<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сэрүүлэгнээс чинь өмнө сэрээх амин дэмээр баялаг 5 шөл

Нийтэлсэн Буянхишигийн Чингис on Mar 27, 2017 5:59:58 PM
Цахим хаяг:

Сэрүүлэгнээс чинь өмнө сэрээх амин дэмээр баялаг 5 шөл

Урин цаг наашлах тусам хүн бүрийн сэтгэл гэгэлзэж, гэнэтийн зүйл тохиох гэж байгаа юм шиг мөрөөдлөөр дүүрэн урт өдрүүд өнгөрдөг. Нар илч цасыг хайлуулж, өвс ногоо өндийх шим тэжээлийг газарт өгдөг бол зарим хүмүүсийг ширээнийхээ ард унтуулах, нойрмоглуулах шалтгаан болдог. Өдөр уртасах хирээр хүмүүс ядарч, сэтгэл санааны хувьд тогтворгүй болдог. Үүнийг хүмүүс “хаврын синдром” гэж нэрлэх нь ч бий. Ядарч туйлдсан бие организмийг сэргээж, эрч хүчтэйгээр алхаж, урагшлахын тулд зөв хооллолт маш чухал юм.  Та бүхэнд ядаргааг тайлах амин дэмээр баялаг шөлнүүдийн жорыг танилцуулъя. Орцыг Та өөрт байгаа материалыг ашиглан хийж болох тул амттай, хүний биед хэрэгтэй амин дэм агуулсан бүтээгдэхүүнийг сонгоорой. Тун удахгүй хавсарга салхитай хаврын улирал дуусаж, голын усанд хөлөө дүүрээд инээд хөөрөөр дүүрэн байх зун цаг айсуй....

1. булууны яс,  гоймонтой шөл.

Харагдах байдал нь тун эвгүй ч Таныг өдөр нойрмоглуулахгүй байлгаж чадна. Булууны ясыг удаан буцалгах нь сайн гэдэг боловч 2 цагаас дээш буцалгаж болохгүй. Угааж цэвэрлэсэн ясыг 1 цаг буцалгана. Тос их гарах тул  шүүж аваарай. Мэдээж давсаар амталж, сармисаар баяжуулаарай. Гоймон хийж дахин 15 мин буцалгана. Гоймон болмогц амин дэмээр баялаг шөл бэлэн боллоо. 7 хоногтоо нэг удаа хийж идээд байвал Та ядаргааг мартаж, залуужсан мэт сэтгэгдэл төрнө

.Гоймонтой шөл

 2. Брокколитой булчингийн махны зутан шөл

Хатуу мах гэж ихэвчлэн голдог. Гэвч булчингийн хэсгийн маханд хүний биед хэрэгтэй маш олон амин дэм агуулагддаг байна. Харин шөл нь шингэн, тос өөх багатай учир ногоогоор баяжуулж идвэл илүү үр дүнтэй. Булчингийн махаа гуляш хийх байгаа юм шиг жижиглэн хэрчинэ. Буцалж буй усанд хийгээд хутгаж тараана. Зөөлөн гал дээр буцалгах бөгөөд энэ хооронд Та усанд ороод гараад ирээрэй. Учир шөлөө уугаад хөнжилдөө орвол  Та өглөө сэрүүлэгнээсээ өмнө сэрнэ. Буцалж буй шөлнөөс махыг түүж аваад брокколигоо хийж дахин буцалгана. Энэ үед атга гурил хийж өтгөрүүлээрэй. Брокли болмогц таны шөл бэлэн боллоо гэсэн үг. Гэр бүлийн тань хүн оройн хоолондоо цадсангүй гэх юм бол булчингийн махаа битүү чанагчинд том хэрчсэн төмстэй хамт хийгээд гуляш хийгээд өгөөрэй.

Брокколитой цутан шөл

3. Мөөгөөр амталсан тахианы шөл

Мөөгөө маслонд шарна. Маслоо тааруулж хийгээрэй. Тахианы махаа сайтар чанаж шөл гаргаж авна. Шөлөндөө дөрвөлжилж хэрчсэн төмс лууван, вандуй хийж болтол нь буцалгана. Тахианы махаа төмстэй адил дөрвөлжин хэрчиж шөлөндөө хийнэ. Элдэв янзын амтлагч хийлгүй давс, хар перецеер амтлаж, сармисаар баяжуулаарай.  Үүний дараа шарсан мөөгөө хийж хольж хутгана. Ингээд амтат шөл бэлэн боллоо.

Мөөгтэй шөл

4. Аарцтай шөл

Хавар, намрын улиралд аарцыг түлхүү хэрэглэх биеийн дархлааг сайжруулж сэргээхэд ач тустай.Мөн ханиад томуу хүрсэн үед нам дардаг арга юм. 

Хонины махаа нимгэн зорж хонины ясны хамт  цаг гаруй чанаж болгоно. Чанаж болгосон шөлөн дээрээ жижиглэн хэрчсэн ногоон сонгино, сармистай гоймон хийж 5-10 минут буцалгана. Сармистай гоймон хийснээр шөлийг амттай болгохоос гадна аарцтай тун сайн зохицно. Буцалсан шөлөн дээрээ аарцаа хийж буцалган самран болгоно.  

8783114573bec25e3e0791.jpg

5. Лагман шөл

Дөрвөлжин хэрчсэн сонгино, лууван, шинэ хонины махаа бага зэргийн тосонд хууран дээрээс нь помидор буюу улаан лоолио дөрвөлжлөн хэрчээд нэмж хуурна. Хуурсан ногоо махаа давс, хар перц, базалик амтлагчийг хийж өгөөд буцалгана. Бэлэн болсны дараагаар гоймонгоо хийж болгоно. Мөн хүсвэл яншуй хийж өгч болно. Ингээд л таны шөл хэдхэн хормын дотор бэлэн болох нь ээ.

Лагман шөл

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Стресс тайлах энгийн аргууд

 

Та илүү олон төрлийн амттай гоймонтой хоолны жороо үнэгүй татах боломжтой шүү. Хэрвээ та татан авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон татаж аваарай.  

гоймонтой хоолны жор татах

Topics: Будаа

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан