<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Цагаан сараар хамгийн их хэрэглэдэг 5 бүтээгдэхүүн

Нийтэлсэн Б. Эрболд on Feb 22, 2017 4:05:57 PM

Цагаан сар

Монгол хүн болж төрснөөрөө, морин дэл дээр дарцаглаж өссөнөөрөө, монгол зан заншлын захгүй уудамд хөлбөрч хүмүүжсэнээрээ, уртын дууны уран шуранхайд уярч ухаажсанаараа бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлдэг Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар айсуй. Тус баяраар бид дараах 5 бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэдэг.

1. Cүү

сүүтэй цай

Монголчууд цагаан сарын шинийн нэгний өглөө дунджаар 1.400.000 литр сүүтэй цай чанаж уудаг. Үүнээс харахад хамгийн их хэмжээгээр хэрэглэдэг бүтээгдэхүүнд яалтачгүй сүү орно. Цагаан сарын цай чанах сүү өтгөн, тослог ихтэй байх тусмаа олон халуун савны ард гарна. Мал, амьтны гаралтай сүү, цагаан идээг шинжилгээ, баталгаажилтгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авах, хүнсэнд хэрэглэхгүй байх нь зүйтэй. Мөн сав баглаа боодлын стандарт хангасан бүтээгдэхүүн авч хэрэглээрэй. Малын сүүг 100.20С - 100.50С хэм хүртэл буцалгаж хэрэглэхэд анхаараарай.

2. Мах

ууц

Цагаан сараар айлуудын 50-60% нь баярын ширээндээ ууц тавьдаг ба дунджаар 210 сая ширхэг бууз хийдэг. Тэгэхээр цагаан сараар монгол айл бүтэн жилийн хэрэглээнийхээ махыг 3-4 өдөр хэрэглэдэг. Ууцны махыг шинжихдээ сүүлний хэмжээний том жижгээс хамаардаг. Ууцны мах сүүл томтой залуу хонины мах байх тусмаа идэх мах ихтэй, зөөлөн, амттай байдаг. Махны өнгө тод улаан, хуруугаар дарахад хонхорхой нь буцдаг, өөх нь цагаан шаргал, гадаргуу цэвэр хуурай, уян харимхай байвал сайн мах хэмээн үзэж болно.

3. Гурил

гурил

Цагаан сараар бууз, тавгийн боов, боорцог гээд олон идээнд гурил хэрэглэгддэг. Тиймдээ ч хамгийн их хэрэглэгддэг 5 бүтээгдэхүүний нэгт багтсан байна. Буузны гурил хэт цагаан байхаас үл ялиг шаргал байх нь илүү сайхан харагддаг бөгөөд тухайн жилийн үр тариалалтын онцлогоос шалтгаалан үйлдвэр бүрийн гурил өмнө жилээс өөр байх хандлагатай байдаг.

4. Хэвийн боов

ул боов

Сүүлийн жилүүдэд Монголчуудын амьдралын хэв маягаас шалтгаалан хэвийн боовоо өөрсдөө хийдэг айл цөөрсөн. Энэхүү хандлагыг мэдрэн олон үйлдвэрүүд хэвийн боов үйлдвэрлэн худалдаалдаг болсон. Цагаан сараар нэг айл дунджаар 15 ширхэг хэвийн боовоор таваг засдаг гэж тооцвол 10 сая 500 мянга гаруй хэвийн боов хэрэглэнэ. Идээний өнгө ямар байхаас ирэх жилийн өнгө тодорхойлогддог тул шар тос, цагаан өрмөөр багсарсан, шаргалтсан сайхан хэвийн боовыг сонгох хэрэгтэй.

5. Хадаг

хадаг

Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд хэмээн эрхэм дээд хүмүүстээ барин золгодог уламжлалтайгаас гадна айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээний дээр дэлгэж архиныхаа дээжийг цөгцөнд хийж дээжилж тавиад, эвхмэл сураа ханын толгойноос өлгөж байгаад шинийн гурванд хурааж авдартаа хийдэг уламжлалуудаас үүдэн хадаг яах аргагүй цагаан сарын түгээмэл хэрэглээ мөн билээ. Монголчууд цагаан сараар дунджаар 900.000 хадаг хэрэглэдэг.

ХОЛБООТОЙ: Орон орны сүүний онцлог

Хамгийн өндөр тослогтой байгаль орчинд ээлтэй савлагаатай экологийн цэвэр бүтээгдэхүүн "ТОСЛОГ СҮҮ"-гээ хүнсэндээ хэрэглэж заншаарай.  Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.

Topics: Сүү

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан