<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сүүний тослогны талаар

Нийтэлсэн Одсүрэн on Feb 16, 2017 5:55:43 PM

Сүү бол эмэгчин хөхтөн амьтны хөхний булчирхайнаас ялгардаг тэжээллэг шингэн. Хөхтөн амьтдын эмэгчингийн сүү ялгаруулах энэхүү чадвар нь тэднийг хөхтөн амьтан хэмээн тодорхойлогч шинжүүдийн нэг нь юм. Нярай төл амьтад үндсэн хүнс тэжээлээ идэж суртал сүү нь тэжээлийн гол эх үүсвэр байдаг. Төрсний дараа эвлэсэн сүүг уураг гэдэг. Уураг нь эх амьтны эсрэг биетийг нярай үр төлдөө дамжуулагч сүү юм. Энэ нь эх, үр төл хоёр төрөл бүрийн өвчний халдвар авах эрсдэлийг багасгадаг.   Түүхий сүүний найрлага нь тухайн амьтны төрөл, зүйлээс хамааран өөр өөр байдаг. Гэхдээ түүхий сүү нь ерөнхийдөө тодорхой хэмжээний ханаагүй тослог, протейн, кальци зэргийг агуулдаг. Халим, далайн гахай гэх мэт усны хөхтөн амьтдын сүүг газрынхтай харьцуулбал маш их тослогтой, мөн бусад хатуу тэжээллэг бодисыг агуулсан байдаг.

Сүү бол энэ дэлхийн дээрхи гайхамшигтай хоол бөгөөд эмэгтэй хүнд заяасан хөхны урагт эвлэсэн амин дэм гэж хэлж болох юм. Хөхтөн амьтдын эмэгчингийн сүү ялгаруулах энэхүү чадвар нь тэднийг хөхтөн амьтан хэмээн тодорхойлогч шинжүүдийн нэг нь юм. Нярай төл амьтад үндсэн хүнс тэжээлээ идэж суртал сүү нь тэжээлийн гол эх үүсвэр байдаг. Төрсний дараа эвлэсэн сүүг уураг гэдэг. Уураг нь эх амьтны эсрэг биетийг нярай үр төлдөө дамжуулагч сүү юм. Энэ нь эх, үр төл хоёр төрөл бүрийн өвчний халдвар авах эрсдэлийг багасгадаг.

Түүхий сүүний найрлага нь тухайн амьтны төрөл, зүйлээс хамааран өөр өөр байдаг. Гэхдээ түүхий сүү нь ерөнхийдөө тодорхой хэмжээний ханаагүй тослог, протейн, кальци зэргийг агуулдаг. Сүүний төрлүүд нь бүгд амтлаг амттай, шингэхдээ мөн амтлагаар шингэх бөгөөд тослог, хүнд бага зэрэг сэрүүн чанартай тул тамир, өнгө зүсийг сайжруулан, хий шарыг арилгах, хүчжүүлэх, дуслыг сэлбэж, бадганыг үүсгэх чадалтай юм.

Бусад хөхтөн амьтдын адил хүмүүс ч гэсэн нярай балчир үедээ эхийнхээ сүүг хэрэглэдэг. Олон угсаатан, ястнуудын хувьд хүмүүс нярай насныхаа дараа сүү шингээж, боловсруулах (Нүүрс-Ус Үл Тэвчих) чадвараа алддаг. Тиймээс олон орны уламжлалт хоол хүнсэнд сүүн бүтээгдэхүүн хэрэглэгддэгүй. Харин өдөр тутмын хоол хүнсэндээ сүү хэрэглэдэг заншилтай газар орнууд ялангуяа үнээний, мөн хонь, ямаа, сарлаг, одос үхэр, адуу, тэмээ гэх мэтийн гаршуулсан амьтдын сүүг өргөн хэрэглэдэг. Олон зууны турш үнээний сүүг боловсруулан төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүн хийж ирсэн. Тухайлбал цөцгий, цөцгийн тос, тараг, зайрмаг, мөн харьцангуй удаан хугацаанд хадгалж болох бяслаг гэх мэт. Аж үйлдвэр хөгжих хэрээр аарц, шар сүүний уураг, лактоз, өтгөрүүлсэн сүү, хуурай сүү гэх мэт сүүн бүтээгдэхүүнүүд болон хүнсний нэмэлт тэжээлүүд бий болж байна.

Сүү гэдэг үг нь шар буурцагны сүү, будааны сүү, бүйлсний сүү, наргил модны самрын сүү гэх мэт, амьтны бус гаралтай орлуулагч нарт мөн хэрэглэгддэг. 

Сүүний төрөл

Тослог, %

1

Үнээний сүү

3-5.4% тослогтой

2

Сарлаг, хайнагийн сүү

4.2-7.5% тослогтой

3

Ингэний сүү

4-5% тослогтой

4

Гүүний сүү

1.7-2.4% тослогтой

5

Хонины сүү

5.5-5.8% тослогтой

6

Ямааны сүү

5.2-6.4% тослогтой

ХОЛБООТОЙ: Таны хэрэглэдэг бүтээгдэхүүний тэмдэглэгээ юуг өгүүлдэг вэ?

Хамгийн өндөр тослогтой байгаль орчинд ээлтэй савлагаатай экологийн цэвэр бүтээгдэхүүн "ТОСЛОГ СҮҮ"-гээ хүнсэндээ хэрэглэж заншаарай. 

 

Topics: Сүү

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан