<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=771804739617666&amp;ev=PageView&amp;noscript=1">

Амралтын өдрийг хүүхдүүдтэйгээ хэрхэн зугаатай өнгөрүүлэх вэ ?

Нийтэлсэн М.Баярмаа on Jun 10, 2017 12:28:11 PM
Цахим хаяг:

Амралтын өдөр бол гарандаа цэврүү үүстэл юм угааж ядарталаа гэр цэвэрлэдэг өдөр биш. Харин хайртай гэр бүлийнхэнтэйгээ цагыг зугаатай хөгжилтэй дурсамжтай өнгөрөөх ёстой өдөр. Та дээрх хоёр амралтын өдрөөс яг аль өдрийг нь ихэвчлэн өнгөрүүлдэг вэ. Магадгүй амарсан биш ядраад таардаг хүмүүсийн нэг нь та юм биш биздээ. Тэгвэл яг энэ хэв маягаа одооноос халж шинэ хөгжилтэй зугаатай хэв маягт шилжээрэй. Үүнд доорхи нийтлэл танд туслах болно.

ЭКО АМРАЛТЫН ӨДӨР

Хүүхдүүдийгээ багаас нь эх дэлхийгээ хайрладаг хүн болгохыг хүсч байна уу. Тэгвэл яг одооноос л энэ сэтгэгдэлийг бий болгох хэрэгтэй. Амралтын өдрөөр хамтдаа мод цэцэг зэргийг тарихад тийм ч хүндрэлтэй биш. Хүүхдүүд тань ч идэвхтэй оролцох болно. Нэг удаа тариад авчихсан байхад маш олон жил танай гэр бүлийг тухайн цэцэг мод зэрэг нь баярлуулах болно.

зугаатай амралтын өдөр

СПОРТЛОГ АМРАЛТЫН ӨДӨР

Өглөө эртхэн босоод багахан хэмжээний хоол цай бэлдэж үүргэвчээ үүрээд уулруу алхацгаая. Ууланд орой булаацалдах, гүйх,алхах ,дасгал хийх гэх мэт  спортлог байх боломж маш олон.Мөн хүүхдүүдтэйгээ хамт хээрийн хоол цай хийж идсэн ч болно.  Их хотын дуу чимээнээс ангижирч эрүүл цэвэр агаарт өнгөрүүлсэн энэ амралтын өдөр танай гэр бүлийнхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

зугаатай амралтын өдөр

ТОГЛООМ

Зугаатай амралтын өдрийг тоглоом наадгаагүйгээр төсөөлөхийн аргагүй.Гэхдээ мэдээж цахим тоглоом хамаарахгүй шүү. Харин илүү олуулаа хамтдаа тоглож болох хөгжилтэй тоглоомийг сонгоорой. Жишээлбэл яг одоо бөмбөг аваад гэр бүлээрээ сагсны шийдрүү яагаад явж болохгүй гэж. Хүүхдүүдээ сагс хэрхэн тоглохыг зааж өгөхийн зэрэгцээ тэднийхээ хөгжилтэй бүтэлгүйтэлийг харах нь юутай ч зүйрлэшгүй том баяр баясал байх болно. Ээжүүдийн хувьд охидуудтайгаа черта, дээс зэргийг тоглосон ч болно. Яг л багынхаа найз охидуудтайгаа тоглож байгаа мэт мэдрэмж авна гэдэгт тань итгэлтэй байна.

зугаатай амралтын өдөр

АМТТАЙХАН АМРАЛТЫН ӨДӨР  

БОЛОХГҮЙ,ҮГҮЙ ,БОЛЬ энэ бол зугаатай амралтын өдөр хэлж болохгүй хориотой үгнүүд. Өнөөдөр бид зугаатай байхын тулд бүх зүйлд ЗА гэж хэлэх хэрэгтэй. /Гэхдээ мэдээж чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй шүү/. Идэхийг хүссэн бүх амттанаа энэ хоёр өдөрт л багтааж боломжоороо идэцгээе.  Өмнө нь иддэг байснаасаа арай өөрөөр сонирхолтой байдлаар иднэ шүү. Жишээлбэл зайрмагаар хүүхдүүдтэйгээ шейк хийж идвэл ямар вэ ? Хамгийн гол нь хүүхдүүдийнхээ оролцоог илүүд үзэх хэрэгтэй. За ингээд хамтдаа хэрхэн амархан шейк хийх талаар сурцгаая.

Орц

  1. зайрмаг. 200ml/ Гэр бүлийн Элит зайрмаг/
  2. сүү70ml / Милко сүү/
  3. таны дуртай шоколад, гүзээлзгэнэ, банана ер нь та өөрийнхөө дуртай юу ч байсан хийж болно
  4. Мөс

Хийх арга:

Блиндер дотроо зайрмагаа хийсний дараагаар сүүгээ нэмнэ. Дараа нь өөрийн дуртай жимсээ мөсний хамт сонгож хийгээд л боллоо. Хамгийн гол маш сайн хольж эргүүлэх хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ хийхэд маш амархан байгаа биздээ. Бас зугаатай ч байх болно. Амжилт хүсье.

зугаатай амралтын өдөр

АМРАЛТЫН ӨДРИЙН ШОППИНГ

Мөнгө байхгүй, төсөв бага гэж санаа зоволтгүй. Та 10000 мянган төгрөгтэй байсан ч шоппинг хийж болно шүү дээ. Бүх бараа нь 1000 төгрөгний үнэтэй маш олон дэлгүүр бий. Тэр дотроос танай гэр бүлд хэрэгтэй бүтээгдэхүүн байж л таараа. Ялангуяа хүүхдүүдэд тань. Энэ удаад ээжүүд шоппинг хийх ажлаас түр нэрээ татаж нөхөр хүүхдийнхээ хийх сонголтыг ажиглаарай. Үнэхээр хөгжилтэй байх болно.

зугаатай амралтын өдөр

БҮРХЭГ АМРАЛТЫН ӨДӨР

Яанаа бороо орчихлоо гарахаасаа ч өнгөрөлөөдөө. Орондоо зурагт үзээд л хэвтэе гэж бодож байна уу. Тэгвэл үгүй шүү. Бүрхэг ч гэсэн хөгжилдөх арга заавал байж таараа. Яг одоо усны гутал хувцасаа бэлдээд хүүхдүүдтэйгээ хамт уус туулж тоглохоор маарш. Энэ үнэхээр зугаатай байх болно.

зугаатай амралтын өдөр

 

Хувцас угааж гэр цэвэрлэхээс өөрөөр амралтын өдрөөр хийж болох маш олон зүйлүүд байгаа биз. Энэ бүх зугаатай өдрийн дараа гэр бүлээрээ хамтдаа амттай хоол идэх нь чухал биздээ. За тиймээс та бүхэндээгоймонгоор хийж болох төрөл бүрийн амттай хоолны жорыг танилцуулж байна. Татаж аваад гэр бүлээрээ гоё хоол хийж идээрэй. Амжилт хүсье.

гоймонтой хоолны жор татах

Topics: Зайрмаг

Цахим ном татах

гоймонтой хоолны жор татах

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН:


Зөв аарцны ундаа

ХАМГИЙН ИХ УНШСАН

ОНЦЛОХ ЦАХИМ НОМ


Зайрмаг
Сүү сүүн бүтээндэхүүний амттан