<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Тарагтай холбоотой багын дурсамж

Нийтэлсэн Хулан on Jan 30, 2017 7:45:43 PM

тарагтай холбоотой багын дурсамж

Өглөөний нар гэрийн тооноор тусч, өчигдөрхөн бүрж тавьсан тарагны үнэр сэнгэнэн нойрноос сэрэх хэчнээн сайхан. Монголчууд бид эрт үеэс эхлэн тараг хэмээх хүндтэй цагаан идээг эрхэмлэн дээдэлж ирсэн билээ. Сүүлийн хэдэн жил хүмүүсийн аж амьдрал хотын хэв маягт хурдтай шилжсэн ч уламжлалт тарагны амт жорыг хадгалсан олон бүтээгдэхүүн дэлгүүрт өрөөстэй хэвээр байгаа нь олзуурхууштай.

Яагаад ч юм бидний эх оронд намайг татаад байдаг нэг их гоё увдис байдаг юм шиг байгаа юм.Би их азтай хүн. Миний хүүхэд нас хөх Монголын тэнгэр дор, хөрст ногоон шороон дээр тоглож гүйж дэгдэж байгальтайгаа илүү ойр өнгөрсөн, тиймдээ ч би Монголынхоо хээр тал, агаар, ус, жиргэх шувуу бүхэнд хайртай.

Яах аргагүй цээж дүүрэн амьсгалмаар сайхан нутаг шүү. Энэ нутгийн ард түмэн, идээ ундаа нь цаанаа л нэг ойр дотно.

Би хөдөө өсөж торниж хүн болсондоо хязгааргүй их баярладаг. Тэнд би жинхэнэ эрүүл энх бойжиж, одоогийн хүн бүрийн ярьдаг органик болгоныг хэрэглэж хүүхэд нас минь өвөө эмээгийнхээ хажууд аз жаргал баяр хөөрөөр дүүрэн өнгөрсөн. Нар хананы толгойд тусах үед, өчигдөр орой эмээгийн бүрж тавьсан тарагны үнэр сэнхийн сэрэхэд сэтгэл нэг л баясгалантай. Өглөө бүр тэрхүү таргыг амтархан ууж, өдөржин завгүй байх бага насны өдрүүд ийнхүү эрч хүч дүүрэн эхэлдэг байж билээ. Үд хүртэл ажилласан завгүй ах эгч нар үдийн цайны дараа элгэн тарагнаас хэдэн аягыг хүртээд л мяралзсан цагаан шүдээ яралзуулан эргээд ажилдаа гардаг байсансан. Орой бүх ажлаа дуусгаад дахиад л эмээгийн бүрсэн амтат таргыг уугаад унтахад өглөө хөнгөн, цовоо сэргэлэн босдог байж билээ. 

Би харин сурагч болоод хүүхэд ахуй насаа Улаанбаатар хотод үе тэнгийн найзуудтайгаа бужигнаж, хөгжилдөж өнгөрөөсөн бол оюутан үеэ гадаадад олон өөр соёл иргэншилтэй, олон өөр үзэл бодолтой, аль хэдийн биеэ дааж том болцгоосон хүмүүстэй тохио нийлүүлэн суралцаж байлаа. Нүд гялбам өндөр барилга, хараа булаам гудамж талбай, маш соёлтой, бас нийтэч хамт олонтой байгаа ч гэсэн цаанаа л нутгаа үгүйлсээр….. Өглөө сэрэхэд ханын толгойд нар бууж, ширээгээр дүүрэн эмээгийн хийсэн амттай боорцог, өрөм, цай, тараг өрөөстэй, өвөөгийн ороодог тамхины дотно үнэр сэнгэнэсэн гэрт хүүхэд насны минь өглөө эрч хүч, эерэг энерги дүүрэн эхэлдэг байж дээ л гэж их бодогдоно. Харин одоо бол эмээгийн цайны үнэр биш сэрүүлэг намайг сэрээж, гэрээс өвөөгийн ороодог тамхины биш агааржуулагчийн үнэр үнэртэж, тооноор бус цонхоор нар ээж, би зэлэн дээрээс биш дэлгүүрээс сүү авч, юм бүхэн тэр чигтээ өөрчлөгдсөн ч гэсэн миний хүүхэд насны гэгээхэн дурсамж өчигдөрхөн мэт сэтгэлд минь тодоос тод үлдэж дээ. Би өвөө эмээгийнхээ гэрт хүссэнээрээ эрхлэн,  хамгийн эрүүл хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж эрүүл чийрэг нэгэн болж өссөндөө хязгааргүй их баярладаг. Гадаадад ч гэсэн монгол мах болоод монгол тарагны амтыг гүйцэх идээ ундаа ховор л байсан юм даа.

Ийм л болохоор би эргэх хоног өдрүүдийг тоолж эх орон луугаа яаран тэмүүлдэг байсан байх нь. Өндөр барилга, соёлтой найз нөхөд, тохилог орчин намайг тогтоож бас л чадсангүй... Би эх орныхоо эрүүл хүнс, цог золбоолог ард түмэн, өвөө эмээ, элэг нэгтнээ санагалзан эх орондоо эргэн ирсэн юм.

ХОЛБООТОЙ: Дэлхийд гарч буй Монголын 5 брэнд

Милко компаний албан ёсны фэйсбүүк хуудсаар зочлоорой. Доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү.

Зөв аарцны ундаа

 

Topics: Тараг

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан