<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Залуу гэр бүлүүд орон сууц худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Нийтэлсэн Shuuvanz Sambalkhundev on Mar 16, 2019 5:13:00 PM
Цахим хаяг:

1. Хүүхдийн тоглоомын талбай болон чөлөөт цагаа өнгөрүүлэх зай талбай, ногоон байгууламжийг харах

Эцэг эх болгон үр хүүхдээ аюулгүй орчинд тоглож, өсч торнихыг чин сэтгэлээсээ хүсдэг. Зориулалтын тоглоомын талбай байхгүй эсвэл машины замтай ойр хамгаалалтгүй талбайд эцэг эхчүүд хүүхдээ тайван тоглуулж чаддаггүй бөгөөд ийм газар хүүхдээ тоглуулах нь их аюултай юм. Тиймээс тоглоомын талбай, ногоон байгууламжийг хэрхэн шийдэж өгсөнийг зайлшгүй харах ёстой юм.39406833_1731105996996866_1701445380140433408_n39266594_1731105806996885_4622365501853532160_nDSC08826

48198569_1989114861170475_4719273007866970112_n

2. Мэдээж хороолол дотроосоо гарахгүй томоохон үйлчилгээний газар байгаа эсэхийг анхаарах 

Чухал биш юм шиг хэрнээ л бидний цаг завыг нэлээд үрэх асуудлуудын нэг шүү. Хэрэгцээт ганцхан зүйлээ авахын төлөө хэдэн цаг зарцуулан явах нь утгагүй юм. Хороолол дотроо үйлчилгээний төвүүдтэй байх нь таны амьдралыг нэлээдгүй хөнгөвчилөх болно.

32133585_2481207962104678_4343578315676712960_n

3. Хороолол дотроо сургууль болон цэцэрлэгтэй байх нь маш том давуу тал болно

Мэдээж хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч авах нь биднээс нилээдгүй цаг хугацааг шаарддаг. Тиймээс гэрийхээ хажууд сургууль цэцэрлэгтэй байх нь таны ажлыг хөнгөвчилж хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж байгаагаас гадна гэр бүлдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.

2-16041315021729183ss

4Харуул хамгаалалт камержилттай эсэх

Үр хүүхэд болон өөрсдийн аюулгүйн байдлын үүднээс бүрэн камержилттай эсэх нь бас нэгэн чухал асуудал юм. Гадна талбай, лифт, машины зогсоол, орц, гарц бүгд бүрэн камержилттай эсэхийг нь маш сайн анхаарах асуудал юм.36052224_1649286475178819_1143505480300101632_n41736246_1767344433373022_5561272857729695744_n

5. Хүүхдэд зориулсан сургалт хөгжлийн болон чөлөөт цагаа өнгөрүүлэх төв зэрэг өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардагдах зүйлүүдтэй ойр эсэх

Мэдээж бидний амьдралд байнга ашиглагдах газруудтай ойр байх хэрэгтэй. Мөн хүүхдэд зориулсан сургалт хөгжлийн төвүүдтэй байх нь хорооллоосоо гаралгүй хүүхдээ хөгжүүлэх боломжтой юм. 51295906_1953400651434065_6108863870661558272_o1. Toya surgaltiin tow5. fun english2. momo toglomiin tow

6. Авто машины зогсоол хүрэлцээтэй эсэхийг харах

Хороолол дунд машины зогсоолын хүрэлцээ муутайгаас болж түгжрэх, зогсоол хайж явах, машин таглаж зогсох, зарим үед ажлаасаа хоцрох зэрэг бухимдах асуудлууд тулгардаг шүү дээ. Энэ бүгдээс зайлсхийж авто зогсоолийн хүрэлцээтэй байдлыг харгалзан үзэх нь нэн чухал асуудал юм. 1-312633699550246332392160_1603594056414728_6945385983659474944_n

47018100_308629356528181_3565642073447071744_n

7. Дулаан алдалт

Орон сууц худалдан авахдаа дулаан алдалт байгаа эсэхийг нь маш сайн хэмжиж шалгаж авах нь нэн чухал асуудал юм. Орон сууцны цонх болон хаалга, хана хөлөрч байвал дулаан алдагдаж байгаа илэрхийлж байгаа юм. Тиймээс байр нь бүрэн цутгамал эсэх, цонх, хаалга сайн чанарын материалаар хийгдсэн эсэхийг нь та сайн хараарай.50008796_1927234774050653_5035582956781961216_n

Topics: Орон сууц

Цахим ном татах

Содон хороолол танилцуулга татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Содон гарын авлага

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Содон хороолол танилцуулга татах
Сүү сүүн бүтээндэхүүний амттан