<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

АМЬДРАЛ ДЭВЖЭЭХ СОНГОЛТ

Нийтэлсэн З.Сайнзаяа on Sep 25, 2018 5:25:15 PM

38509717_454532078399108_8084167463790444544_o

Идээ ундаа, явдал мөрийн түүхээрээ баялаг гүрэн бол яах аргагүй Монгол минь билээ. Монголчууд бие махбодод тэгш нөлөөлөх эрүүл хооллолтой, оюун санааны хөгжилд тус дэм болох зөв сонголттой амьдарч ирснийг Есөн ариун идээ, Гурван зөөлөн /өрөм, аарц, ээдэм/ гэх мэт хүнсний билэгдэл нэршлүүд гэрчилдэг. Хоолны соёл, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, өвөрмөц дэгээрээ дорнын улс орнууд өдгөө дэлхийн анхаарлыг улам татах болжээ. Технологийн хөгжилд хөл алдсан XXI зууныхан ямар сонголт хийж байна вэ?

Шулуухан хэлэхэд өнөө цагийнхны үнэт зүйл нь амьдралын зөв хэвшилтэй байх буюу сонголтондоо сэтгэл хангалуун амьдрахыг эрхэмлэх болжээ. Мэдээж хэрэг энэ бүхний үндэс суурь нь хүнсний эрүүл хэрэглээ гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл ямар хүнс эрүүл байх вэ? Найрлагын хувьд хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй, шингэц сайтай, шинэ чанартай бүтээгдэхүүнийг хэлэх нь тодорхой. Аура буюу энергийн сайн нөлөөлөлтэй байх ёстой гэсэн нэгэн шинэ хандлага дэлхийн хэрэглэгчдийн хүнсний сонголтыг ихээр өөрчилж байна. Ус амьтай байдаг шиг таны сонгосон бүтээгдэхүүнд өөрийн гэсэн энерги бий. Тэрхүү энергийг билэгдэл болгон шингээсэн Сараана брэндийг сонгох гурван шалтгааныг хүлээн авна уу.  

Буян хурахуй

Юутай хүн хамгийн баян бэ? Эрх мэдэл, эд баялаг, эрүүл бие саруул ухаан, элбэг хангалуун байдал гэх мэтээр хэдэн зуун хариултыг хүмүүс хэлнэ. Аль ч хариулт буруу биш. Гэхдээ туйлын зөв байх хувилбар нь буянтай хүн л баян байна. Сурсан зүйлээ мэдлэг болгох, сургамж туршлагаараа баялаг бүтээх тэр чадвар бол буян юм. Олсноо зөв зарцуулдаг, хөдөлмөрөө сайн үнэлүүлэх тэр ухаан бол буян юм. Чухам үүнийг билэгдэж монголчууд даллаганыхаа уутанд буян хураах хүнсний дээжийг хураан хадгалдаг байжээ.    

Жаргал тогтохуй

Ямар хүн хамгийн жаргалтай вэ? Үртэй хүн. Энэ хариулттай бүгд санал нийлнэ. Буян хурахыг билэгдсэн сайхан бүтээгдэхүүн сонгосон ямар ч хүн сэтгэлийн их таашаалтайгаар хоолоо хийх нь лав. Аз жаргалын энерги шингэсэн зоогийг хэнбугай ч таашаан хүртэх нь тодорхой. Үзэл бодлын гэрэл гэгээг ийнхүү агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ нь тухайн хүмүүсийн оюун санаанд эерэг хандлагыг бий болгодог. Жаргал хэмээх хийсвэр ойлголт ийнхүү амьдралд биежэн бүтдэг байна.      

Амьдрал дэвжихүй

Алдар нэр тань хэн бэ? Монгол заншлын эрхэм хүндтэй шинж нь дөнгөж мэндэлсэн хүүхдэд нэр өгөх уламжлалаас анзаарагддаг. Олон хүний итгэл оролцоог тэгш хангах, хэн хэнийг нь гомдоохгүйн үүднээс тэдний санал болгосон нэрсийг будаанд шигшиж, гарч ирсэн алдрыг сонгодог. Будаа арвай “худлаа хэлдэггүй”-г, болгоосон алдар хувь заяанд нөлөөлдгийг билэгдсэн нь энэ юм. Учир жанцантай, эрхэм утгатай нэр гэдэг амьдрал дэвжихүйн их үүд билээ.

Даллаганы тань уутанд буян өсгөж мялаая

Тоононы тань хадганд жаргал ерөөж дээжлэе

Арвидахын билэгдлээр сэтгэл дүүргэн өргөе

Амьдрал дэвжээж, буян хурааж, жаргал тогтоох САРААНА-ыг сонгоорой!

Холбоотой нийтлэл: Намрын улиралд хоолондоо хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнсОвьёос хэрэглэн турах аргуудыг эндээс уншаарайходоодны бадган буюу хий ихтэй хүний хэрэглэхэд тохиромжтой хийгээд тохиромжгүй хүнс

Topics: Будаа

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан