<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хуурай сүүгээр тараг яаж бүрэх вэ?

Нийтэлсэн Б. Одсүрэн on Mar 20, 2017 4:57:40 PM

хуурай сүүгээр тараг бүрэх арга

Бүтээлч бүсгүйчүүд маань гэртээ янз бүрийн зүйлс туршиж үзэх сонирхолтой байдаг шүү дээ. Энэхүү нийтлэлээрээ хуурай сүүгээр хэрхэн тараг бүрэх тухай оруулж байна. Яагаад заавал хуурай сүү гэж бодож байгаа байх! Хуурай сүү нь шингэн сүүг бодвол бага хэрэглэгддэг мөн илүү өтгөн чанартай болдог. За тараг бүрэх ажил руугаа оръё.

  • Хуурай сүү
  • Халуун бүлээн ус
  • Тарагны хөрөнгө 

 

1 алхам - Дулааныг алдагдуулахгүй байх

Тараг бүрэлдэх үйл явцыг маш энгийнээр тайлбарлавал - Бүлээн сүүг бага зэрэг тарагны хөрөнгөтэй хольж дулаан орчинд сүүг ээдүүлэх замаар бий болдог. Иймээс сайхан ээдсэн өтгөн элгэн тараг уухыг хүсч байвал дулааныг алдагдуулахгүй барих гадуур саваа бэлтгэх хэрэгтэй. Том хэмжээтэй таглаатай сав илүү тохиромжтой. Үүнд бид бэлтгэсэн зүйлээ хадгалах юм. 

Саваа бэлтгэх

2 алхам - Хуурай сүүгээ найруулах

Сүүгээ найруулахдаа 1 аяга усанд  1 аяга хуурай сүү байхаар бодож хийнэ. Тодруулбал 1 килограмм хуурай сүү нь 10 литр шингэн сүүтэй тэнцдэг.  Сүүгээ бага зэргийн халуун темпратуртай усанд хийж найруулна.  Зөөлөн гал дээр халаандаа хутгаж өгч болно. Хэт их халуун байж бас болохгүй. Хуруугаа дүрж үзэхэд хэдэн секунд барьж болохоор байхад болно. 

Сүүгээ найруулах

3 алхам - Сүүндээ хөрөнгөө хийнэ 

Хэрвээ 1 аяга сүү бэлдсэн бол түүний 1/4-тэй тэнцэх хэмжээний тарагны хөрөнгө хийж өгөөрэй. 

Тарагны хөрөнгө

4 алхам - Тараг бүрэлдэхийг хүлээнэ

Хөрөнгөө хийж өгсний дараа дулааныг алдагдуулахгүйн тулд маш сайн таглаж өгөх хэрэгтэй. Мөн 1-р алхам дээр бэлтгэсэн дулаан хадгалах том савандаа тарагны бэлдэцээ хийн 6-8 цаг хүлээнэ. Боломжтой бол гадуур нь зузаан алчуураар эвж өгсөн ч болно шүү. Ингээд 8 цагийн дараа бидний элгэн тараг бэлэн болсон байх болно. Тарагныхаа шар усыг шүүгээд идэхэд бэлэн боллоо. Амжилт хүсье.

тараг бүрэлдэхэд 6-8 цаг болдог

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД: Хуурай сүүгээр хийж болох амттангууд 

Сүү сүүн бүтээгдэхүүнээр илүү олон төрлийн зүйлс хийж сурахыг хүсвэл та дараах цахим номыг үнэгүй татан авч ашиглаарай.

Сүү сүүн бүтээндэхүүний амттан

Topics: Тараг, Хуурай сүү

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан