<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Лапшагаар гульяш хийж үзээрэй

Нийтэлсэн Байгалмаа Мөнхбаяр on May 16, 2018 7:13:40 PM

01-3Лапша гоймонгоор бүтэн сар өдөр бүр өөр өөр хоол хийсэн ч болно гэдгийг та мэдэх үү. Учир нь баяжуулсан, уураглаг энэ гоймонгоор 1,2-р хоол зууш, салат, десерт, амттан гээд юу ч хийж болдог. Тэгвэл энэ удаад эзэгтэй таны хоолны жорын санг бас нэгэн сонирхолтой жороор зузаатгаж байна. Энэ бол лапшатай гульяш. Гульяш бол Унгар үндэстний хоол бөгөөд өдгөө гульяш хийх 170 гаруй жор байдаг гэнэ. Гульяш хийх хоолны уламжлалт сэтгэхүйгээсээ салаад арай өөр орцтойгоор хийгээд үзээрэй. Танд таалагдах болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Лапша гоймонгоор бүтэн сар өдөр бүр өөр өөр хоол хийсэн ч болно гэдгийг та мэдэх үү. Учир нь баяжуулсан, уураглаг энэ гоймонгоор 1,2-р хоол зууш, салат, десерт, амттан гээд юу ч хийж болдог. Тэгвэл энэ удаад эзэгтэй таны хоолны жорын санг бас нэгэн сонирхолтой жороор зузаатгаж байна. Энэ бол лапшатай гульяш. Гульяш бол Унгар үндэстний хоол бөгөөд өдгөө гульяш хийх 170 гаруй жор байдаг гэнэ. Гульяш хийх хоолны уламжлалт сэтгэхүйгээсээ салаад арай өөр орцтойгоор хийгээд үзээрэй. Танд таалагдах болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Орц: /2 хүний порц/

Лапша гоймон -500гр

Ургамлын тос   -70гр

Үхрийн мах      -500гр

Сонгино           -1ш

Лаазалсан улаан лооль -200гр

Лаврын навч  -1ш

Ус                     -120гр

Давс, перец, нунтаг яншуй

Цөцгийн тос  -20гр

 Хийх арга:

Эхлээд лапша гоймонгоо буцалж буй давстай халуун усанд 7-9 минут чанаж болгоод, шүүж авсныхаа дараа халуун байгаа дээр нь бага зэргийн масло холиод сайтар хутгана. Халуун гоймонгоо сэрүүн газар тавьж хөргөх зуур бусад орцуудаа бэлдээрэй. Мэдээж гульяш учраас уламжлалт арга дарааллаараа хийж болно. Эхлээд махаа дөрвөлжин том хэмжээтэй хэрч. Дуртай мах амтлагчаараа амталж болно. Давс, сонгино, сармис, лууванд дуртай бол луувангаа махтайгаа адил хэмжээтэй хэрчээд хамт хий. Нунтаг яншуй, перец, лаврын навч зэргээ хийгээд битүү чанагчинд буцалгах буюу эсвэл дундаж халуун гал дээр 30 орчим минут зөөлөн буцалгана. Одоо нэг аяга хүйтэн усанд нэг халбага гурил хийж сайтар хутгаад лаазалсан улаан лоольтойгоо холиод махан дээрээ нэмнэ. Одоо бага галаар ахин 30 минут хэртэй буцалгана. Буцалгах явцдаа хутгаж байхаа мартуузай. Хөргөөж бэлтгэсэн лапша гоймонгоо таваглаад дээр нь бэлэн болсон өтгөн соустай махаа хийгээд амтат гульяш бэлэн боллоо. Ногоон сонгино зэрэг дуртай зүйлээрээ чимэглэж, амталж болно шүү.

Topics: Хоолны жор

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан