<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Баруун монголчуудын бэр гуйх ёс эртний уламжлалаа хадгалсан, өвөрмөц ёс заншилтай

Нийтэлсэн Н. Мөнхтуяа on Aug 7, 2018 9:09:14 AM

    Монголчуудын бэр гуйх ёс нь нутаг ус, яс, угсаатнаасаа хамаарч эртний өвөрмөц уламжлалыг хадгалж ирсэн түүхтэй. Бэр гуйх ёслолыг халахад гуйлга өгөх, буриадад бэр гуйх, үзэмчинд бэр сонгох, захчинд ам сонсгох зэргээр нэрлэдэг байна. Нэршлийн хувьд өөр өөр боловч бэр гуйлгах хүнээ нэг зарчмаар сонгодог. Жишээлбэл удам судар сайтай, зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан нэгэн байвал үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Түүнчлэн хүүтэй чинь ивээл жилтэй хүн байх нь маш чухал. Таны гэрлэх гэж буй хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүн тахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Мөн жил таарахгүй ч олон хосуудыг гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос тохирох жилтэй болгон дом засал хийж явуулдаг аж.

Дөрвөдүүд

Бэр гуйхдаа охины эцэг эхээс бэр гуйж очих зөвшөөрөл авна. Ингэхдээ хүүхэд нь эндээгүй элэг бүтэн хүнийг явуулна. Охиныг гуйх  зөвшөөрөл авч чадвал, хүүгийн эцэг өөрийн ах дүүсийн хамт охины аавынд очиж хадаг баридаг ёстой.  Хадаг барихдаа хүнтэй газар хүн, хүнгүй газар мод чулуу гэрч хэмээн хадаг барьдаг ажээ. Мөн хүүгийн талаас хоёр хүн идээ, үс, архи, бяслаг авч очоод охины хоёр сүлжсэн үсийг “хорин үс нь хоёр боллоо” гээд охины үсийг задалж нэг болгон сүлждэг байна.  

5r4bq0kbonib0bqvesucmkcdb5

 

Халх гуйлга өгөх

Халх түмний бэр гуйх ёс. Бэр гуйхад хүүгийн эцэг юм уу авга нь дагалдана. Бэр гуйлганд явж буй хүмүүс бэлгэдэлт сайн өдөр охины эцгийнд  очиж, хадаг эсвэл хөөрөг барина. Эцэг нь охиноо бэр болгож өгөх бол хадаг эсвэл хөөргийг нь авах ёстой. Халхуудын бэр гуйх ёсонд ураг барилдах хүү, охин хоёр мэнгэ, жил нь тохирч буй эсэхийг ихэд анхаардаг.

1081f5a145c839fbig

Алтай урианхайчууд

Бэр гуйхад хүүгийн эцэг явна. Эцэг нь бэр гуйхдаа хөөрөг барьдаг. Охины эцэг хөөргийг нь аваад охиноо бэр болгон өгөх эсэхээ гурван хоногийн дараа хариу хэлдэг. Гурван өдрийн дараа хүүгийн авга идээ ундаа бэлтгэн очиж хариугаа авна. Охиноо бэр болгохоор зөвшөөрвөл идээ ундаагаар зочдыг дайлна. Үүнийг зулаг дээж өргөх ёслол гэж нэрлэдэг байна. Зөвшөөрсөн хариу авбал хүүгийн эцэг охины аавынд очиж, хадаг барин ураг холбох тухайгаа хэлэлцэнэ.  Ингэхдээ галынх нь дэргэд таван ширхэг хадаас, шагайн чинээ зус тавиад шар зусаар наалаа шалзан хадаасаар хадлаа хэмээн хэлдэг байна.

62e4d54c83442bc65bcf9a23156f260b

 

 

Торгууд

Торгууд ястан бэр гуйхдаа  худын талаас эхэлж зөвшөөрөл авч, бэрийнд цацал сүү өргөх ёслол үйлддэг байна. Үүний дараагаар сэв хүргэх ёслол хийж, хүргэний талынхан худынхаа гал голомтод гурван удаа мөргөдөг уламжлалтай аж. Харин худын талынхан охиноо бэр болгож явуулах бэлэг сэлт бэлдэж явуудаг байна.

59d6f3925bb19

Хотгойд

Хотгойд ястнууд бэр гуйхыг бэр босгох гэж нэрлэдэг. Хүргэний талынхан сайн өдрийг сонгож, шинэ гэр барьсны дараа бэрийг оргуулан авчирдаг байна. Бэр оргуулахдаа нөхөр болох хүн нь үеийн залуучуудтай хөтөлгөө морьтой явдаг. Ингэхдээ хүргэн бэрийн гэрийн ойролцоо үлдэж, залуус бэрд нөхөр болох хүн нь ирснийг дуулгаж, гэрийн хаалганд хадаг уяад оргуулж авдаг байна. Энэ зан үйлийг ихэвчлэн үдэш үйлддэг.

 

Topics: Сүү

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан