<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Зааны хоол боловсруулах эрхтнээр дамжуулан хамгийн амттай кофег гаргаж авдаг

Нийтэлсэн Н. Мөнхтуяа on Aug 2, 2018 8:17:40 PM

   

   Кофе ууснаар хүний бие сэтгэл санаа эерэг бодлоор цэнэглэгдэж аз жаргалын горомни ялгардаг. Энэ нь эрт дээр үеэс судлагдаж, батлагдсан онол. Кофены аз жаргалын онолыг тайлбарлахдаа жишээг эхэнд дэлгэе. Турк улс кофены хэрэглээ ихтэй. Туркт эмэгтэй хүнд гэрлэх санал тавихад хариуг нь амаараа хэлэлгүй, аяга кофе өгдөг ёс ч байж. Хэрэв кофе чихэрлэг амттай бол зөвшөөрсний тэмдэг. Гашуун бол гэрлэх саналаас нь татгалзаж буй хэрэг гэж үздэг байж.

02d246d020a1c2fd6e9fd6112ed1304d--smiley-faces-coffee-coffee

Харин нөхрүүд нь кофены газарт хэтэрхий их цаг  өнгөрөөж, гэртээ үзэгдэхгүй байна гэсэн шалтгаанаар уурлаж хилэгнэсэн эхнэрүүд кофег эсэргүүцэж жагсаал хүртэл хийж байжээ. Уг жагсаал нь “Women’s Petition Against Coffee” нэрээр түүхэнд үлдсэн байдаг. Энэ мэтчилэн кофены хэрэглээ ихтэй улс орны иргэдийн сэтгэл санаа, сэтэхүй аз жаргалын даавар ихээр ялгарч үйл хөдлөл, үг яриа нь хүртэл эерэг жаргалтай байдаг байна.

     Мөн Заан гэдэг амьтан хамгийн тайван, хөгжилтэй, аз жаргалтай амьтан гэж үздэг. Тэгвэл хамгийн үнэтэй кофег заан боловсруулдаг гэвэл та итгэх үү? Тайландын Чианграй мужид зааны хоол боловсруулах эрхтнээр дамжуулан кофены үр гаргадаг байна. Хэдийгээр энэ тийм ч сайхан үйл явц биш боловч хамгийн үнэтэй, хамгийн сайхан кофе гэдгийг хэрэглэгчид нь дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг гэнэ лээ.

zaan

   Харин Монголд кофе аягалаад өгвөл татгалзах хүн үгүй биз. Кофены талаар бид сайн муу олон талын мэдээлэл сонсож, уншиж л байсан. Кофег хэтрүүлэн хэрэглэвэл хор болж, жорыг тааруулбал олон гайхалтай сэтгэл ханамжийг мэдрүүлдэг. Аливаа зүйл хоёр талтай. Монголчууд кофены хэрэглээгээр харьцангуй залуу улс. Кофены соёл ярьвал эрт дэх ч байж магадгүй. Гэхдээ хэрэглээний талаар бол ярих нь зүйтэй. Бид аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэхдээ хэзээнээсээ гарамгай улс. Жишээ нь ямар ч цагт, бүр оройн цагаар кофе уух жишээний. Гэтэл кофег уух цаг, хэмжээ гэж байдаг. Эмийг хүртэл буруу хэрэглэвэл хор болдогтой агаар нэг. Иймээс кофег зөв хэрэглэх нь маш чухал. 

coffeetime

Кофе уух тохиромжтой цаг 

Хүмүүс кофег өглөө уух дуртай бас тохиромжтой цаг гэж үздэг. Харин эрүүл мэндийн байгууллагын анхааруулснаар өглөө кофе уух муу. Харин 10:00-12:00 цаг, 14:00-17:00 цагийн хооронд кофе уух нь маш сайн болохыг тогтоосон байна.

  1. Өдөрт хэдэн аяга кофе уух ёстой вэ?

Магадгүй та кофег өдөрт уух хэмжээнээсээ хэтрүүлэн хэрэглээд зүрх түгших, гар салганах зэрэг сөрөг үзэгдэл ажиглагдаж сөрөг мэдээллийг суулгачихсан юм биш биз. Тэгвэл өдөрт 2-3 аяга кофег хоёроос гурван цагийн зайтайгаар уугаад үзээрэй. Учир нь таны биед хэрэгцээт өдрийн сэргээш өгөх болно. Өдөрт нэгээс хоёр аяга кофе уух нь чихрийн шижин, зөнөглөх, элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн нөлөөтэй.

Энэ хоёр зөвлөгөө энгийн мөртлөө кофе хэрэглэгчид төдийлөн мөрддөггүй. Иймээс кофег зөв хэрэглэж, аз жаргалыг мэдэрцгээе.

                        

 

 

 

 

 

   

 

 

 

 

Topics: Сүү

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан