<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Содон хорооллын оршин суугч Долгоржав эгчтэй ярилцсан ярилцлага

Нийтэлсэн Б. Адъяадорж on Jun 19, 2017 11:58:17 AM
Цахим хаяг:

содон хороолол

Содон цогцолбор хорооллын анхны оршин суугчдын нэг өөрийн үр хүүхэд, найз нөхөд гээд нийт 10-д айл өрхийг Содон хороололд амьдрах саналыг тавьж, өөрийн үр хүүхдүүддээ тус хотхоноос байр авч өгч, аз жаргалтай амьдарч байгаа Долгоржав эгчтэй содон хорооллын талаар яагаад сонгосон, давуу болон сул талуудын талаар ярилцсан энэхүү нийтлэлээ хүргэж байна. 

Одоогоор өөрөө том охин Уранчимэгийн хамт 102-р байрны 2-р орцонд, 103-р байрны 2-р орцонд отгон охин Ариунаа, 115-р байрны 1-р орцонд охин Уранцэцэг 107-р байрны 2-р орцонд охин Оюунаа, Отгонтуяа нар гэр бүлийн хамт тус тус амьдарч байна гэж яриагаа эхэлсэн Долгоржав эгч маань ярилцлага авахаар очсон биднийг гэртээ урин амттай сайхан цайгаар дайлж дараах асуултуудад төвөгшөөлгүй хариулсан танд юуны өмнө Содон хорооллын хамт олноос баярласан талархсанаа илэрхийлж байна. 

ХАМГИЙН АНХНЫ СОДОН ХОРООЛЛЫН БАЙРАА ХЭЗЭЭ ХУДАЛДАН АВЧ БАЙСАН БЭ? ЯАГААД СОДОН ХОРООЛЛЫГ СОНГОСОН БЭ?

Том охин Уранчимэгийг маань албан байгууллагаас нь Содон хорооллын 102-р байрнаас 2 өрөө байраар шагнаж байсан. Ийнхүү бид хамгийн анхны Содон хорооллын оршин суугчдын нэг болж 2014 онд байрандаа орж байсан. Орсон цагаас хойш сэтгэл нийцэхгүй зүйл огт гарч ирж байгаагүй ба тус хорооллын маш олон давуу талуудыг би олж харсны эцэст үр хүүхдүүддээ хорооллоо танилцуулж, санал болгосон. Хамгийн их таалагдсан зүйлс нь байрлал, зохион байгуулалт, дулаан, үйлчилгээний газруудыг цогцоор нь шийдэж өгсөн байсан. Хамгийн наад зах нь автобусны буудалтайгаа ойрхон. Тэгээд 4 охиндоо миний хүүхдүүд энэ хороололд ор, ээж нь залуу байна ач, гучаа нэг дор хараад, эргэж тойроод, үр хүүхдүүддээ тус болоод байя гэж санал болгоход хүүхдүүд маань их уриалагхан хүлээж авсан. 

ОЛОН БАЙР ХУДАЛДАН АВАХАД ҮНИЙН ХУВЬД ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ ОЛГОЖ БАЙСАН УУ? 

Хоёр дахь байраа худалдан авахдаа урьдчилгаа болох 29 сая төгрөгийг тушаахад эргүүлээд Содон хорооллоос надад хүү бодож буцааж мөнгө өгч байсан. Энэ мэтчилэн хөнгөлөлт урамшуулал, үнийн олон хувилбаруудыг санал болгодог. Эгч нь олон хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж байсан. 

БАЙРНЫ ЧАНАР, ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХОТХОНЫ ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХЭР ВЭ?

Би одоогоор 3 жил энэ хотхонд амьдарч байна. Энэ хугацаанд байрны чанарын талаар муулах зүйл бол гарч байгаагүй өвөлдөө дулаан, зундаа агааржуулалт сайн, сантехникийн аливаа асуудал үүсэхэд тэр дор нь ирж засаж янзалж өгдөг. Муу ус үнэртэх, хана цонхноос дулаан алдах зэрэг түгээмэл тохиолддог асуудлууд одоогоор бидэнд тулгараагүй л байна. Өрөөний зохион байгуулалтын хувьд мкв-н олон төрлийн сонголттой байдаг ба хоосон, ашиггүй талбай гаргахгүйгээр маш сайн шийдсэн санагддаг. Мөн балкон нь их том, дулаалга сайтай, хог шороо нэвтрэх боломжгүй, бараг өрөө болгоод тохижуулах ч боломжтой санагддаг.

СӨХ-Н ҮЙЛЧИЛГЭЭ ХЭР СЭТГЭЛД НИЙЦДЭГ ВЭ?

СӨХ-н үйлчилгээ сайн тэр дундаа засварын үйлчилгээ маш хурдан шуурхай, оршин суугчдад огт хүндрэл үзүүлдэггүй. Гэхдээ би цэвэрлэгээний хувьд хэд хэдэн зүйл хэлмээр байна. Би дасгал хийх зорилгоор огт лифт ашигладаггүй, байнга шатаар алхаж, буудаг. Тиймээс хүүхдүүдийнхээ байрны орц, өөрийн байрны орц гээд бүгдийг нь хараад л шүүмжлэхдээ шүүмжилж, талархахдаа талархаад явдаг. Тэхээр юуны өмнө 103-р байрны 1-р орцны жижүүр Даваажав, 107-р байрны 2-р орцны жижүүр Нарангэрэл нарт маш их талархаж явдгаа хэлмээр байна. Энэ 2 жижүүр бол маш их хөдөлмөрч, цэвэрч, ажлаа маш сайн хийдэг гэж би хувьдаа үнэлдэг. Өвөл ч зун ч хогийн сав, гадаах талбай, орц бүгд байнга цэвэрхэн байдаг. Харин хэд хэдэн орцны цэвэрлэгээ арай сул байдаг. Тиймээс бусад орцны жижүүрүүдээ энэ 2 хүнээс үлгэр жишээ авч, ажлаа хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. 

ХҮҮХДЭЭ ТОГЛУУЛАХ, ОРШИН СУУГЧИД САЛХИЛАХ ОРЧИН ХЭР БҮРДСЭН ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?

sodon dolgorjaw1.jpg

Эгч нь ач, зээ нараа гаргаж тоглуулна, өөрөө өглөө бүр гарч дасгалаа хийдэг. Энэ нөхцөлийг бүрдүүлж 2 тоглоомын талбай, дасгалын төхөөрөмжүүд хотхонд маань байдаг. Хотхон бүхэлдээ гадуураа хашаатай учраас хүүхдүүдээ тоглуулахад аливаа аюул харьцангуй бага байдаг. 

ХӨРШИЙН ХАРИЛЦАА ХЭР ВЭ?

Яг одоо л сайжирч байна гэж бодож байна. Манай байр нэг давхартаа 8 айлтай. Манай хөршүүдийн хувьд бие биенийгээ таньдаг, сайхан харилцаатай байдаг. Хөдөө гадаа явахдаа хөршүүддээ захиж, ямар хүн орж гарч байгааг анзаарч байдаг. Харин одоогоор бидэнд нэг сул тал анзаарагдаж байна. Зарим оршин суугчид хогоо хогийн саванд хийхгүй байх, цонхоороо шидэх, хүүхдийн тоглоомын талбай дээр шүлсээ хаях, тамхи татах зэрэг соёлгүй үйлдлүүд гаргаж байгаатай би хэд хэдэн удаа таарч байсан. Гэхдээ удахгүй бие биеэсээ үлгэр жишээ авч, хотхон маань улам сайхан болно гэдэгт итгэдэг. 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД, АВТО ЗОГСООЛ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХУВЬД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ ВЭ? 

Хүнд хэрэгтэй бүх үйлчилгээний газрууд цогцоороо нэг дор байж чаддаг гэж бодож байна. Дор хаяж 24 цагийн эмийн сан хүртэл хотхонд маань байгаа. Авто зогсоол, дулаан граж хангалттай байдаг. Бид хотхондоо түгжирч оршин суугчдад хүндрэл учирч байсан тохиолдол харж байгаагүй ээ. Ногоон байгууламжийн хувьд хэдхэн хоногийн өмнө хүртэл хотхоныхоо урд талбайд мод тарьсан байгаагаас ямар вэ гэдгийг харж болно. Мөн хотхон маань шинэхэн усалгааны системтэй болсон байсан. Тэрэнд их сэтгэл хангалуун байгаа. Бас нэг сайхан зүйл нь өглөө бүр шинэ сүү, шинэ тараг ирдэг. 

Чин сэтгэлээсээ бидэнтэй ярилцаж, хотхоноо танилцуулсан Долгоржав эгчдээ маш их баярлалаа. Танд болон таны гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!

ТЭСО КОНСТРАКШН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТАЛ ДЭЭР ОЛОН АЖЛУУДЫГ ХИЙЖ БАЙСАН ДУРЬДАХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ОРУУЛАХ

New Call-to-action

Topics: Орон сууц

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан