<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Арилжааны банкууд ипотекийн зээл олгож байгаа юу?

Нийтэлсэн Б. Адъяадорж on Jun 10, 2017 11:17:52 AM
Цахим хаяг:

8.jpg

Монгол улсын хэмжээнд орон сууцны зээл олгогдож эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Тухайн хугацаанд орон сууцны зээлэнд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа ч сүүлийн хагас жилд зээл олголтын төвшин урвуу хамааралтайгаар буюу буурсан үзүүлэлттэй гарсан. Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас санхүүжилтийг нөхөн олгож байхаар ипотекийн зээлийн санхүүжилтийн нөхцөл өөрчлөгдсөн нь үүнд нөлөөлжээ. Ийнхүү арилжааны банкууд тодорхой шаардлага нөхцөлийг хангасан хамтран ажиллах гэрээ байгуулсан барилгын компаниуд болон тухайн арилжааны банкнаас барилгын бүтээн байгуулалтын санхүүжилтээ зээлээр авсан байгууллагуудтай ипотекийн зээл олгох гэрээ байгуулан ажиллаж байна. Иймээс ард иргэдийн дунд Ипотекийн зээл олгогдохгүй байгаа гэсэн шуум яриа нэлээдгүй газар авсан.  Бид арилжааны банкны лавлах утсаар холбогдон Танай банк Ипотекийн зээл олгож байгаа юу ? гэсэн асуултанд тухайн банкны мэдээллийн ажилтан хэрхэн мэдээлэл өгснийг сонирхуулая.

bank.jpg

Хаан банк : Орон сууцанд ипотекийн зээл олгогдохгүй байгаа, санхүүжилт байхгүй байна. Хэзээ зээл олгогдож эхлэх талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Хас банк : Манай банктай цалингийн гэрээтэй байгууллагын ажилтан байх ёстой бөгөөд тухайн байгууллагадаа 1-с дээш жилийн хугацаанд үндсэн ажилтнаар ажилласан, Нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх үндсэн шаардлагыг хангаж байвал Орон сууцны ипотекийн зээл олгох боломжтой. Бүх орон сууцанд зээл олгох боломжтой. Нэмэлт мэдээллийг ойролцоо салбар дээрээсээ тодруулна уу!

Төрийн банк : Манайхтай харилцдаг барилгын компанийн барьсан орон сууцанд ипотекийн зээл олгох боломжтой.  Харилцдаг барилгын компанийн орон сууцнуудад дараах орон сууцууд орж байна. Үүнд : Шинэ найлах, Дэлгэрэх, Харуул алтай, Шинэ толгойт, Шүрэн компаний 80 айлын орон сууц зэрэг олгоно.

Худалдаа хөгжлийн банк : Манай банк Орон сууцны ипотекийн зээлийг түр хугацаанд олгохгүй байгаа.

Голомт банк : Манай банкны 8% хүүтэй орон сууцны зээл олгогдож байна. Ипотекийн зээлээс ямарч ялгаагүй бөгөөд санхүүлжилт нь Голомт банкнаас гарч байгаа юм. 1 жилийн хугацаанд төлөлтөө графикийн дагуу төлөөд Ипотекийн зээлрүүгээ шилжинэ. Мөн манай банктай харилцдаг барилгын компаниудад ипотекийн зээл олгогдож байна. Үүнд:  Содон хороолол, Time tower, Энхжин, Ханбогд хороолол, Залуус хороолол зэрэг орон сууцанд олгож байна.

Улаанбаатар банк : Манай банктай хамтран ажиллах гэрээтэй ажилладаг барилгын компаниудын барьсан орон сууцанд ипотекийн зээл олгогдож байна. Хамтран ажиллах гэрээтэй ажилладаг барилгын компанийн орон сууцны жагсаалтыг дараах линкээр орж харна уу! Линк : http://www.ubcbank.mn/index.php?con=view&id=657

Капитал банк : Банкны лавлах утастай холбогдож чадаагүй тул Орон сууцны зээлийн талаар мэдээлэлтэй холбогдох линкийг орууллаа. Линк: https://capitalbank.mn/орон-сууцны-зээл/

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ : УРЬДЧИЛГАА БҮРДҮҮЛЭХ 5 БОЛОМЖ

Орон сууцны ипотекийн зээл зогсоогүй бөгөөд Арилжааны банкууд өөрийн санхүүжилтээр 8%-ийн хүүтэй зээлийг олгож байна. Одоогоор өөрийн санхүүжилтээр Голомт банк, Хас банк, Төрийн банк, Улаанбаатар банк зэрэг 4 банк 8% хүүтэй орон сууцны зээлийг хамтран ажиллах гэрээтэй байгууллагын ажилчидад болон хамтын ажиллагааны гэрээтэй барилгын компаниудын орон сууцыг авах хүсэлтэй иргэдэд олгож байна. Харин Хаан банк, худалдаа хөгжлийн банк тодорхойгүй хугацаанд орон сууцны ипотекийн зээл олгох боломжгүй байна.

Содон стандарт цогцолбор хороололд орон сууцны ипотекийн зээл Голомт банкаар хэвийн олгогдож байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ үлдээнэ үү!

New Call-to-action

 

Topics: Орон сууц

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан