<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Содон стандарт цогцолбор хороололд үйл ажиллагаа явуулж буй ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГУУД

Нийтэлсэн Shuuvanz Sambalkhundev on Jan 31, 2019 9:29:33 PM
Цахим хаяг:

Содон стандарт цогцолбор хороолол нь 3520 айлын орон сууцны төсөл бөгөөд оршин суугчдийнхаа тав тухтай амьдрах бүх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажилладаг газар юм. Хүн бүхэн эрүүл аюулгүй орчинд амьдрах болон хүүхдээ сургаж хүмүүжүүлэх хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Тийм ч үүднээс Содон хороолол нь хүүхдийн ирээдүйн боловсролд хөрөнгө оруулалт хийх үүднээс англи хэлний сургалтын төв, соропон сампин, хүүхдийн тоглоомын төв, бүжгийн сургалт, математик, шатрын сургалт, өдөр өнжүүлэх төвүүд гэсэн хүүхдийн чиглэлийн байгууллагуудыг хороололдоо төвлөрүүлээд байна. Та бүхэнд дээрх хүүхдийн байгууллагуудын товч танилцуулгыг хүргэж байна.

  1. TOYA хүүхэд хөгжлийн академи: Тус акедеми нь Соробан сампин, баруун тархи хөгжүүлэх сургалтын чиглэлээр үйл ажиллагаа 1998 оноос хойш явуулж буй туршлагатай байгууллага юм. Содон хороололд өөрийн салбарыг нээж баруун тархи хөгжүүлэх Соробан сампингийн сургалтыг явуулж байна. 4-14 насны бүх хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд өдөрт 2 цагийн хичээл ордог байна.                            Хаяг тоот: Содон хорооллын 105-р байрны 1010 тоот

  1. Момо тоглоомын төв: Содон хорооллын 115-р байранд байрлах МОМО тоглоомын төв 2- с дээш насны бүх хүүхэд тоглох боломжтой бөгөөд оршин суугчдын хүүхдүүдэд 2 цаг тоглосон тохиолдолд 1 цаг үнэгүй тоглох эрхийг бэлэглэдэг байна.  Хаяг тоот: Содон хорооллын 115-р байр 1003 тоот

  1. Содон ертөнц хүүхдийн цэцэрлэг: Содон ертөнц цэцэрлэг нь 2016 оноос содон хороололд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд бага, дунд, ахлах гэсэн 3 бүлэг оршин суугчдийнхаа хүүхдүүдэд тав тухтай орчинд цэцэрлэгийн боловсролыг олгож байна.                                                                                                                                    Хаяг тоот: Содон хорооллын 115-р байр                                                                       
  1. Diamond dance club: Бүжгийн боловсрол олгох зорилготой үйл ажиллагаа явуулж буй DIAMOND dance club нь  Балет, Монгол бүжиг, Латин америк/самба, ча ча ча, румба, жайв/ гэсэн бүжгийн чиглэлээр хүүхэд залуучууд, насанд хүрэгчдэд зориулсан сургалтуудыг тогтмол явуулж байна            Хаяг тоот: Содон хорооллын 107-р байр 1005 тоот  
  1. Fun English: Англи хэлний сургалтын төв 6-с дээш бүх насны хүмүүст анхан, дунд, гүнзгий түвшиний сургалтуудыг явуулж байна. Тус сургалтын төв нь Австрали улсын иргэн Гадаад багш ярианы хичээлийг удирдан явуулж байна.                                                                                                                        Хаяг тоот: Содон хорооллын 111-р байр 1004 тоот

Topics: Орон сууц

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан