батбаяр "Бүтээхүйн зүйтогтол"

Зохиолч өөрөө номоо тодорхойлохдоо "Энэ ном уран зохиолын онолын ном бус, судалгаа шинжилгээний бүтээл бус, уран зохиолын сурах бичиг бус, зохиол хэрхэн бичих жор ч бус. Энэ ном бол урлаг, уран зохиолыг ойлгосон миний өнөөгийн ойлголт, урлаг уран зохиолын ерөнхий зүй тогтлыг эрсэн эрлийн минь үр дүн" хэмээсэн байна.
Ямартай ч, хэрвээ та уран зохиолын ном унших дуртай бол энэ ном таныг уншигчийн хувьд хөгжүүлнэ. Зохиолч, зураач болохгүй байлаа ч гэсэн, бүтээлч нэгэн байхыг хүсдэг бол энэ номыг уншаарай. Харин уран зохиол уншдаг төдийгүй өөрөө бичиж туурвих хүсэлтэй бол энэ ном нэн үнэтэй зөвлөгөө өгөх нь гарцаагүй.
 
buutehuin zuil

4. Монголын нууц товчоо"

 

Монгол улсын түүх болон Их Монгол улсын Эзэн Чингис хааны намтар цадиг оршиж байна. Хэдий бүгд уншсан гэдэг боловч үйл явдал болон зохиолд дурдагдах газар ус, ураг холбоо, хүн ардын нэрсийг сайтар цээжилж мэдсэн байх хэрэгтэй. Дахин уншиж түүхийн мэдлэгээ ямагт нэмж байх ёстой. 

nuuts tovchoo

 

5. "Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна"  Ким Ү Жүн

Гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмен болсон Ким Ү Жүн  /Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч/-ний туулсан амьдралдаа тулгуурлан энэ номыг бичжээ. Энэ ном 43 сая хүн амтай БНСУ-д нэг сая хувь хэвлэгдэн тус орны хэвлэлийн түүхэнд дээд амжилт тогтоосон төдийгүй англи, япон, орос, хятад, испани, мажаар зэрэг олон хэлээр арваад оронд орчуулагджээ. 

horvoo delhii

 

 

 

Topics: Хоолны жор

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан