<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Содон хороолол 113, 114, 116-р блокууддаа захиалга авч байна

Нийтэлсэн Б. Адъяадорж on Aug 30, 2019 7:33:01 PM
Цахим хаяг:

Хүн төвт бодлогыг баримтлагч “Тэсо пропертис” группын хэрэгжүүлж буй “Содон стандарт цогцолбор хороолол”-д одоогоор шинээр ашиглалтанд орох гурван блок орон сууцны байр болон улсын сургууль, цэцэрлэгийн барилгын ажлууд явагдаж байна. Бид оршин суугчдынхаа  хэрэгцээ шаардлага, тав тухыг харгалзан 224 айлын орон сууцны барилгын төлөвлөлтөө өөрчлөн тус барилгажих талбайд Сонгино Хайрхан дүүргийн 37-р хороог хороолол дотроо төвлөрүүлэхээр болсон юм.

Энэ бүхэн нь оршин суугчдаа дээдэлсэн  “Стандарт” жишиг хороолол бүтээх зорилгын маань биелэл билээ.  

viber_image_2019-08-28_16-33-56

Энэ оны 3-р улиралд 116-р блок орон сууц хугацаандаа ашиглалтанд орж байгаа бөгөөд захиалгаа авч эхэлсэн бол 113,114-р барилгууд ирэх оны 2-р улиралд ашиглалтанд орохоор барилгын ажил ид өрнөж байна.

69256093_2271886726252121_3849563476414431232_o

“Содон” стандарт цогцолбор хороололд улсын 259 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн улсын 1280 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил ирэх онд ашиглалтанд орохоор ид явагдаж байна.

“Содон” стандарт цогцолбор хороололд улсын 259 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн улсын 1280 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил ирэх онд ашиглалтанд орохоор ид явагдаж байна.

Хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээний төвийг хотхондоо цогцлоосон Содон хорооллоос та орон сууц худалдан авахыг сонирхож байвал төлбөрийн нөхцөлийн талаарх мэдээллийг хүргэе.

Байр худалдан авах төлбөрийн урьдчилгааны доод хэмжээ нийт үнийн дүнгийн 30% байдаг. Хэрвээ та урьдчилгаа 30%-ийг бэлнээр төлөх боломжгүй тохиолдолд таны хүсэлтийг харгалзан бид 25 хүртэлх хувьд нь бартер хийх боломжийг олгодог. Бартерт та өөрийн хашаа байшин, автомашин зэргийг зах зээлийн үнэлгээгээр нь тооцуулан оруулах боломжтой юм. Урьдчилгаанаас хамгийн багадаа 5%-ийг л бэлнээр өгөхөд болно.

60523416_2115100091930786_2777665129687285760_n

Мөн манай компани худалдан авагчдынхаа хүсэлтийг харгалзан компанитай хувь лизинг хийх боломжийг олгодог билээ. Та хувь лизинг хийхийг хүсвэл урьдчилгаа 50%-ийг төлөх хэрэгтэй. Үүнээсээ мөн 25%-ийг нь хашаа байшин, автомашин зэргийг оролцуулан бартераар төлж болно. Нийт төлбөрийн үлдсэн 50 хувийг 3 жилийн хугацаанд гэрээлж төлөх боломжтой.

Бид хотхоныхоо оршин суугчдын сэтгэл ханамжийн судалгааг жил бүр авдаг бөгөөд тус судалгаанд үндэслэн “Зөв хөрш” аяныг 2 дахь жилдээ хувь хүний хөгжил, хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөртэйгөөр уламжлал болгон амжилттай хэрэгжүүлж байна.

68269891_2256124731161654_6002122719196348416_o68528655_2275279905912803_2685191030650699776_o

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Содон хорооллын борлуулалтын оффисын 77775757 дугаараар холбогдоно уу.

Topics: Орон сууц

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан