<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хэрхэн наснаасаа илүү залуу харагдах вэ?

Нийтэлсэн Хулан on Jan 30, 2017 4:36:38 PM

Хэрхэн наснаасаа илүү залуу харагдах вэ- (2).png

Наснаасаа залуу харагдахыг тулд заавал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, орчин үеийн анагаах ухааны энгийн нүүрний массажнаас эхлээд гиалуроны хүчлийн тарилга гээд олон төрлийн аргуудыг хэрэглэж үр дүнд хүрэх шаардлагатай гэж үү? 
Эм тариа, эмчийн шаардлагагүйгээр та наснаасаа 10 насаар залуу харагдах боломжтой энгийн, үр дүнтэй аргуудыг танд санал болгож байна. 

1. Сүү сүүн бүтээгдэхүүнийг зөв зохистой хэрэглэснээр та наснаасаа залуу харагдаж чадна.

Гоо сайханд сайнаар нөлөөлөх энгийн 4 аргыг танд танилцуулъя.

  • Байгалийн шинж чанараа алдаагүй амьд сүүний орц найрлага үсний угт орж тэжээл өгдөг байна. Иймд ядаж 14 хоногт нэг удаа үсээ сайтар угаасны дараа сүүнд үсээ 30 минут дэвтээн булхах хэрэгтэй. Дараа нь бүлээн усаар зайлаад өөрөөр нь хатаана. Энэ аргыг сардаа 2 удаа хэрэглээд байхад үс хуурайшиж соронзлогдох, салаалах зэрэг зовиурыг мартаж болох нь ээ. 
  • Батгатай болон нөсөө ихтэй арьстай хүмүүст зөвлөхөд сайн чанарын таргаар нүүрэндээ өдөрт 5-6 удаа 5-6 минутын зайтай маск тавихад богино хугацаанд нөсөө хууларч, батга арилдаг байна.
  • Гоо сайхны бэлгэдэл Клеопатра хатан биеийн арьсаа үргэлж зөөлнөөр нь хадгалахын тулд сүүн дотор хэвтдэг байсан гэдэг. Дээр дурдсанчлан бид ваннаа тэр чигт нь сүүгээр дүүргэж чадахгүй ч, дүүрэн устай ванн-ндаа 3-4 аяга сүү хийхэд л арьсыг чинь булбарай болгох болно.
  • 0,5 литр шар сүүн дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага нимбэгийн шүүс нэмээд сайн хутгаад ууж заншсанаар биеийн галбираа огт санаа зовох шаардлагагүй болно. Шар сүү нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооний үйл ажиллагааг дэмжиж таны ходоод гэдсийг цэвэрлэх шидэт ундаа юм.  

 

2. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ.

үс засалт

Наснаасаа залуу харагдах хамгийн энгийн арга бол үснийхээ засалт, өнгийг өөрчлөх. Хүн үсний засалт, өнгийг өөрчилснөөр сэтгэлзүйн хувьд асар их таашаалыг авдаг бөгөөд үүнээс үүдэн аз жаргалын гормон ялгаран таны харагдах байдал наснаасаа 5-10 насаар залуу харагдах боломжтойг эрдэмтэд тогтоосон байна. Тэгэхлээр өөрт тохирсон өөрт зохисон засалт эсвэл өнгийг сонгоод яагаад өөртөө өөрчлөлт хийж болохгүй гэж?

3. Нүүр будалт таныг наснаас тань залуу эсвэл хөгшин харагдуулж ч чадна.

нүүр будалтын хүч

Нүүр будалт асар хурдацтай хөгжиж буй энэ үед та хаанаас ч төлбөртэй төлбөргүй сургалтад сууж хүссэн будалтаа хийж хүссэнээрээ өөрийгөө өөрчлөх боломжтой болсон. Гэвч бид заримдаа нүүр будалтандаа хэд хэдэн алдаа гаргадаг үүнээс болж та наснаасаа хөгшин харагдах магадлалтай байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд нүүрний будагныхаа өнгөний сонголтод анхаарах хэрэгтэй. Жишээ нь нүдний будгийг саарал өнгөөр сонговол цонхигор ядарсан харагдуулдаг. Тэгэхээр илүү шаргал амьд өнгүүдийг сонгож байж залуу харагдана гэсэн үг. Хэрвээ та залуу харагдахыг хүсэж байвал бүтээгдэхүүний брэнд, үнэнээс илүү өнгө, чанарт нь анхаараарай

4. Шөнийн турш сайхан амраарай.

Сайн унтаж амрах нь таны биед дахин шинээр төрөх боломжийг олгодог ба нойрны дутагдал нь хөгшрөлтийг хурдасгах шалтгаан болдог. 

5. Хар өнгийн хувцас танд овор нэмнэ.

Эцэст нь мэдээж хувцаслалт таныг хэдтэйг илэрхийлэх том хүчин зүйл болно. Олон давхар хувцас, олон төрлийн алчуур гоёл чимэглэл нь овортой харагдуулна. Сул загвартай хувцаснаас татгалзаад биеийн галбир гаргасан өнгөлөг өнгийн хувцас сонгоорой. 

ХОЛБООТОЙ: Кальци дутагдахад хүний биед гардаг өөрчлөлтүүд

Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь та эрүүл мэнд болон гоо сайхандаа оруулж буй асар их хөрөнгө оруулалт билээ. Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиор чанараа баталгаажуулсан "Тослог" сүүгээ өдөр бүр хэрэглээрэй.

Милко - Тослог сүү 

Topics: Сүү

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан