<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Уусан жүүснийхаа саваар юу хийж болох вэ?

Нийтэлсэн Буянхишигийн Чингис on May 4, 2017 10:52:46 AM
Цахим хаяг:

Амтат жүүснийхээ саваар, өдөр бүр хэрэглэдэг сүүнийхээ саваар гар доорх материалаа ашиглан өрөөгөө, гэрээ чимж болох энгийн хирнээ гоёмсог 2 гэрлийн бүрхүүлийг хэрхэн хийх зөвлөгөөг энэ нийтлэлээрээ уншигч танд хүргэж байна. 

1. Зуны байшингаа чимэх гэрлүүд

2.png

Зуны байшингаа, гадаах талбайгаа алийг нь ч та эдгээр гоёмсог, хөөрхөн гэрлүүдээр чимэх боломжтой. Үүнийг хийхэд маш хялбар бөгөөд дараах зүйлсийг бэлдсэн байхад л хангалттай. Үүнд:

  • 10 ш хэрэглэсэн жүүс, сүүний савнууд
  • 15ватт бүхий чимэглэлийн гэрлүүд
  • Өөрт таалагдсан зурагтай, өнгөтэй хуулга
  • Өнгө өнгийн хуурай сальфитка
  • Цаасны хутга
  • Хайч
  • Өөр өөр өнгийн туузнууд
  • Харандаа
  • Цавуу
  • Шугам
  • Скоч
  • Төмөр утас
  • Үдээсний машин

Заавар:

  • Хэрэглэсэн жүүс, сүүний савныхаа дээд хэсгийг хайчлаад гадуур нь битүү хуулгаа наана. 

step1.png

  • Хайрцагныхаа 4 талаас адил хэмжээгээр цонх гаргаж цаасны хутгаараа дөрвөлжилж зүсэж авна.
 step3.png
  • Зүсэж авсан хэсэгтээ тааруулан хуурай сальфеткаа хайчилж, дотор талд нь наана.

step2.png

  • Хайрцагныхаа ёроолд өнгө өнгийн туузнаасаа нэгийг сонгон үдээсний машинаар үдэж тогтооно.
  • Харин хайрцагныхаа дээд хэсэгт гэрлээ төмөр утсаараа боож тогтооно.

2. Өөрөөгөө чимэх өвөрмөц хийцтэй гэрэл

Гэрэл

Энэ гэрэл нь өмнөх гэрлээ бодвол хийцийн хувьд арай илүү ажиллагаа шаардах хэдий ч маш гоёмсог болдог. Мөн хэрэглэсэн жүүс, сүүнийхээ савны дотор талын мөнгөлөг хэсгээр хийдэг тул их гоё харагддаг. 

Бэлдэх зүйлс:

  • Хэрэглэсэн жүүс, сүүний савнууд 
  • Гэрэл
  • Хайч
  • Төмөр утас

Заавар:

гэрэл

  • Хайрцагаа задлаад нарийн хайчилж бэлдэнэ.
  • Түүнийгээ зураг дээр харагдаж буйгаар гурвалжин болгож нугална.

Гэрэл

  • Цааснуудаа цавуу болон скоч хэрэглэн наах шаардлагагүй жүүс, сүүнийхээ саваар бие биеийг нь бэхлэн тогтооно. 

гэрэл

  • Энэ мэтээр холбож дугуй дүрс үүсгэнэ. 
  • Ингээд гэрлийн бүрхүүл ерөнхийдөө бэлэн болно. Үүний дараагаар голд гэрлээ суурилуулж төмөр утсаар тогтооно. 

ХОЛБООТОЙ: Гэрээ хэрхэн тохижуулах вэ?

Энэхүү нийтлэлийг Тэсо ХХК бэлтгэн хүргэлээ. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр нэвтэрнэ үү.

100-773871-edited-967537-edited.jpg

Topics: Сүү, 100 шүүс

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан