<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Амттан идээд 10 кг хасах тураах жор

Нийтэлсэн М.Баярмаа on Jun 9, 2017 6:46:55 PM
Цахим хаяг:

Турахыг хүссэн хэн бүхэн наашаа анхаарлаа хандуулаарай. Амттан идээд турах боломжтой гэвэл та итгэхүү. Тийм нэгэн амттайхан тураах дэглэмийг та бүхэндээ танилцуулж байна. Доор гаргасан  хуваарийн дагуу хооллоод сарын дараа гарсан үр дүн нь таныг гайхшруулах болно.

Өглөөний цай. /07.30-08.00 /

Бидний өглөө идсэн хоол хамгийн сайн биенд шингэж таргалах эрсдэл бага байдаг. Иймд та өглөө бүр хүссэн хоолоо идэж болно. Гэхдээ их хотын иргэд бид ихэвчлэн цаг хугацаатай уралдаж байдаг учир өглөө хамгийн хялбар бөгөөд хурдан болох зүйл идээд гарах шаардлагатай болдог. Тэгвэл яг энэ хэмнэлд тохирох өглөөний цайны амттай жор бол нэг аяга хар кофе, нэг ширхэг өндөг, нэг ширхэг алим байхад л хангалттай. Өглөө өлөн байх үедээ хар кофе уух нь жингээ барих нэг арга болдог харин өндөг уургаа нөхөхөд тань тусалж алим гэдэсийг тань цэвэрлэх болно.

амттай тураах жор

 Өдрийн хоол  /12.00-12.30/

Турах дэглэм барьж байгаа энэ үед хамгийн чухал нь өдрийн хоолоо зөв сонгох хэрэгтэй. Учир нь бүтэн нэг өдрийн эрч хүчээ  энэ хоолоор л дамжуулан авах болно. Гэхдээ илчлэг калори зэрэгээ тооцон идэх нь чухал. Таны эрч хүчийг нөхөхийн зэрэгцээ турах дэглэмд тань саад болохгүй амттай хүнс бол жигнэсэн ногоотой төрөл бүрийн салад байж болно. Үүнд мэдээж төмс хамаарахгүй гэдгийг санаарай. Мөн жимсний диет хийж идвэл таны амттай юм идэх аптетийг 100 хувь хангаж өгч чадна. Үүнийг хийхийн тулд  1.5кг шинэхэн жимсний цуглуулга бэлтгээд түүнийгээ 4-5 порц болгон хуваана. Төрөл бүрийг өөрийнхөө хүссэнээр хэрчиж салат бэлтгээд тослог маш багатай иогурт эсвэл хан боргоцойн цэвэр шүүсээр амталж хутгаад зооглоно. Мөн гурил ороогүй төрөл бүрийн шөлтэй хоолноос сонгож идэхээ мартваа. Үүний дараа таны эрч хүчийг сэргээх хамгийн эрсдэл багатай амттан бол мэдээж зайрмаг юм. Зайрмаг бол хүний биеийн энергийг сэргээх хамгийн хүчтэй эх сурвалж. Учир нь зайрмаг нүүрс ус, уургаар баялаг бөгөөд эдгээр нь энергийг нөхөн төлжүүлдэг. Дээрх жорны дагуу өдрийн хоолоо идсэн тохиолдолд та өдрийн эрч хүчээ нөхөх зорилгодоо зуун хувь хүрч чадсан гэж ойлгож болно.

амттай тураах жор

амттай тураах жор

 Оройн хоол /17.30-18.00/

Хамгийн ихээр таргуулах эрсдэл дагуулдаг хоол бол оройн хоол юм. Энэ үед л бид маш зөв хоолоо сонгож идэх хэрэгтэй. 200 гр бор будааг 1х/х ургамлын тос эсвэл оливын тос нэмж давсгүйгээр агшаана. Хүсвэл шафран болон өөр дуртай халуун ногоо 1 чимхийг нэмж болно. Агшааж болсон будааг 3 өдөр оройны хоолонд будаагаа дуртай хоол амтлагчаар хөнгөхөөн амтлаад зооглоорой. Мэдээж гурил төмс зэргийг ашиглахгүй гэдгээ мартуузай. Үүний дараа нь нэг зүйл дутуу мэт санагдаад байвал. Хөнгөхөн шейк хийж идвэл ямар вэ ? Уг тураах shake-нд маань гадил жимс, жүрж, хан боргоцой, бууцай болон керри үр орно. Керри үрийг заавал хэрэглэх шаардлагагүй. Жүржийг хальслаж нэг бүрчлэн салгана. Гадил жимсийг хальслаж жижиглэн хэрчээрэй. Хан боргоцойг мөн адил жижиглэн хэрчинэ. Бууцайны навчыг жижиглэн тасдаж бэлтгэнэ. Автомат холигч blender - д жимс болон бууцай , тослоггүй сүү, керри үрийг хийж миксэрдэнэ. Улмаар ногоон өнгөтэй, өтгөвтөр shake болох болно. Өнөөдрийн таны амттайхан тураах жор ингээд л дуусаа. Өөртөө хайртай хэн бүхэнд энэхүү тураах жорыг зориулав. Зайрмагаар олон өөр төрлийн зүйл хэрхэн хийх талаар авахыг хүсвэл бидний бэлдсэн жорны номыг татаж аваарай. Амжилт хүсье.

амттай тураах жор

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Topics: Зайрмаг

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан