<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хөц будааны котлет хийх жор

Нийтэлсэн Байгалмаа Мөнхбаяр on Jul 31, 2018 3:42:21 PM

Богино хугацаанд эрүүлээр 53 кг хасч чадсан ОУХМ, бодибилдинг, фитнесийн тамирчин Г.Гансаруулын түүх олон эмэгтэйчүүдэд урам зориг өгч байдаг. Түүний жинхэнэ мэргэжил европ хоолны тогооч бөгөөд энэхүү чадвараа ашиглан жин хасахад тустай олон төрлийн хоолны жорыг гаргаж, бусдад зөвлөгөө өгдөг байна.

147364867357d618212aab1Энэ талаараа тэрээр “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан юм. Түүний хийсэн часхийсэн амттай, жин хасах зохицуулах, булчинг уургаар хангах ашигтай хөц будааны котлет хийх жорыг олон эмэгтэйчүүд сонирхож байсан тул өнөөдөр та бүхэнд хэрхэн хийх талаар богинохон зөвлөгөөг хүргэж байна. Тамирчин бүсгүй маань тун удахгүй өөрийн цахим хаягаараа шууд бичлэг хийж, эрүүл хоолны жоруудаа зааж өгнө гэсэн шүү.

Энэ талаараа тэрээр “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан юм. Түүний хийсэн часхийсэн амттай, жин хасах зохицуулах, булчинг уургаар хангах ашигтай хөц будааны котлет хийх жорыг олон эмэгтэйчүүд сонирхож байсан тул өнөөдөр та бүхэнд хэрхэн хийх талаар богинохон зөвлөгөөг хүргэж байна. Тамирчин бүсгүй маань тун удахгүй өөрийн цахим хаягаараа шууд бичлэг хийж, эрүүл хоолны жоруудаа зааж өгнө гэсэн шүү.

jhfjhЭнэ бол завгүй болон залхуу бүсгүйчүүдийн хувьд маш хэрэгтэй жор. Учир нь хийхэд маш амархан. Мөн үүнийг хийж идсэнээр та зүрх судасны өвчлөл, цусан дахь сахарын хэмжээ ихдэх, ходоод гэдэсний элдэв өвчлөл, хорт хавдрын хурдацтай тархалт зэрэг маш олон өвчнийг саармагжуулах болно. Орцоо өөрийн хүссэнээр тааруулж болох бөгөөд танд хөц будаа, тахианы цээж мах, хүсвэл бага зэрэг оливын тос орно.

Энэ бол завгүй болон залхуу бүсгүйчүүдийн хувьд маш хэрэгтэй жор. Учир нь хийхэд маш амархан. Мөн үүнийг хийж идсэнээр та зүрх судасны өвчлөл, цусан дахь сахарын хэмжээ ихдэх, ходоод гэдэсний элдэв өвчлөл, хорт хавдрын хурдацтай тархалт зэрэг маш олон өвчнийг саармагжуулах болно. Орцоо өөрийн хүссэнээр тааруулж болох бөгөөд танд хөц будаа, тахианы цээж мах, хүсвэл бага зэрэг оливын тос орно.

20% Тахианы цээж мах, 80% хөц будаа гэсэн харьцаатайгаар хамтад нь жигнэнэ. Жигнэсэн мах будаа хоёроо хооронд багсарч, тосоо хийж базаад барьцалдуулсныхаа дараа сухарьдаад шарна. Махсаг хүмүүс идсэн ч энэ хоолноос нэг тийм часхийсэн амт мэдрэгдэх болно. Тамирчин бүсгүй маань өөрөө яг тэмцээний бэлтгэлтэй үедээ тостой, болон шарсан хуурсан зүйлсээс татгалздаг тул бэлтгэлтэй өдрүүдэд энэ хоолыг хийж идэхдээ бүрж, шарахгүйгээр жигнээд иддэг гэлээ.

xflffmЭрүүл зөв хооллолт гэдэг маань эрүүл хүнснийг, эрүүл аргаар боловсруулж, тохирсон цагт нь, зөв хэмжээгээр идэх ухаан юм. Тиймээс авьяаслаг тамирчин бүсгүй маань үргэлж Слава будааны төрлүүдийг хэрэглэдэг гэлээ. Түүний зөвлөсөн өндөгтэй шарсан, гурвалжин будааг хэрхэн хийх зааврыг дараагийн дугаарт та бүхэнд хүргэх болно.

Эрүүл зөв хооллолт гэдэг маань эрүүл хүнснийг, эрүүл аргаар боловсруулж, тохирсон цагт нь, зөв хэмжээгээр идэх ухаан юм. Тиймээс авьяаслаг тамирчин бүсгүй маань үргэлж Слава будааны төрлүүдийг хэрэглэдэг гэлээ. Түүний зөвлөсөн өндөгтэй шарсан, гурвалжин будааг хэрхэн хийх зааврыг дараагийн дугаарт та бүхэнд хүргэх болно.

Topics: Будаа

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан