<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Барилгын бүтээцийн онцлог

Нийтэлсэн Б. Адъяадорж on May 18, 2017 4:10:41 PM
Цахим хаяг:

I. Бүрэн цутгамал Барилгын бүтээцийн тухай

Орчин үеийн барилгад төмөр бетон бүтээц эдлэлийг өргөн хэрэглэж байна. Цутгамал бетон, төмөр бетон бүтээц эдлэл нь физик механикийн өндөр үзүүлэлттэй, удаан эдлэгддэг, температурын болон ус чийгийн нөлөөлөлд тэсвэртэй байдгаас гадна энгийн аргаар дүүргэгч материал буюу цемент хэрэглэн үйлдвэрлэж болдог нь ийнхүү барилгад өргөн хэрэглэх нөхцлийг бүрэлдүүлж байгаа юм.

Барилга бүтээц

Төмөр бетон каркасан хийцтэй барилгыг бодвол бүрэн цутгамал хийцтэй барилга өртөг өндөртэй. Гэхдээ эндээс гурван том зүйлийг хожих боломжтой. Барилга барих хугацаа, барилгын бат бөх аюулгүй байдал, барилгын шинэ технологи эзэмших.

Барилга угсралтыг бүрэн цутгаж хийсэн тул барилгын үндсэн бүтээцэд ямар ч асуудал үүсэхгүйгээс гадна 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, аливаа байгалын гамшиг зэргээс бүрэн хамгаалагдсан. Үндсэндээ ханан бүтэцтэй барилгын ачаалал авах системтэй адил боловч давуу тал нь нэгдмэл цул төмөр бетоноор хийсэн байдаг ба барилгын зарим хэсэгт арагт бүтээцтэй адилхан зарчмаар ажилладаг баганан систем бас оруулж болдог нь энэ технологийн давуу тал юм. Энэ барилга тооцоолсноос илүү хүчтэй газар хөдлөлтөнд бүрэн нурахгүй. Бүхлээрээ эсвэл тасарч хажуу руугаа унаж эвдэрдэг.

Содон стандарт цогцолбор хороолол нь Бүрэн цутгамал технологийн дагуу  барилгын гадна бүх ханыг нь цутгаж хийснээрээ давуу талтай юм.

II. барилгын үндсэн хийц бүтээц

Бүх төрлийн барилга нь: Суурь, Хана, Хучилт, Дээвэр, Шат, Хамар хана, Цонх, Хаалга гэсэн элементүүдээс бүтнэ.

1. Суурь : Барилгаас ирж байгаа бүх төрлийн  ачааг суурьт дамжуулдаг барилгын газар доорхи хийц хэсэг юм.Барилгын суурь нь дотроо олон янз бий.

Барилгын суурь

2. Хана : Ханыг даацын ба даацын бус гэж ангилдаг. Даацын хана нь барилгаас ирж буй ачааг буурьт дамжуулна. Даацын бус хана нь хучилтан дээр суусан өрөөнүүдийг хооронд нь тусгаарлах зориулалт бүхий ачааг хүлээж авдаггүй  бүтээцийг даацын бус ба хамар хана гэдэг.

3. Дотор хана : Дотор орон зайг тусгаарлан хувааж өгч байгаа хийц.тусгаарлагч хана, дотор хана гэдэг. Энэ хана нь дуу тусгаарлагч хөнгөн материалаар хийгдэнэ

4. Багана : Энэ нь хучилтын ачааг суурьт дамжуулах үүрэгтэй. Барилгын даацын үндсэн элемент.

5. Хучилт : Барилгын давхруудыг зааглаж байгаа хэвтэй  бүтээц нь хучилт юм. Хучилт өөрийн жинг хүлээж авхаас гадна ашигтай ачааг  багана буюу хананд дамжуулна.Хүмүүсээс болон тоног төхөөрөмж, тавилгаас ирэх  ачааны үед хучилт нь хэвтээ чиглэлийн дагуу хөшүүн чанарыг хангана.( Бат бөх чанарыг) Хучилтыг давхар хоорондын ба дээврийн хөндийн, дээд давхрыг тусгаарласан адрын хучилт гэж ангилна.

6. Дээвэр : Барилгын хамгийн дээд талын бүтээц юм. Оройн ус үл нэвтрүүлэх бүрхүүл үеийг дээвэр гэнэ. Барилгын орой ба гадрын хучилт хоёрын хоорондох зайг гадрын хөндий гэдэг.

Барилгын дээвэр

7. Шат : Янз бүрийн түвшиний  өндөрт байгаа өрөө тасалгаанд очих үйлчлэлд зориулагдсан  барилгын налуу хийц.

Шат нь:
    * Шатны алхам
    * Шатны талбайгаас  бүтдэг.

8. Цонх : Өрөө тасалгаанд байгалийн гэрэлтүүлэг өгөхөөс гадна  агаар сэлгэлтийн зориулалттай бүтээц.

9. Фонарь : Фонарийг голдуу олон алсгалтай үйлдвэрийн барилгт гэрэлтүүлэгийн  хэрэгцээг хангах зорилгоор хэрэглэнэ.

10. Хаалга : Хаалга нь барилгын дотор орон зайтай холбож өгөх зориулалттай гол элемент.

Хаалга олон янз, хүмүүст зориулагдсан байхаас гадна бараа материал  зөөвөрлөх машин техникт зориулагдсан байдаг. Энэ үндсэн элементүүд барилгын норм ба дүрэм зураг технологийн дагуу туршилт хяналтаар батлагдсан байх ёстой.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ : ШИНЭ ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Та Содон стандарт цогцолбор хорооллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ үлдээнэ үү!

New Call-to-action

Topics: Орон сууц

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан