<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бидний мэддэггүй хүний биеийн 8 баримт

Нийтэлсэн Б.Баяртуяа on Nov 7, 2018 12:17:19 PM

Өвдсөн үед зайрмаг идэж болох уу, зурагтыг ойроос үзвэл нүдний хараанд нөлөөлөх үү, витамин нь хүний биед шууд нөлөөтэй юу гэх зэрэг амьдралд тохиолддог өдөр тутмын асуудлыг энэхүү баримтууд танд хэлж өгөх болно.

  1. Витамины нэмэлт таны эрүүл мэндэд хор болж болно.

Витамины нэмэлт нь хэрэгцээтэй байж болох ч таны эрүүл мэндэд хортой байж болно. Жишээ нь: витамины нэмэгдэлтэй холбоотой 20 жилийн судалгааны төсөл нь витамины нэмэлтийг ихээр авдаг хүмүүс хорт хавдартай болох магадлал өндөр байгааг харуулсан. Тиймээс аньс, чацаргана, нэрс зэрэг жимс орсон бүтээгдэхүүн хэрэглэж витамины дутагдлаа нөхөж болно. Дэлгэрэнгүй судалгааг-> https://www.livescience.com/50539-supplements-increased-cancer-risk.html

1,1

  1. Хөгшрөлтийг урьдчилан сэргийлэх боломжгүй ч санах ойгоо сэргээх боломжтой.

Олон жилийн турш насанд хүрсэн хүний тархины эсийг шинээр төлжиж, сэргэх боломжгүй гэж үздэг байсан бол сүүлийн үеийн шинжлэх ухаанаар хүний суралцах, урт хугацааны ой санамж, сэтгэл хөдлөлийг хариуцах тархины хэсгийг сэргээх боломжтой гэж үзэж байна. Дэлгэрэнгүй судалгааг->https://www.livescience.com/50539-supplements-increased-cancer-risk.html

2-16041315021729167

  1. Өрөөний гэрэлтүүлгээс үл хамааран ном унших нь нүдний хараанд нөлөөлөхгүй.

Бага гэрэлтүүлэгтэй өрөөнд ном унших нь нүдний хараа муудах шалтгаан болохгүй. Мэдээж хэрэг, таны нүд уншихаас залхаж байгааг мэдэрч болох ч урт хугацаанд энэ нь холын хараанд нөлөө үзүүлдэггүй.

3-48847299117419

  1. Хэрэв та маш их ус уувал таны арьсанд сөргөөр нөлөөлнө.

Та хангалттай ус уух ёстой. Гэхдээ ус арьсанд чийг өгөх нь тун бага нөлөөтэй байдаг. Чийгшилтэй арьс нь хурдан нөхөн төлжих боловч та илүү их хэмжээний ус ууж, батганы хэмжээг бууруулж чадна гэж найдаж болохгүй.

4-74009897

  1. Шөнө хөнгөн зууш идэхэд таны жинд нөлөөлөхгүй.

Хөргөгчинд байгаа хөнгөн бүтээгдэхүүнийг идэхэд таны жинд тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Тарагтай овьёос, сүүтэй шар будаа гэх мэт хүнсийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ мэдээж бага хэмжээгээр үнэхээр орой юм идмээр санагдсан үедээ идэхэд гэмгүй.  

5-5920747

  1. Хэрэв та зурагтаас ойрхон зайтай байгаа бол нүдийг гэмтээхгүй.

Зурагтыг ойроос үзэхэд таны нүдийг гэмтээхгүй харин ядрах мэдрэмж л төрнө.

6-41

  1. Та өвдсөн үед ч зайрмаг идэж болно.

Ихэнх хүмүүс өвдөхдөө зайрмаг иддэггүй. Зайрмаг нь биеийн өвдөлтөд тийм ч их сөргөөр нөлөөлдөггүй байна. Зарим тохиолдолд зайрмаг нь хоолойн өвдөлтийг намдаахад хүргэдэг. Өвдсөн үед шаардлагатай калорио зайрмагнаас нөхөж болох юм.

7-10

  1. Хэрвээ унтахдаа хөлнийхөө нэгийг ил гаргавал та илүү сайн унтах болно.

Унтаж байхад бидний температур буурч, дулаан хөнжил энэ тэнцвэрийг устгадаг.Харин нэг хөлөө ил гаргаснаар биеийн халуун дулааныг тэнцвэржүүлж илүү сайн унтаж амардаг байна. 

8-12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Topics: Тараг

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан